| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00062/Э |
| Дугаар | 00091 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 24.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Иргэний нэхэмжлэгч Д.Эт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн, С.Сувдаа
Шүүгдэгч А.Д, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Д, Г.Г нарт холбогдох 1732000990032 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1965 оны 04 сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, Тусгай дунд боловсролтой, Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *60 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Жалиар овгийн Авирмэдийн Д. РД/*/
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Цогт овгийн Гонгорын Г. РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч А.Д нь дангаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уртбулаг” гэх газарт 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 1.179 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 4.224.545 төгрөгний шууд хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Д, Г.Г нар нь бүлэглэж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уртбулаг" гэх газарт 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 2.123 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 8.056.943 төгрөгний шууд хохирол учруулсан.
Шүүгдэгч Г.Г нь дангаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уртбулаг” гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 0,994 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 7.111.900 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Урт булаг гэдэг газар очсон. Хуучин талбайд нөхөн сэргээлт ороорой гэж хэлж очсон. Тэгээд тэнд 6,7 дугаар сард юм гараагүй шатаад жаахан хүнд байхаар нь эрүүл газар луу нь зөвшөөрөлгүй орчихсон. Дараагаар нь ажил хийлцэж чадахгүй байсан учраас Гтэй нийлж жаахан газар ухсан юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сард Д эгчтэй ярьж хамтарч ухсан. Урт булаг гэдэг газар луу алт олборлох гэж орсон. Гэм буруугаа хүлээж байгаа.... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Эт мэдүүлэхдээ: ... Иргэн А.Д, Г.Г нар нь зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлий хөндөж байгал орчинд хохирол учруулсан байгаа. Түүний гаргасан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор иргэний нэхэмжлэгчээр орж байна. 2017 оноос хойш шүүгдэгч нар нь суманд уурын зууханд зуух хүлээлгэж өгсөн ажлын хэсгийн акт гэрээ хийсэн байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тодорхойлтоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр суурьтай байна гэв. Г дангаараа 23338978 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал нь 3217843 төгрөг, Д нь нөхөн сэргээлт нь 3182591 төгрөг, нөхөн төлбөр 15445012, хамтарсан нөхөн сэргээлт нь 391236 төгрөг, нөхөн төлбөр нь 29118746 төгрөгийн тус тус хохирол гарсан байгаа гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтыг шинжлэн судлаад
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: ...би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн Уртбулах гэх газарт 2017 оны 06 сард очиж байрласан. Баянгол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батжаргал намайг тэндээ 2017 оны 06 сарын 26-ны сонгууль өнгөртөл хөдөлгөөнгүй байж бай гэж хэлсэн. Согууль өнгөрөөд техник эвдэрээд нээх олигтой ажиллаж чадаагүй. ...2017 оны 10 сарын 10-ны өдөр Батжаргал дарга надруу яриад улсаас том шалгалт ирэх гэж байна. та нар наад газраасаа нүүж холд гэсэн. ...манай байгууллагад ирэх шалгалтыг бүгдийг нь Батжаргал хариуцана. Бүх юмыг би өөрөө даана гэж хэлсэн. /хх-ийн 66-67/...Батжаргал дарга та нарт Уртбулагт ямарч хууль үйлчлэхгүй 2020 он хүртэл ажиллах хэрэгтэй шалгалт ирэхэд айх юм байхгүй Гоибосүрэн та хоёр хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн. /хх-ийн 70-71-р хуудас/
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ...би Уртбулагт техникүүдээ авч очоод олборлолт хийсэн би Р.Батжаргалыг сайн танихгүй би өөрөө Өвөрхангай аймгийн гаралтай хүн шүү дээ. ...
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Д.Эт мэдүүлэхдээ: ...Уртбулах гэх газар хууль бусаар алт олборлосоны улмаас байгаль орчинд 61395403 төгрөгний хохирол учирсан байна. үүнийг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 34-35-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...Манайх Уртбулаг гэх газар 2000 оноос хойш жил болгон өвс хадлан хийж малын тэжээлээ бэлддэг байсан ба 2017 оны 07 сараас А.Дулам гэх хүн 1 ширхэг экскаватор, 1 ширхэг ковш, 2 ширхэг хово загварын ачааны автомашин, алт угаадаг усан буу 1 ширхэг зэрэг техник хэрэгсэлтэй ирээд хадлангийн газрыг ухаж Уртбулагийн голоос салаалж хиймэл нуур хийж байгаад алт угааж эхэлсэн.,.2017 оны 08 сараас Гомбо гэх хүн нэмэгдэж ирээд эрүүл газар алт олборлож эхэлсэн ба Гомбо ирэхдээ 2 ширхэг экскаватор, 2 ширхэг ковш, 4 ширхэг том оврын ачааны автомашин, 1 ширхэг алт угаадаг усан буутай ирээд ухаж эхэлсэн...А.Д хуучин “Бүүргэнт” ХХК-ийн ашигт малтмал олборлож байгаад орхиод явсан газрыг үргэлжпүүлэн залгуулаад газрын хөрсийг нь хуулж ашигт малтмал олборлосон юм. 2017 оны 9-р сараас эхлэн Г Г А Дгуай хоёр хамтарч 2017 оны 09 сараас 10 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл ашигт малтмал олборлосон. Цагдаа нар ирээд үйл ажиллагаа зогсоосон байхад 2017 оны 11 сард Г.Г дангаараа ашигт малтмал олборлож эхэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41-46-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Эд мэдүүлэхдээ: “...Уртбулаг гэх газарт урьд нь “Бүүргэнт” ХХК хуучин олборлолт явуулсан талбайн хойд захаас үргэлжпүүлэн 2017 оны 05 сард А.Д ирж цоо эрүүл хус модтой, ойн төгөл бургастай Уртбулаг гол урсдаг газар экскаватор ажиллуулж газрын хөрсийг хуулж алт олборлож эхэлсэн. А.Д 2017 оны 09 сар хүртэл дангаараа алт олборлож байхад 2017 оны 09 сараас Д, Г нар хамтарч 2017 оны 10 дугаар сарын 20-ны орчим хүртэл алт оборлосон. Хамгийн сүүлд 2017 оны 11 сард Г.Г нь дангаараа 10 гаран хоног газар ус хөлдтөл ажилласан” гэх мэдүүлэг. /хх-ийн 90-92- р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц Баярсайхан мэдүүлэхдээ: “...Уртбулаг гэх газар 2017 оны 06 дугаар сард цоо эрүүл, Уртбулаг нэртэй гол урсдаг, зулзган хус мод ургачихсан, хадлангийн талбай, малын бэлчээр газар байсан Тэгтэл 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Дулам гэх авгай ирээд эрүүл газрыг ухаж, гол усыг бохирдуулж алт ухаж эхэлсэн. Тэгтэл 2017 оны 08 сард Г гэх хүн Думаа гуайн ухаж байсан газарт хажуугаар нь ороод алт олборлож эхэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 56-58-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Р.Хт мэдүүлэхдээ: “...2017 оны 09 сарын эхээр Г Г утсаар “экскаваторчингүй болчихлоо. сарын 2 сая төгрөгний цалин өгнө” гэхээр Баянгол сумаар дамжиж Уртбулаг гэх газарт ирсэн. Г.Г тэр үед дөнгөж техник хэрэгслүүдээ татчихсан байсан ба Г.Гомосүрэнгээс өмнө АД гэх хүн оччихсон техник хэрэгслүүдтэй алт олборлож байсан. Ингээд А.Д гэх хүүхэнтэй хамтарч эрүүл газрын хөрсийг хуулж, А.Дгийн экскаваторийн жолооч миний араас алтны баяжмалтай шороог Г.Ггийн Норд бенз, А.Думаагийн ачааны автомашинд ачиж өгч байсан. Ачааны автомашинууд шороогоо А Д, Г.Г нарын усан буу болох хоёр өөр газарт буулгаж алт угааж байсан. Энэ байдлаар 2017 оны 10 сарын 15-ны орчим хүртэл ухсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 сарын эхээр А.Д гэх хүнтэй хамтарч Уртбулаг гэх газарт алт олборлохоор болоод нүүж очсон. Эрүүл байсан газрын хөрсийг хуулаад А Д гуайн экскаватор хуулсан хөрсний доор байдаг алтны баяжмалтай шороог ачааны автомашинууд дээр ачиж өгдөг байсан. Ачааны автомашинууд шороог нь А.Д, Г.Гомбоүсрэн нарын усан бууны хажууд буулгадаг байсан. Энэ байдлаар 2017 оны 10 сарын 14, 15-ны өдөр хүртэл ухсан. Дараа нь 2017 оны 11 сард дахин очиж ажилласан боловч ус хөлдөөд алт олборлож болохгүй байна гээд ажил зогссон...А.Д гуай 2017 оны 06 сараас эхэлж ажилласан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 74-75-р тал/
Мөрдөн байцаалтан гэрч С.Аб мэдүүлэхдээ: “...Иргэн А.Д, Г.Г нар нь Баянгол сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн хэлбэрээр нөхөрлөл нэрийн доор ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй...А.Д гэдэг хүн 2017 оны 06 сар билүү 08 сард манай өрөөнд орж ирээд “би танай халаалтын төвд уурын зуух авч өгье” гэж хэлэхээр нь би үгүй боломжгүй, танд ашигт малтмал олборлох зөвшөөрөл байхгүй юм байна гэж хэлээд гаргасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 89-р тал/
Байгаль очны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №1/01 дугаартай Шинжээчийн дүгнэлт“...А.Дгийн эвдсэн гэх газар нь 1.179 га талбайд учруулсан экэлоги-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 4.224.545 төгрөг, тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 3.018.259 төгрөг болж байна...А.Д, Г.Г нарын хамтран эвдсэн 2.123 га талбайд учруулсан экэлоги-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 8.056.943 төгрөг, тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 3.910.236 төгрөг болж байна...Г.Ггийн эвдсэн гэх газар нь 0,994 га талбайд учруулсан экэлоги- эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 7.111.900 төгрөг, тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 3.217.843 төгрөг болж байна гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 10-16-р тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/
Байгаль очны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн хийсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Урт булаг гэх газарт иргэн А.Д, Г.Г нарын хууль бусаар эвдсэн 12 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлийн зардлын тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 108-142 дугаар хуудас/
Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 18-04-322/01 дугаартай хохирол тооцох тухай акт /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/
Байгаль очны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн хийсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Урт булаг гэх газарт иргэн А.Д, Г.Г нарын хууль бусаар эвдсэн 13.5 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлийн зардлын тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 155-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 01-07 дугаар хуудас/
Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 18-04-322/04 дугаартай хохирол тооцох тухай акт /2 дугаар хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 18-04-322/03 дугаартай хохирол тооцох тухай акт /2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
Г.Ггийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/
А.Дгийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудас/
Авто машин түрээслэх тухай гэрээний хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 101-124 дүгээр хуудас/
Г.Ггийн эзэмшлийн DAEWOO/даевоо/ маркийн эксковаторын гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/
А.Дгийн эзэмшилд байгаа Алт угааж олборлодог ногоон өнгөтэй экскруфер төхөөрөмж битүүмжилсэн тухай тэмэдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 230 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Ггийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, хурууны хээний дардас /2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Дгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, хурууны хээний дардас /2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, шүүгдэгч А.Дгаас 22.000.000 төгрөгийн хохирол, Г 27.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тухай баримтууд болон үлдэгдэл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтууд болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад......
