Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 447

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Толин овогтой Д.Э, Хөндий овогтой Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.А, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Х, 2009 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр төрсөн хүү Э.Э нарыг эх Толин овогтой Д.Э асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Х, 2009 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр төрсөн хүү Э.Э нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.А, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Х, 2009 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр төрсөн хүү Э.Э нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Н.Э-р тэжээн тэтгүүлсүгэй.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Н.Энхтүвшингээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Э нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар 70200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Н.Э-с 79155 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод /Хаан банкны 5540607728 тоот дансанд/ оруулсугай.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА