| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00446/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 446
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 20-2 тоотод оршин суух, Уран мянхан овгийн Батаагийн Золзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр баг, 16-17 тоотод оршин суух, Боржигон овгийн Бямбадоржийн Лүгэр-Осорт холбогдох
192000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг 2016 оны 11 дүгээрсарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус шүүхэд Б.Лүгэр-Осорт холбогдуулан 192000 төгрөг гаргулахнэхэмжлэл гаргасан. Б.Лүгэр-Осор нь нэхэмжлэлийн шаардлага болох 192000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзажбайна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч Б.Лүгэр-Осорт холбогдуулан 192000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжпэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Золзаяа нь нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчБ.Золзаяа нь хариуцагч Б.Лүгэр-Осорт холбогдуулан 192000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн5540607728 тоот данснаас 3205 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6410 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА