Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                         Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа  

                        Улсын яллагч                                 Э.Гантулга

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                   А.Хандмаа

                         Шүүгдэгч                                          М.Н, Д.Гт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Н, Д.Гт нарт холбогдох 1832001580134 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Мягмарсүрэнгийн Н. /РД: */

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсвн, 50 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангайн № 96 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Дэрэмийн Гт.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Д.Гт, М.Н нар нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Минжийнхангайн № 43 тоотод байрлах иргэн Г.Тлын эзэмшлийн гражнаас 25 килограммын ууттай 4 ширхэг “Өег” нэртэй гурилыг хулгайлж 96.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гт мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө Нгийн хамтаар Нгийн хөнжил пүүгээг авах гэж Джынд очсон. Гэтэл Дж хөнжил пүүгээг чинь хадланд өгөөд явуулсан дараа авчих гэсэн. Дж бид хоёрыг гражаас машинруу гурил зөөгөөд өг гэсэн ба бид хоёр хар машин руу гурил зөөж өгсөн. Тэгээд Дж гражийнхаа хаалгыг хаагаад яваад өгсөн. Бид хоёр жоохон сууж байгаад гражаас нь нэг шуудай гурилыг дамжлаад аваад явсан гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: ... Бид нар самаранд яваад хоосон ирсэн. Тэгээд маргааш нь Джынхаас хөнжил пүүгээгээ авахаар очтол хөнжил пүүгээг чинь хөдөө орхисон, одоо би хөдөө явлаа гээд хаалгаа түгжээд гараад явсан. Гадаа нь Самбуу, Даваа, Тл гурав зогсож байсан. Тэгээд тэд нарыг явсны дараа бид хоёр сууж байгаад самранд явсан хүмүүсийн ярьж байснаар хаалга нь онгорхой байдаг гэсэн хоёулаа үзэх үү гээд үзтэл доод түгжээ нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр нэг шуудай гурил дамжилж яваад нэг шил архи авсан. Тэгээд байж байтал манай самарын хэд орж ирсэн ба 0.75 граммын 1 шил архи хувааж уусан. Тэгээд архи дуусаад байж байтал Пүрвээ улсуудын яриад байсан гражийн доод түгжээ нь онгорхой байна лээ гээд бид хоёулаа ханиндаа яваад 1 шуудай гурил авсан. Оройн нь цагдаа ирээд бид хоёрыг авч явж эрүүлжүүлсэн. Манай дүүгийн хашаанд 1 шуудай гурил байсан гээд гурилын буцааж өгөх гэтэл авахгүй, та нараас мөнгийн гаргуулж авна гэсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

           Хохирогч Г.Тл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “…2018 оны 09  дүгээр сарын 08-ны өдөр хашаандаа байгаа автомашины агуулахаа онгойлгоход хураалттай байсан 6 шуудай 25 килограммын Өег нэртэй гурилнаас 4 шуудай гурил, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Миний бодлоор манай автомашины агуулахад хулгай орсон гэж мэдсэн өдрийн урьд өдөр нь буюу 2018-09 дүгээр сарын 07-ны өдөр дружба хөрөө алдагдсан байх. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М.Н, Д.Гт нар орж гурил авч архинд тавьж ууж байгаад баригдсан байсан гурилаа би тус бүрийг нь 24000 төгрөгөөр үнэлнэ ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-15 дугаар хуудас/

Гэрч М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед би эхнэр хүүхдүүдиинхээ хамт 121 буюу Дагаагийн амралтан дээр очиж захирлынхаа алтан гадас одонгийн найранд очоод 23 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гахайгаа хооллохоор явж байтал манай хогон дээр нэг хучиж тавьсан зүйл байхаар нь очоод үзэхэд Өег нэртэй 25 кг нэг шуудай гурил байхаар нь би гайхаж хажуу айлынхаа хүүхдүүдээс асуухад цагдаа ирээд Н ахыг аваад явсан гэж хэлэхээр нь би Хосбаяр цагдаа дээр ирж манай хогон дээр шуудайтай гурил байна гэж хэлчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/

