| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00445/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 445
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хаан банкны Өвөрхангай салбарын захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 19-20 тоотод оршин суух Харчин овогт Буяндалайн Насантогтох, Жанцан овогт Баатарын Алтанжин, Бундаг овогт Вандангийн Цэндмаа нараас 9595796.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хаан банк Өвөрхангай салбарын салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нар нь тус банкны Дэлгэрэх тооцооны төвөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/2181 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 12610000 /арван хоёр сая зургаан зуун арван мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 102 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 7.1.1 дэхь заалтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардаж олон удаа шаардсан зээл буцаан дуудах мэдэгдэл 1 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нараас зээлийн үндсэн үлдэгдэл 9129109.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 464457.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2229.80 төгрөг нийт 9595796.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аюуш шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нараас 9595796.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Насантогтох 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 300000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Насантогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өвөрхангай салбарын захирал Д.Энхбатын нэхэмжилсэн 9595796.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус нэхэмжлэлийг банк гаргаснаас хойш 300000 төгрөгийн төлөлт хийсэн. 9295769.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Хариуцагч Б.Алтанжин шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өвөрхангай салбарын захирал Д.Энхбатын нэхэмжилсэн 9595796.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус нэхэмжлэлийг банк гаргаснаас хойш 300000 төгрөгийн төлөлт хийсэн. 9295769.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Хариуцагч В.Цэндмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насантогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өвөрхангай салбарын захирал Д.Энхбатын нэхэмжилсэн 9595796.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус нэхэмжлэлийг банк гаргаснаас хойш 300000 төгрөгийн төлөлт хийсэн. 9295769.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк Өвөрхангай салбарын салбарын захирал Д.Энхбатын шүүхэд гаргасан Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нараас 9295796.39 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийншаардлага үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нар нь Хаан банкнаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/2181 тоот зээлийн гэрээг байгуулж 12610000 төгрөгийг зээлж зээлийн гэрээний үүрэг зөрчиж 9295796.39 төгрөгийг төлөхгүй нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Хариуцагч Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нар нь нэхэмжлэлийн шаардлага 9295796.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Б.Насантогтох, Б.Алтанжин, В.Цэндмаа нар 9295769.39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Насантогтох, Б.Алтжин, В.Цэндмаа нараас 81841.5 төгрөгийг, орон нутгийн орлогын Хаан банкны / 5540607728 тоот/ данснаас 86641.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 168483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА