Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Хохирогч                                        Ө.Бц

                         Шүүгдэгч                                        Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул ургийн овогт Гэнэнгийн Жд холбогдох эрүүгийн 1932000000109 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1959 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикжуулагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 6, нөхөр хүүхэд зээгийн хамт * тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,Сартуул овогт Гэнэнгийн Ж /РД:*/

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Эрдэнэтолгойн № 34 тоот хашааны үүдэнд хүүхэд уруу татаж архи уулаа гэх шалтгааны улмаас Ө.Бцийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: ........ 2019 оны  05 дугаар сарын 19-нд манай том охин Ац нөхөртэйгээ Шарын голоос манай гэрт ирсэн. Тэгээд орой нэг хүн байнга утсаар залгаад байсан тэхсэн хүргэн энэ цуг архи уудаг хүн нь залгаад авч явах гээд байна гэсэн. Та хэлээд өг гээд надад утасны дугаарыг нь өгсөн. Би үхрээ саагаад орой 23 цаг болж байхад дахиад залгахаар нь миний дүү битгий залгаад бай энэ архи уухаараа бид нарыг зовоогоод байдаг юм угаасаа архинд дондсон нөхөр нь уурлаад байна битгий уруу татаарай гэж хэлчихээд би унтсан. Тэгээд маргааш өдөр 12 цагийн үед энэ Бц машинтай ирээд аваад явсан байсан. Явахад нь нөхөр нь эгчийгээ архи уухнуу харж байгаарай гээд эгчийх нь хүүхдийг дагуулаад явуулсан байсан. Тэгээд өдөр 3-4 цагийн үед Ац шал согтуу ирсэн. Архи уухаараа бид нарт агсан согтуу тавиад шөнө унтдаггүй миний даралт ихсээд байдаг. Ац байнга архи уудаг. Эд нартай архи уугаад нөхрөөсөө салсан, ажлаасаа гарсан. Сүүлд хүнтэй суусан. Ганц охиноо сургууль төгсч байхад тоодоггүй авчирсан мөнгө байхгүй мөнгө олдвол эд нартай архи уудаг. Цг Цг л гээд байдаг байсан энэ хүн байсан байна лээ. Би охиныг нь 12 төгсгөөд ОХУ-н Эрхүүрүү сургуульд явуулсан. Тэгээд би Зүүнхараагаас холдоод гайгүй болох болов уу гэж бодоод говьруу хөдөө ажил хийлгэх гэж явуулсан өдөр 15 цагийн үед шал согтуу ирээд нөхөр нь унтуулах гээд байж байхад 20 цагийн үед эд нар буцаж ирсэн. Нөхөр нь Ац согтуу байна та нар яв гэхэд яваагүй. Тэгээд манай нөхөр бас очиж та нар яв Ац согтуу байна архи уухаараа эхийгээ шөнө унтуулдаггүй юм гэж хэлэхэд бас яваагүй. Би 20 үнээ сааж дуустал Бц 10 өнгөртөл манай гадаа Ацийг хүлээсэн. Тэгээд би хашааны завсраар муу архичид гэж хэлсэн  гэтэл жолооч эмэгтэй нь би такси явж байнаа та андуураад байх шиг байна гэсэн. Тэгээд машины араас энэ Бц хашгирч гарч ирээд би архичин, дээрэмчин биш гэж надруу сарваганаад ирэхээр нь би нүүрлүү нь цохисон тэгээд бид 2 зууралцаж үсдэлцэж байхад манай хүргэн ирээд намайг чирээд гэрт оруулаад хаалга түгжсэн. Нөгөө жолооч нь энийг цаашаа аваад явсан тэхсэн ална шудна гэж орилоод гэрийн хаалга өшиглөсөн тийм л юм болсон. Энэ эмэгтэй бол маш их архичин бас хүмүүсийг дээрэмддэг гэсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Бц өгсөн мэдүүлэгтээ: ... Би энэ хүний үгэн дээр маш олон няцаалт өгмөөр байна. Би эдний охинтой тэр өдөр би өмнө Ацийн огт таньдаггүй байсан. Намайг аймшигтай гүтгэж байна. Аа өөрөө надруу залгасан би утасыг нь мэддэггүй би ажил дээрээ л Аатай танилцсан та намайг хүнтэй андуураад байгаа юм шиг байна. Би Ацтэй тэр өдөр анхны өдөр болон сүүлийн өдөр архи уусан Аа манайд архи авчирсан манай нөхөртэй найзууд гээд манайд 1 шил архи уусан тэгээд нөхөр нь ална шудна гээд утсаар яриад Аа дагуулж ирсэн хүүхэдтэйгээ ухасгээд гараад явсан. Замаараа дэлгүүр орж хувцас хунар авсан би тэрийг нь авалцсан. Би танай хүүхдээс нэг ширхэг зоос ч аваагүй та тэгж хэлж болохгүй би тэгж хүн луйвардаж явахгүй би архичин биш. Би 2 охин хүүхэд хүмүүжүүлж өсгөж байна би зодоон хийж үзээгүй та шүүхийн байгууллага дээр ирчихээд улаан цагаан хүнийг гүтгээд миний нэр сүрийг арай дэндүү  доошоо хийж байна. Танай охиныг би уруу татаж архи уухын бол танай охин өдрийн од шиг л архи ууна. Та намайг ингэж болохгүй би ээжтэй байсан хүн үр хүүхдээ архи дарс уулаа гэж уурлалгүй яахуу би наадахыг чинь хүлээн зөвшөөрнө. Би хөшин хүн таньруу сарвалзах ухамсар надад байхгүй би аав ээжийнхээ хажууд архи ханхлуулж очихоосоо айдаг. Эд нар миний охиныг уруу татаад байна гэж яриж байна хүн хүний амруу архи цутгана гэж байдаггүй юм энэ бол хүний өөрийх нь ухамсарын асуудал. Цэ гэж ямар нэр хэлээд байгаан Цэ гэж зөндөө л нэртэй хүн байгаа байх гэв.