           Гэрч Л.Дж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 09 сарын 08-ны өглөө 09 цагийн орчим байшиндаа ирэхэд гражын зүүн тийшээ харсан том хаалга дотроосоо цоожтой байсаныг нь онгойлгоод хаасан. Граш дотор байсан шар өнгийн бензиний 20 литрийн канестр байхгүй болчихсон, миний 3ил-131 маркийн машины зөв талын банкан дахь бензинийг шавхаад авчихсан байсан. Мөн машины ачаан дээр байсан модон авдарнаас ойр зуурын жижиг хэмжээний хүнсний зүйлийг авсан байсан. Тэгээд би машины ачаан дээр байсан 25 кг шуудайтай турилнуудыг буулгаж эхнэртэйгээ хамт зөөж гражид поошиг дээр өрж тавьсан. Энэ үед гаднаас Н, Гт 2 гражид орж ирсэн. Тэгээд юм ярьж байгаад 1 шуудай гурил миний унаж явсан жижиг машины арын багаажинд хийж өгөөд тэгээд эхнэр бид 2 харихаар яваад Гт, Н нар цаана хашааны буланд зогсоод үлдсэн. Үүнээс хойш талаас нь түгжээг нь нээж ороод гражаас 4 шуудай 25 кг- ын гурил, машины ачаан дээр байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн модны бензин хөрөөг хулгайлж аваад хаалгыг нь түгжилгүй хаасан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/

           Гэрч Г.Пв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Өдрийг нь санахгүй байна намайг Нгийн ах Тв ахынд байж байхад гаднаас Н, Бб буюу Гт 2 монгол нэрмэл архи барьчихсан орж ирээд бид нар тэр архийг нь хувааж уусан. Тэгээд дахиж нэрмэл архи авчирч ууна гээд намайг хамт явъя гэсэн. Тэгэхээр нь хаанаас авах юм гэхэд Н ойрхоон гээд байсан. Тэгээд хашаанд нь байсан 2 ширхэг 20 литрийн канестрийг аваад Джын гадаа ирээд эдний гражруу оръё гэхээр нь Нг Джын гражид орж хулгай хийх гэж байгааг мэдээд үгүй ээ би ийшээ орохгүй гэж хэлээд Джын хашаанаас шууд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

Гэрч С.Бш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..... 2018.09.07-нд өглөө хэд хоногийн өмнө самарт хамт яваад ирсэн Оогий гэх залуу манай гэрт ирсэн. Тэгээд манайд өдөржин байж байгаад орой 19 цагийн орчим би айлд очиж хонохоор боллоо гээд надаас духны гэрэл гуйсаар байгаад авч явсан. Маргааш өглөө нь үүрээр 7 цагийн үед Оогий халамцуухан орж ирсэн. Тэгэхдээ нэг л сэжигтэй буцах зардалгүй гээд байсан хүн чинь их үнэтэй тамхи татчихсан, архи үнэртүүлчихсэн орж ирэхээр нь хаагуур юу хийгээд яваад байна гэхэд эгчийнд очоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд нэг л юм нуугаад байх шиг байхаар нь би Оогийг чи юу хийж байгаад ирсэн бэ, нэг л юм нуугаад байна даа гэхэд би чамд нэг юм хэлчих үү, чи ам алдахгүй биз дээ, би Даваагынд очоод гражаас нь хөрөөг нь аваад айлд аваачаад тавьчихлаа гэж хэлсэн. Тэгээд Оогий хэсэг байж байгаад манайд байсан манай нутгийн залуу найз болох Гдыг дагуулаад Бб буюу Гт утасдаад байна тэд нартай уулзана гээд гараад явсан. Үүнээс хойш өдөр надруу Дж залгаад граж ухсан байна гэхээр нь самарт явж ирээд мөнгөний асуудлаас Даваа бид 2 муудсан байсан болохоор би Даваад чи ямар намайг хүн гэж тоож үзэх биш, би хэн ухсаныг нь багацаа мэдэж байна гэхэд Даваа утсаа салгасан. Тэгээд дараахан нь Даваа цагдаа нартай Ббгын гэрт Бб, Н, Гд, Оогий нарыг архидаж байхад нь барьж авч эрүүлжүүлсэн байсан. Цагдааг очиход оогий нь нуугдаад баригдалгүй үлдсэн байсан гэсэн. Би орой нь очиж Гдыг эрүүлжүүлэхээс авсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь Оогий надруу залгаад би таксинд суучихсан хотруу явж байна гэж ярьсан. Ерөнхийдөө бол Джын гражаас Оогий хөрөөг нь урьд шөнө нь хулгайлаад маргааш өдөр нь Гт, Н нар мөн гражаас нь гурил хулгайлсан байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 27-28 дугаар хуудас/

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/

             Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Д.Гтын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 55 дугаар хуудас/, Д.Гтын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 56 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ний 58 дугаар хуудас/,  /Хх-ийн М.Нн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 59 дүгээр хуудас/, М.Нн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 60 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 62 дугаар хуудас/, Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 63-64 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Гтын ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /Хх-ийн 66-81 дүгээр хуудас/, Д.Гтын гэрлэлтийн бүртгэлгүй болох тухай лавлагаа /Хх-ийн 94 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Нн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хх-ийн 99 дүгээр хуудас/, хохирогч Г.Тлын хохорол авсан тухай тайлбар бичиг, шүүгдэгч нарын хохирол төлбөр төлсөн тухай баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Гт, М.Н нар нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Минжийнхангайн № 43 тоотод байрлах иргэн Г.Тлын эзэмшлийн гражнаас 25 килограммын ууттай 4 ширхэг “Өег” нэртэй гурилыг хулгайлж 96.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч Г.Тл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “…2018 оны 09  дүгээр сарын 08-ны өдөр хашаандаа байгаа автомашины агуулахаа онгойлгоход хураалттай байсан 6 шуудай 25 килограммын Өег нэртэй гурилнаас 4 шуудай гурил, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Миний бодлоор манай автомашины агуулахад хулгай орсон гэж мэдсэн өдрийн урьд өдөр нь буюу 2018-09 дүгээр сарын 07-ны өдөр дружба хөрөө алдагдсан байх. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М.Н, Д.Гт нар орж гурил авч архинд тавьж ууж байгаад баригдсан байсан гурилаа би тус бүрийг нь 24000 төгрөгөөр үнэлнэ ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-15 дугаар хуудас/, Гэрч М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед би эхнэр хүүхдүүдиинхээ хамт 121 буюу Дагаагийн амралтан дээр очиж захирлынхаа алтан гадас одонгийн найранд очоод 23 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гахайгаа хооллохоор явж байтал манай хогон дээр нэг хучиж тавьсан зүйл байхаар нь очоод үзэхэд Өег нэртэй 25 кг нэг шуудай гурил байхаар нь би гайхаж хажуу айлынхаа хүүхдүүдээс асуухад цагдаа ирээд Н ахыг аваад явсан гэж хэлэхээр нь би Хосбаяр цагдаа дээр ирж манай хогон дээр шуудайтай гурил байна гэж хэлчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Гэрч Л.Дж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 09 сарын 08-ны өглөө 09 цагийн орчим байшиндаа ирэхэд гражын зүүн тийшээ харсан том хаалга дотроосоо цоожтой байсаныг нь онгойлгоод хаасан. Граш дотор байсан шар өнгийн бензиний 20 литрийн канестр байхгүй болчихсон, миний 3ил-131 маркийн машины зөв талын банкан дахь бензинийг шавхаад авчихсан байсан. Мөн машины ачаан дээр байсан модон авдарнаас ойр зуурын жижиг хэмжээний хүнсний зүйлийг авсан байсан. Тэгээд би машины ачаан дээр байсан 25 кг шуудайтай турилнуудыг буулгаж эхнэртэйгээ хамт зөөж гражид поошиг дээр өрж тавьсан. Энэ үед гаднаас Н, Гт 2 гражид орж ирсэн. Тэгээд юм ярьж байгаад 1 шуудай гурил миний унаж явсан жижиг машины арын багаажинд хийж өгөөд тэгээд эхнэр бид 2 харихаар яваад Гт, Н нар цаана хашааны буланд зогсоод үлдсэн. Үүнээс хойш талаас нь түгжээг нь нээж ороод гражаас 4 шуудай 25 кг- ын гурил, машины ачаан дээр байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн модны бензин хөрөөг хулгайлж аваад хаалгыг нь түгжилгүй хаасан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Г.