Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                         Нарийн бичгийн дарга                                      С.Төртулах

                        Улсын яллагч                                                    Э.Гантулга

                        Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч                   А.Хандмаа

                         Шүүгдэгчийн Г.Быг өмгөөлөгч            Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                                           Д.Э, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Э, Г.Б нарт холбогдох 1732000190001 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэггэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,

1.Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзах

2. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн № 89 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж нийт 4 жилийн хорих ялаар,

3. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 99 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

4. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 200 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн № 52 дугар таслан шийдвэрлэх тухай тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

5. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 19 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт орж суллагдсан,

6. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 07 дугаар сарйн 10-ны өдрийн № 117 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 03 сарын баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 03 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 03 сарын баривчлах ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 03 сарын хорих ялыг нэмж  нэгтгэн бүгд 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр суллагдсан,

7. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 09 дүгээр сарйн 28-ны өдрийн № 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 07 дугаар сарйн 10-ны өдрийн № 117 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Дармаагийн Э. /РД: */

 

     Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Дуу хөгжмийн багш мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Сургууль цэцэрлэгийн цогцолборт дуу хөгжмийн багш ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зуутраг овогтой Гэндэнжавын Б. /РД: */

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.......

Шүүгдэгч Д.Э, Г.Б нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Дсд 1.690.000 төгрөгийн, хохирогч А.Пдд 597.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: ... 2017 оны наадмын өмнө байсан. Би архи уудаггүй байсан юм. Тэр үед Аб эгчийнд ороход юм байхгүй гээд хойгуур төмрийн хог олъё гээд эмнэлгийн тийшээ яваад амбаар вагончиг байхаар нь төмрийн хог хайгаад орсон. Тэнд овоолсон хог, ногоо, төмрийн хог байхаар нь цааш нь эмнэлгийн хогийн тэнд тавьчихаад буцаж ирсэн. Тэгээд амбаарын хаалгыг нь хоёр түлхсэн чинь онгойгоод дотор нь хоёр хөлдөөгч байсан. Дотор нь мах байсан. Тавиур дээр печень байсан. Тэгээд тэр шуудайтай махаа өргөж эмнэлгийн хашаанд нуучихаад Быг харж бай гээд тал махыг нь аваачиж Аб авгайгийнд очиж өгөөд тэндээс нэг литрийн түмний хишиг гэдэг архи авсан. Тэр архиа уучихаад нилээн согтуу махаа авж явж дийлэхгүй болхоор нь Нбынд очтол бараашиг уугаад сууж байсан. Тэгээд махаа даахгүй байна гээд Нбт амбаар ухсан чинь мах байна гэж хэлээд машинаа асаагаад эмнэлгийн тэнд нуусан махаа очиж Нбтай хамт аваад тэднийд хоёр гурван хоног архи уусан юм гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: ... 2017 онд наадмын өмнө байсан. Тэр өглөө шартчихаад эрт гараад хог хайгаад гудамжаар явж байгаад оросынхоос ганц  литр бараашик гуйж авч уучихаад наашаа хүмүүс тааралдах байх гээд “Жи эн”-ийн дэлгүүрийн хажуугаар нилээн зогссон. Тэнд хүн амьтан явахгүй. Таньдаг хүн ч харагдахгүй байсан. Тэгээд дэлгүүрүүд байгаагийн тэнд явж байтал Э гарч ирээд явж хог түүх үү гэхээр нь тэгье гээд явсан. Өмнө хаягдал төмөр зөндөө тушааж архины мөнгө хурдан олчихдог байсан учираас төмөр олъё гээд Эыг дагаж явсан. Эхлээд 3 дугаар сургуулийн хог руу очоод олигтой юм байхгүй байхаар нь эмнэлгийн уурын зуух руу ороод төмөр хайгаад олигтой ч юм байхгүй байсан. Тэгээд Э намайг уурын зуухны хашаанд байхад дуудсан. Гараад очтол шуудайтай юм байсан. Хоёулаа энийг нэг чирээд явчихъя гэхээр нь болох юм уу гэхэд гайгүй биз дээ гээд наашаа эмнэлгийн уурын зуухны тэнд юм аа тавьчихаад намайг хараад байж байгаарай, наад юмаа алдчихав гээд нэг тортой юм аваад Аб эгчийнд оччихоод том архи аваад ирсэн. Би хараа муутай болохоор дөхөөд яваад ирхээр нь мэдсэн. Архиа хувааж уугаад нилээн согтсон байсан. Нөгөөдхөө өргөх гэхэд шуудайгаа даахгүй болохоор Нбынд очиход гэрт нь байж байхад Нб машинаа асаачихсан явъя гээд явсан. Би ерөнхийдөө согтоод эхэлчихсэн байсан. Машиныг нь эмнэлгийн тэнд зогсоочихоод багаажинд нь юмаа хийгээд би хэвлэлийн компаний тэнд хоёр хүнтэй нилээн юм ярьж суусан. Тэгээд Э архи барьчихсан гарч ирээд тэр архиа уугаад нилээн согтсон байсан. Би согтохороо яваад л байдаг юм. Тэгж байгаад л гайгүй болчихдог юм. Тэгээд Эаас салаад явсан юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

             Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  "...2017 оны 07 сарын 10-ны өдөр би зах дээр махаа зарж үлдээд манай нөхөр Э өөрийн эзэмшлийн машинаар Улаанбаатар хотруу яваад 22-н товчооны хажуу талд байдаг Смас ХХК-наас 500 кг хонины мах, 500 кг ямааны махыг машиндаа ачаад Зүүнхараад тэр шөнөдөө орж ирээд би өөрийн эзэмшлийн Сод саран цайны газарт байрлах хоёр хаалгатай Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгчинд 300 кг хонь ямааны мах хийгээд бусад махыг нь ажлынхаа гэрийнхээ хөргөгчинд 3 хувааж хийсэн. 2017 оны 07 сарын 14-ний өдөр Сод саран цайны газраас манай бэр Пд манайхаас мах авдаг Чимэдээтэй цуг очиж 40 кг мах авсан тэгээд 2017 оны 07 сарын 15-ны өглөө манайхан гэр бүлийн хамт Улаанбаатар хотруу яваад маргааш өглөө 06 цагийн үед бид нар Зүүнхараад ирээд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн уөд Сод саран цайны газар дээр очоод хаалга онгойлгоод хөргөгчнийхөө хаалгыг онгойлгосон чинь хөлдөөгчинд байсан хонь ямааны мах алга болчихсон байсан. Харин манай бэр Пдын зарж байсан лангуун дээр нь байсан жижиг сажиг хүнсний зуйл, ширхэглэж зарж байсан бараа, сав суулга, будаа агшаагч, ус буцалгагч, халуун тогоо, 1 шуудай цагаан будаа зэрэг эд зүйлсийг хулгай хийгээд аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..  “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ээжийн атньдаг Чимэдээ гэдэг эгч мах авна гээд бид хоёр 15 цагийн үед Сод саран хүнсний дэлгүүрт буулгасан хонь ямааны махнаас 40 кг мах авсан. 2017 оны 07 сарын 15-ны өдөр ээж аав нөхөр бид нар бүгдээрээ хот яваад 2017 оны 07 сарын 17-ны ны өдөр манай хадам аав Э нөхрөөс маань Сод сарангийн түлхүүрийг аваад дэлгүүрлүү ороод мах авах гэсэн чинь мах нь алга болчихсон байна гэж хадам ээжид хэлсэн байсан. Дараа нь хадам аав Э над дээр ирээд юу болсон талаар хэлээд би аавын хамт дэлгүүр орж зарж байсан бараагаа харсан чинь лангуун дээр болон доод таг*ын тавиур дээр тавьчихсан байсан хүнсний бараанууд, миний хэрэглэж байсан будаа агшаагч, ус буцалгагч, илэн болон певор тавагнууд 1 шуудай будаа кимбабны таваг зэрэг эд зүйлийг аваад явчихсан байсан. Мөн цагаан шуудайнд зарим эд зүйлийг маань авч явах гээд шуудайлчихсан байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 49-50 дугаар хуудас/

            Гэрч Х.Тл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2017 оны 7-8 сард байх би яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Өөрийн таньдаг найз Аб хочтой Т.Жсгийн гэрт нэг хэсэг амьдарч байсан орой бүрэнхий болж байхад гадуур архи ууж явдаг “Сорви” хочтой Э Жсгийн гэрийн гадаа ирээд Жстэй уулзаад буцаж гэрт орж ирээд цагаан өнгийн том шуудайтай эд зүйл тавьчихаад Э би сая махаа даахгүй замын цаана 4 ширхэг хөлдүү мах хаячихлаа гэж хэлсэн чинь Жс гэртээ байсан гаргүй хочтойБд ахыг Эын замын цаана хаясан махыг аваад ир гэж хэлээд Бд ах Жсгийн гэрээс гараад 4 ширхэг гялгар ууттай бөөрөнхийлж хөлдөөчихсөн махыгхоёр хоёроор нь сугадаад Жсгйн гэрт аваад ороод ирсэн... Өглөө нь Э Жсгийнд ирээд дахиж мөнгө нэхсэн чинь Жс би чамд өгдөгөө өгчихсөн гэж хэлээд Эад мөнгө өгөөгүй. Эыг гарсны дараа Жс орос цайны печень, вапель зэргийг авдарнаасаа гаргаад нөгөө Э чинь ийм орос цайны печень авчирсан би ямар идэх юм биш та нар ав гээд надад 2 цаастай вапель печень өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/    