 

 Гэрч Х.Хн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...  “...2019 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 20 цагийн үед Бц эгч нөхөртэйгээ цуг манай гэрт ирсэн юм. Ирэхддээ 1 шил хараа нэртэй архитай ирж манай гэрт аав ээж хоёртой хувааж уусан. Бц эгч манай гэрт байж байхад утас нь дугарч Бц эгч утсаар ярьчихаад манай ээжид хандаж Хэрх тосгонд манай найз хүрээд ирээч дуудаад байна очоод аваад хүрээд ирье гэж гуйсан. Тэгээд манай ээж тэгье гээд би машинаа жолоодоод ээж Эт, Бц 03 настай хүү нарын хамтаар Хэрх тосгон руу явсан. Хэрх тосгонд очоод Бц эгчийн зааж өгсөн айлын хашааны гадаа очсон. Тэгээд Бц эгч найзруугаа утсаараа залгахад найз нь утсаа аваагүй. Тэгсэн тус хашаанаас 1 залуу гарч ирээд би Аагийн нөхөр нь байна та нар яв гэж хэлсэн тэгэхэ Бц агч хаа холоос хүн дуудаж ирүүлчихээд гарч ирэхгүй яв гэдэг нь юу гэж байгаан гэж ээж бид хоёртой ярингаадахин найзруугаа залгасан тухайн үед хашаанаас настайвтар 1 эгч гарч ирээд та нар юун хүмүүс вэ юу хийж яваан яагаад үдэш орой болсон хойно гэрийн гадаа ирчээд хүүхэд уруу татаад байгаа юм гэж хэлсэн тэгэхэд Бц эгч танай охин дуудаад байхаар нь такси хөлслөөд хүрээд ирлээ гэж хэлсэн чинь тухайн эгч ийм такси гэж юу байсийн та нар л болсон хойно хүүхэд уруу татаж архи уух гэж байгаа биз муу сайн архингууд гэж элдэвээр хэлж загнасан тэгэхэд Бц эгч машинаас буугаад эгчээ танай охин дуудаад бид нар ирсэн юм аа гэсэн чинь тухайн эгч Бц эгчийг цохичих юм шиг болсон. Тэхдээ би цохихыг нь хараагүй ямар ч байсан цохиж байгаа нь сонсогдсон. Ингээд Бц эгч танай охин чинь дуудаад ирж байхад та яагаад намайг цохиж байгаа юм бэ маргалдсан тэгэхэд Бц эгчтэй муудалцаад зогсож байсан эмэгтэй Бц эгчийн үснээс нь зулгаасан тухайн үед Бц эгч Туяа эгчээ туслаарай гээд орилохоор нь би машинаас буугаад Бц эгчээс тухайн эмэгтэй арай хийж салгасан Бц эгчийн үснээс нь зулгаачаад тавихгүй байсан юм. Тэгсэн Бц эгч надад хандаж нүднээс цус гараад байх шиг байна гэхээр нь би утасныхаа гэрлийг асаагаад харахад Бц эгчийн нүднийхэн дээд талаас цус гарч байсан. Ингээд Бц эгч цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/

 

   2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт № 113 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

 

              1.Г.Жы биед хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.         2.Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

              4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

гэх дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/

            Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /хх-22-23 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/

            Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Эрдэнэтолгойн 34 тоот хашааны үүдэнд хүүхэд уруу татаж архи уулаа гэх шалтгааны улмаас Ө.Бцийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Ө.Бц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... Тэгэхэд Эт эгч та хүн андуураад байх шиг байна би таксинд явж байна гэж хэлсэн. Тэгсэн тэр эгч ийм такси гэж байдаггүй юм та нар л архи ууж яваа та нар согтуу л байна ш дээ гэхээр нь би сууж явсан машиныхаа арын суудлаас буугаад учрыг нь тайлбарлаж хэлэх гэтэл тэг эгч миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний нүд орчмоос цус гарсан. Тэгэхээр нь би та миний нүднээс цус гартал цохичихлоо гэсэн чинь намайг үсдээд доош нь дараад мөр хэсэг рүү 1 удаа хөшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26  дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт № 113 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ... Г.Жы биед хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.гэх дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/,шүүгдэгч Г.Жы мөрдөн байцаалтанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Прокуророос Шүүгдэгч Г.Жыг хүүхэд уруу татаж архи уулаа гэх шалтгааны улмаас Ө.Бцийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Г.Ж нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Иймд шүүгдэгч Г.Жг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаас гэм хорын хохирол /цалин/ 643.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 118 тоотод оршин суух хохирогч Боржигон ургийн овогт Өнөрбатын Бц /РД:МЗ81100763/-т олгох нь зүйтэй байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Сартуул овогтой Гэнэгийн Жд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Жг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 02 сарын хугацаанд буюу нэг сард 225.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Г.Жд даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаас гэм хорын хохирол 643.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 118 тоотод оршин суух хохирогч Боржигон ургийн овогт Өнөрбатын Бц /РД:МЗ81100763/-т олгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ж өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.