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар дүгнэхэд:
Шүүгдэгч Шүүгдэгч А.Д нь дангаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уртбулаг” гэх газарт 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 1.179 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 4.224.545 төгрөгний шууд хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь дангаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уртбулаг” гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 0,994 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 7.111.900 төгрөгний шууд хохирол учруулсан А.Дтай бүлэглэж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уртбулаг" гэх газарт 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 2.123 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 8.056.943 төгрөгний шууд хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд нөхөж болшгүй, ноцтой хор уршиг учруулж, улмаар байгалын эклогийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлтээр үйлджээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Д, Г.Г нарыг “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д, Г.Г нарыг хүрээлэн байгаа орчны эсрэг, Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Г.Ггийн эрүүл мэндийн байдал, прокурор, өмгөөлөгч нарыг санал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Дгаас хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд учруулсан хохиролыг тооцвол....... /газарт учруулсан 4.224.545 төгрөгний хохиролыг 3 дахин нэмэгдүүлж 15.445.012 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 3.018.259 төгрөг, Г.Гтэй нийлж 16.514.491 төгрөгийн хохирол учруулж бүгд 34.977.762 төгрөгийн хохирол учруулсан, Г.Ггийн 7.111.900 төгрөгний хохиролыг 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр тооцсон 23.338.986 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 3.217.843 төгрөг, А.Дтай нийлж учруулсан хохирол болох 16.514.491 төгрөг нийт 43.071.320 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Д нь байгаль орчинд учирсан шууд хохирол 22.000.000 төгрөг, Г.Г нь 27.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн ба улсын байцаагчийн актаар тавигдсан нөхөн төлвөл зохих хохиролоос А.Дгийн төлөөгүй үлдсэн 12.977.762 төгрөг, Г.Гомбүсүрэнгийн төлөөгүй үлдсэн 16.071.320 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Г.Г нарт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Урт булаг” гэх газрын боилогийн нөхөн сэргээлт хийж унаган төрхийг сэргээх эсхүл уг нөхөн сэргээлт хийхийг / нөхөн сэргээлтийн зардлыг төлсөн тул/ эрх бүхий этгээдэд шаардах буюу даалгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алт угааж олборлодог ногоон өнгөтэй экскруфер төхөөрөмж 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй, Г.Ггийн эзэмшлийн DAEWOO /даевоо/ 90.000.000 /ерөн сая/ төгрөгийн үнэлгээтэй эксковаторыг тус тус хураан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн дээрх техник нь А.Д, Г.Г нарын эзэмшилд байгааг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 38.1дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Жалиар ургийн овгийн Авирмэдийн Д, Цогт ургийн овгийн Гонгорын Г нарыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жалиар овгийн Авирмэдийн Д, Цогт овгийн Гонгорын Г нарыг тус бүр 5500 /таван мянга таван зуун/ нэгж буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлоос төлөөгүй үлдэгдэл төлбөр болох шүүгдэгч А.Д 12.977.762 төгрөг, Г.Г 16.071.320 төгрөгийг тус тус гаргаж 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төрийн сангийн 100130400955 тоот дансанд оруулах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Г.Г нарыг эвдэрсэн газарт биологийн нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алт угааж олборлодог ногоон өнгөтэй экскруфер төхөөрөмж 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй, Г.Ггийн эзэмшлийн DAEWOO/даевоо/ маркын 90.000.000 /ерөн сая/ төгрөгийн үнэлгээтэй эксковаторыг тус тус хураан улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д, Г.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д, Г.Г нар нь тус бүр 5.500.000 /таван сая таван зуун/ төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Г.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, Г.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор,эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