Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 52

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                      Д.Буянжаргал

                    Оролцогчид:

                              Шүүгдэгчийн өмгөөлөгч   Л.Доржпүрэв

                              Шүүгдэгч                           Б.Алтансүх

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баттогтохын Алтансүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000078 дугаартай, 148/2017/0062/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эгч,  дүү нарын хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг Усан сангийн 8-72 тоотод оршин суух хаягтай, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баттогтохын Алтансүх /РД: МХ88102914/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Б.Алтансүх нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр “Сахлын даваа” гэх газрын ойгоос 4.18м3 модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 68-45 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Х.Сайхан-Эрдэнийн эзэмшлийн 45-76 УНС улсын дугаартай “Портер” маркийн цэнхэр өнгийн тээврийн

 

2.

 

хэрэгслээр тус тус тээвэрлэн байгаль орчинд 722.304 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 67 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Баттогтохын Алтансүхийг мөн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д заасан “Ойн хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

 -Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баттогтохын Алтансүхэд 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

          -Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Алтансүхэд оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

          -Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

          -Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЗДТГ-ын хашаанд хадгалагдаж байгаа 20 ширхэг шинэс мод, улаан өнгийн цахилгаан хөрөөг, мөн шүүгдэгч Б.Алтансүхийн өмчлөлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн СЭҮ 68-45 улсын дугаартай, №01248375 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй цагаан өнгийн Хюндай портер маркийн машиныг тус тус хурааж улсын орлогод, Б.Алтансүхээс 1.800.000 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулж,

-Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 2003 онд үйлдвэрлэгдсэн     45-76 УНС улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй хөх өнгийн Хюндай портер маркын машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р баг 2-р хэсэг 5 дугаар гудамж 18 тоотод оршин суух Цагаан гэртүүд овогт Хишигдоржийн Сайхан-Эрдэнэд олгож,

-Улсын яллагч, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан экологи, эдийн засгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Шүүгдэгч Б.Алтансүхэд Урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

    Шүүгдэгч Б.Алтансүх давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05-р сарын 26-ны өдөр шүүх хурал хийж 67 дугаартай шийтгэх тогтоол гаргаж иргэн Б.Алтансүх надад Эрүүгийн хуулийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулсан юм. Би өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ их гэмшиж байна. Манай аав ээж тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг билээ. Ээж маань гэрт түлээ түлшгүй боллоо, галын түлээ авчирч өгөөч гэж надад хэлсэн юм. Манай суманд намар эрт цас орсон учир манайх түлээгээ сайн бэлдэж чадаагүй байсан юм. Би гэртээ түлшний мод байхгүй гэхээр нь Зэлтэр сумаас зах банз авчрах гэж явсан юм. Замд мод ачсан машин явж байхаар нь би түлээний мод хаанаас бэлдсэн бэ? гэж асуухад Сахлын даваанаас бэлдлээ гэж хэлсэн юм. Би тухайн үед зах банз

 

3.

 

авах гэж явснаас болиод Сахлын даваа гэдэг газар очиж 4 ширхэг мод бэлтгэсэн юм. Би буруу зүйл хийж хууль зөрчсөн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би шүүх хурал болохоос өмнө бодит хохирол болох 722.700 төгрөгийг төлж барагдуулсан билээ. Шүүх хурал хийсний дараа ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан юм. Би өөрөө цагдан хоригдож байгаа болохоор аавдаа хэлж аав минь байгаль экологийн хохирлыг нөхөн төлсөн. Миний бие түлээний модонд явахдаа зөвшөөрөл авч болох байсан боловч зөвшөөрөл аваагүй мод бэлдсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би үүнээс хойш хууль журам зөрчсөн үйлдэл гаргахгүй, хуулиа биелүүлж явах болно. Намайг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Өмгөөлөгч би Алтансүхийн анхан шатны шүүх хуралдаанд орсон. Хэргийн материалыг хянан судалж үзээд давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна.

         Нэгт: Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолд заахдаа Алтансүх нь өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ойн хууль тогтоомжийн биелэлтийг газар дээр нь хариуцан хэрэгжүүлдэг албан хаагчийн байдлыг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхээр заасан. Үүнд гомдолтой байна. Хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хуулинд байхгүй, өөрөөр хэлбэл хүндрүүлэх нөхцөл байхгүй байхад шүүх өөрөө байгаа гэж үзэж, энэ хүнийг байгаль хамгаалагч учраас хорих ял өгч шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

          Хоёрт: Тухайн хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл прокурор яллах дүгнэлтэндээ  722.304 төгрөгийг төлнө гэж заасныг төлсөн. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө байгал экологийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн үнээр төлсөн. …Шинэ Эрүүгийн хуулийн зорилго, зорилт нь  нөхөн сэргээх, хохирлыг арилгах чиглэлтэй байгаа, Алтансүх бүх хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хэрэгт холбогдсон учраас нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Алтансүхийг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр “Сахлын даваа” гэх газрын ойгоос 4.18м3 модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 68-45 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Х.Сайхан-Эрдэнийн эзэмшлийн 45-76 УНС улсын дугаартай “Портер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэн байгаль орчинд 722.304 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн/2002 оны/ тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, 67 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Баттогтохын Алтансүхийг  “Ойн хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4.

 

Шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлын дагуу эрүүгийн 201718000078 дугаартай хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Б.Алтансүх нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр “Сахлын даваа” гэх газрын ойгоос 4.18м3 модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 68-45 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Х.Сайхан-Эрдэнийн эзэмшлийн 45-76 УНС улсын дугаартай “Портер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэн байгаль орчинд 722.304 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Гантогтох /хх-ийн 33-34-р тал/, гэрч Х.Даваадорж, М.Ууганбаяр, Б.Уранчимэг, Л.Мөнхзул /хх-ийн 35-36, 39-40/ нарын мэдүүлгүүд, Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-р тал/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-51-р тал/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 60-63-р тал/, Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлт /хх-ийн 66-67-р тал/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-70-р тал/, Улсын байцаагчийн 18-04-336/01, 02 дугаартай актууд /хх-ийн 56-58, 71-74-р тал/, Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот  дүгнэлт /хх-ийн 54-55-р тал/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107-р тал/, ялтан Б.Алтансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

 

 Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 1.9 дүгээр зүйлийн 2-д “…оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулиар /шинэчлэн найруулсан/ Б.Алтансүхийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл хүндэрч, эрх зүйн байдал нь дордож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Алтансүх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар батлагдаж байх тул Б.Алтансүхийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй  гэж үзлээ.

Иймд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн  67 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт 71 заалт нэмж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

5.

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн  67 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт:

 “71.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Алтансүхэд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Б.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Б.Алтансүх нь ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 2.477.536 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