           Гэрч Ц.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …“...2017 оны зун яг хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг нь би сайн санахгүй байна өөрийн таньдаг найз Жсгийн гэрт байж байсан чинь Сорви хочтой Э гаднаас том цагаан шуудайтай их хүнд юм үүрчихсэн Жсгийн гэрлүү явж орж ирээд Э би махаа даахгүй машинаар махаа хүргүүлж ирлээ гэж ярьж байсан. Тэгээд намайг дуудаад Бд ах аа та гаднаас юм оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жсгийн гэрээс Этай цуг гараад хашааны үүдний тэнд яваад очсон чинь хаалганы хажууд бөөрөнхийлж хөлдөөсөн 2 ширхэг мах байсан. Би хуруугүй мухар болохоор нөгөө 2 махыг гарынхаа шуун дээр тавиад Жсгийн гэрт нь оруулж тавихдаа би энэ мах чинь ямар хүйтэн хүнд юм бэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 69 дүгээр хуудас/

             Гэрч Т.Жс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 сарын дундуур наадам болох гэж байсан би гэртээ Бд, хутга хочтой Тлын нарын хамт байж байсан чинь өдөр 14 цагийн үед Сорви хочтой Э гаднаас гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Этай гэрийнхээ амбаарт уулзсан чинь манай гэрийн амбаарт цагаан жижиг шуудайтай эд зүйл тавьчихсан байсан. Би Эаас юу юм бэ асуусан чинь манай ээж хонь, ямааны мах идэхгүй, манай дүү махны ченж хийдэг болохоор ээжид өгсөн байна лээ тэгээд ээж надад өгсөн гэж хэлсэн. Би Эын авчирсан шуудайтай махыг нь үзсэн чинь бөөрөнхийлж хөлдөөсөн бололтой жоохон үнэр орчихсон 4 ширхэг мах байсан. Тэгээд Э манайд байсан Бдг гуйгаад гадаа мах байгаа тэрийг аваад ирээч гэж хэлэх шиг болсон. Бд гадагшаа гараад 2 сугандаа 2 ширхэг хөлдөөсөн мах сугадаад ороод ирсэн. Э надад наадмын мөнгө байхгүй гэхээр нь би махны мөнгө гэж Эад бэлэн 50.000 төгрөг өгөөд явуулсан... орой 20 цагийн үед Э дахиж хоёр шар тор дүүрэн юм барьчихсан манайд орж ирээд надад энэ юмыг Есүсийн хүмүүс өгсөн гэж хэлж байсан. Тортой эд зүйлээсээ надад ягаан эрээн цаастай цайны печень 4 хайрцаг, шар эрээн цаастай вапель печень 4 хайрцаг өгөөд улаан өнгөтэй Акбар цай намайг авах уу гэхээр нь би авахгүй ээ би уудаггүй гэж хэлээд Эад би 5000 төгрөг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/

           Гэрч С.Оцийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... “...2017 оны зун сар өдрөө санахгүй байна намайг гэртээ байж байхад гаднаас Э халамцуухан тортой зүйл барьчихсан Оогий эгчээ та энийг авах' уу гэж асуухаар нь юу юм гэхэд мах байгаа юм та авчихаач, манай дүү нар наадмын талбай дээр хуушуур бууз хийх гэж байгаад больчихсон юм гэж хэлсэн. Чи энд тэндээс хулгай хийгээд авчихаагүй биз дээ гэхэд юу гэж тэгэхэв дээ гээд байсан. Тэгээд би махыг нь үзэхэд 3 ширхэг бондгор цул мах байсан. Үзүүр хэсэг нь гэсээд нялхарсан мах байсан. Би өөрөө олон нялх хүүхэдьэй тул хэд хоног идэх юм байна гэж бодоод 25.000 төгрөг болох юм уу гэхэд болно гэхээр нь би Эыг дагуулж гараад Хаан банкны төв салбар дээрх АТМ-с бэлэн 25.000 төгрөг авч өгөөд явуулсан гэх мэдүүлэг /Хх-ийн 77 дугаар хуудас/

           Гэрч Д.Нг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны зун яг сар, өдөрөө санахгүй байна 11-ээс 12 цагийн орчим намайг Нэгдсэн эмнэлгийн гадаа зогсоол дээр эмнэлэгрүү үзүүлэхээр орсон эхнэр хүүхдээ хүлээгээд машинтайгаа зогсож байхад Э гандангийн зүгээс цагаан өнгийн шуудайны талаар юм хийчихсэн урдаа тэвэрчихсэн ирсэнээ Иэргүй ахаа та таксинд явах уу, намайг зах хүргээд өгөөч би таньд мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд надаар Сансар зах хүргүүлээд надад 3,000 төгрөг өгөөд буусан. Намайг гэртээ ирсэний дараа өдөр 13 цагийн орчим Эманай гэрт цагаан өнгийн тортой 3 боодол бөөрөнхий бага зэрэг гэсээд нялхарсан цул мах барьчихсан орж ирээд үүнийг зарах гэсэн юм та авчих гэхэд манай эхнэр юу юм бэ хулгайн юм биш биз дээ гэхэд үгүй ээ хулгайн юм биш, Бг бид 2 наадмаар хуушуур хийх гэж байсан юм, бэлэн мөнгөөр өгчмөөр байна гэхээр нь манай эхнэр махыг нь аваад АТМ-ээс бэлэн 25,000 төгрөг авч Эад өгсөн. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Ганцаараа орж ирсэн. 3 хэсэг бөөрөнхий гялгар уутанд ороосон мах байсан. Хонь юм уу ямааны мах байсан. Багацаагаар 20 хүрэхгүй килограмм мах байсан.Үгүй ээ. Тийм зүйл ёстой байхгүй.Намайг эмнэлгийн гадаа байхад мах барьж ирэхдээ архи уучихсан халамцуу байсан. Мөн манайд орж ирэхдээ хүртэл халамцуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/

           Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-86 дугаар хуудас/

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Д.Эын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 110 дугаар хуудас/, Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 107 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ний 108 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас, ял шийтгэлийн мэдээлэл /Хх-ийн 109, 111 дүгээр хуудас/, Д.Эын ял шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 132 дугаар хуудас/ Шүүгдэгч Г.Бын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 136 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-ийн 134 дүгээр хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 135 дугаар хуудас/, Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 137 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дсгийн хохирол  хүлээн авсан тухай тайлбар бичиг, шүүгдэгч Г.Бын хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Д.Э, Г.Б нарыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Дсд 1.690.000 төгрөгийн, хохирогч А.Пдд 597.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Э нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж. Уг хулгайлсан эд зүйлээ шүүгдэгч Г.Бын хамт  зөөж ,бусдад тараан өгч хохирогч Д.Дсд 1.690.000 төгрөгийн, хохирогч А.Пдд 597.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/, Гэрч Х.Тл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/, Гэрч Ц.Бдгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 69 дүгээр хуудас/,  Гэрч Т.Жсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/, Гэрч С.Оцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /Хх-ийн 77 дугаар хуудас/, Гэрч Д.Нг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэвч шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн болох нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хэргээ хүлээсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдвол яллах үндэслэл болох ба шүүгдэгчийн мэдүүлгийг орон байр агуулах саванд нэвтэрснийг давхар нотолсон баримтгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”  зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Б нь  Д.Эын  хулгайлан авсан махыг хамт зөөвөрлөн, захиран зарцуулахад оролцсон гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн хамтран оролцсон болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт үйлдэл байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эад ял оногдуулахдаа  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч 7 удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бод ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг  харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э, Г.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дс, А.Пд нь эд зүйлийн үнэ болох 2.300.000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эыг энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 03 сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 06 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг ба  яллагдагчийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй байх зэрэг хуульд заасан эрхийг хангаагүй ба энэ хэргийн хувьд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, боломж нөхцөл цаг хугацаагаар хангагдсан эсэхэд эргэлзээ төрөхүйц байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зуутраг овогтой Гэндэнжавын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх  хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогтой Дармаагийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зуутраг овогтой Гэндэнжавын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Эыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эыг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 06/ зургаа/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

6 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Эад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын эдлэх ялыг нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.