| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00037/Э |
| Дугаар | 00031 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хомбоо овогт Жигмэддоржийн Эт холбогдох эрүүгийн 1932000000041 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1970 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суудаг, 10 удаагийн ял шийтгэлтэй,
1.1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн № 03 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 а, 168б-Д зааснаар 2 жил тэнссэн,
2.Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 01 сарын 20-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор ЭХ 174.1, 278.1.276.3 4 жил хорих ялаар шийтгэгдэж, 1991.07.01 ӨҮТХ-р үлдэгдэл 1 жил 2 сар 5 хоногийг өршөөн суллагдсан,
3.1992 оны 02 дугаар сарын 13-ны эрүүгийн хуулийн 239.1 дэх хэсэгт зааснаар 2000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
4.Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
5.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 сарын 18-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 90.1, 239.3 дах хэсэгт зааснаар 5 жил 5 сар 8 хоногийн хорих ялаар шийтгэдсэн,
6.Говьсүмбэр аймгийн шүүхийн 2002 оны 11 сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 06 жил 06 сар 22 хоног хорих ял, /Ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн/
7.Булган аймаг дахь шүүхийн 2008 оны 09 сарын 22-ны өдрийн 51/а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 16 хоног хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 05 сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч сулласан,
8.Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээр 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
9.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4. 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
10.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 05 жил 10 хоногийн хугаацаагаар тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ганц худаг 461 дүгээр ангиас 03 жил 06 сар 13 хоногийн өмнө хуулийн тэгшитгэлээр суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хомбоо овогт Жигмэддоржийн Э. РД:/*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Ж.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Нцийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би архи уугаад тээрэм дээр очиж, хэл үгээр доромжлоод хаалга савсан. Цонхны хаалга нь унаад хагарчихсан юм байна лээ. Ийм зүйл болсон гээд эхнэр хэлэхээр нь очиж уучлалт гуйя гээд замдаа нэг шил архи уучихсан чинь юу болсоноо мэдэхгүй байгаа юм. Би архины эмчилгээ хийлгэчихсэн байж байгаад нэг удаа уугаад ийм юм болчихсон юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Нц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...2019 оны 02 дугаар сарын 01-ний орой Э нь манай тээрэм дээр эхнэр Жаргалын хамт согтуу ирээд ажил хийж байсан хүүхдүүдийн ажлыг хийлгэхгүй хэл амаар доромжлоод сүрдүүлж айлгаж байгаад манай ажлын байрны цонх хагалж танхайрч байгаад Дэмбэрэл гэх хүн ирээд Эын эхнэр Жаргал нар явсан. 2019 оны 02 дугаар сарын 15- ны орой Эын эхнэр Жаргал миний гар утасруу залгаад Э өөрөөс чинь уйчлалт гуйя гэж байна гэхээр нь би цагдаа дуудаагүй намайг уучилсан гээд хэлчих гэсэн. Тэгсэн удалгүй Э манай гэрт орж ирээд шууд миний хоолойг 2 гараарай дараад би чамайг алчаад 20 жил шоронд ормоор байна гээд чамайг ална гээд дарж байгаад нэг гараараа миний дух руу маш хүчтэй цохисон. Тэгсэн гаднаас 2 хүн орж ирээд Эыг барьж аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч Б.Бх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд алтны тээрэм дээр ажилхаар 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ирсэн. Намайг ирсэний маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны орой цех дотор ажлаа хийж байгаад гараад ирсэн чинь амрах байрны цонхыг нэг халзан толгойтой хүн хага зохиод баахан хүн гараад ирцэн зогсож байсан. Тэгээд тэр халзан толгойтой хүнийг эхнэр нь бололтой нэг хүүхэн аваад яваад өгсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 16-ны өглөө би тогооч Далайтай хамт хүнсний дэлгүүр орчоод ажилруу ахлаж явсан чинь Нцийн гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд ажилчидийн амрах байрлуу орсон чинь Нц байшин дотор толгойгоо бариад сууж байсан. Нцээс яасан талаар асуухад Мм намайг хоолой боож байгаад духруу зохиод толгой хагалчихлаа гэсэн. Тэгээд Нц бид 2 цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 47 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...
1.Б.Нцийн биед духанд цус хуралт зулгаралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 23 дугаар хуудас/ шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /25 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 21 дүгээр хуудас/ хохирогч Б.Нцийн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Нцийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Нцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 06-07 дугаар хуудас/, Гэрч Б.Бхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №47 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-09,18 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ж.Эыг хохирогч Б.Нцийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Эыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Нцийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 06 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдал, олон удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ж.Э өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хомбоо овогт Жигмэддоржийн Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 06 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөг хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Ж.Эт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.