Пв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Өдрийг нь санахгүй байна намайг Нгийн ах Тв ахынд байж байхад гаднаас Н, Бб буюу Гт 2 монгол нэрмэл архи барьчихсан орж ирээд бид нар тэр архийг нь хувааж уусан. Тэгээд дахиж нэрмэл архи авчирч ууна гээд намайг хамт явъя гэсэн. Тэгэхээр нь хаанаас авах юм гэхэд Н ойрхоон гээд байсан. Тэгээд хашаанд нь байсан 2 ширхэг 20 литрийн канестрийг аваад Джын гадаа ирээд эдний гражруу оръё гэхээр нь Нг Джын гражид орж хулгай хийх гэж байгааг мэдээд үгүй ээ би ийшээ орохгүй гэж хэлээд Джын хашаанаас шууд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Гэрч С.Бш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..... 2018.09.07-нд өглөө хэд хоногийн өмнө самарт хамт яваад ирсэн Оогий гэх залуу манай гэрт ирсэн. Тэгээд манайд өдөржин байж байгаад орой 19 цагийн орчим би айлд очиж хонохоор боллоо гээд надаас духны гэрэл гуйсаар байгаад авч явсан. Маргааш өглөө нь үүрээр 7 цагийн үед Оогий халамцуухан орж ирсэн. Тэгэхдээ нэг л сэжигтэй буцах зардалгүй гээд байсан хүн чинь их үнэтэй тамхи татчихсан, архи үнэртүүлчихсэн орж ирэхээр нь хаагуур юу хийгээд яваад байна гэхэд эгчийнд очоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд нэг л юм нуугаад байх шиг байхаар нь би Оогийг чи юу хийж байгаад ирсэн бэ, нэг л юм нуугаад байна даа гэхэд би чамд нэг юм хэлчих үү, чи ам алдахгүй биз дээ, би Даваагынд очоод гражаас нь хөрөөг нь аваад айлд аваачаад тавьчихлаа гэж хэлсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь Оогий надруу залгаад би таксинд суучихсан хотруу явж байна гэж ярьсан. Ерөнхийдөө бол Джын гражаас Оогий хөрөөг нь урьд шөнө нь хулгайлаад маргааш өдөр нь Гт, Н нар мөн гражаас нь гурил хулгайлсан байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 27-28 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Д.Гт, М.Н нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /Хх-ийн 51-54 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Гт, М.Н нарыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр * байрлах иргэн Г.Тлын эзэмшлийн гражнаас 25 килограммын ууттай 4 шуудай “Өег” нэртэй гурилыг хулгайлж 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гт, М.Н нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Гт, М.Н нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Гт, М.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Тл нь эд зүйлийн үнэ болох 96.000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гтыг энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг, шүүгдэгч М.Нг энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцох.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дэрэмийн Гт, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Гтыг 01 /нэг/ жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, М.Нг 01 /нэг/ жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гт, М.Н нарт оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гтыг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 39 хоногийг, шүүгдэгч М.Нгийн цагдан хоригдсон 32 хоногийг хугацааг  тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гт, М.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гт, М.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.