Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 00035

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд   

          Нарийн бичгийн дарга                                С.Төртулах

          Улсын яллагч                                              Э.Гантулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ч.Мөнгөнцэцэг

          Шүүгдэгч                                                          Л.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Хд холбогдох эрүүгийн 1832002290012 тоотэрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Оёдолчин мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Бичээч овогт Лхагвасүрэнгийн Х. /РД:*/

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн яллах дүгнэлтэд дурьдснаар......

Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” зочид буудлын 205 тоот өрөөнөөс цуг архи ууж байсан иргэн Б.Осгийн 925-н сорьцтой, 3.5 грамм жинтэй алтан бөгж, эмэгтэй хүний 1 хос ээмэг зэргийг хулгайлж 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Voice”  нэртэй караоке баарны “Панасоник” маркийн 52 инчийн хавтгай дэлгэцтэй телевизорыг пивоны шил шидэж хагалж 1.665.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

Тодорхойлох нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.... мэдүүлэг өгөхгүй гэв. 

     Хулгайлах гэмт хэргийн талаар:

     Хохирогч Б.Ос мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …  “...Манай эхнэр С.Асгийн эмэгтэй хүний монет 1 хос ээмэг, миний эрэгтэй хүний 925 сорьцтой 3.5 граммын алтан бөгж, самсунг галакси эс-2 загварын гар утас зэрэг зүйлээ алдсан. С.Аснгийн 1 хос ээмгийг хүлээн авсан. Гар утас, алтан бөгж 2 одоо болтол олдоогүй байна. Нийт 4 бөгжтэй байсан юм эхнэрт өөрийнх нь хуримын болон энгийн монет бөгж, надад болохоор ааваас үлдсэн алтан бөгж, хуримын монет бөгж байсан. Ингээд 2018 оны 11 сарын 25-ны өдөр би өөрийн хуримын монет бөгжөө 100.000 төгрөгөөр барьцаанд тавиад архи, идэж уух юм авсан тэгээд дараа нь эхнэр 2018 оны 11 сарын 26-ны өдөр буудлын мөнгө дутчихлаа гээд үйлчлэгч нь бас мөнгөө нэхээд тэгээд эхнэр өөрийнхөө хуримын монет бөгжөө барьцаалсан тэгээд гараад мөнгөө буудлын үйлчлэгчид өгөөд хуримын бөгжөө авсан би сая өөрийнхөө болон эхнэрийнхээ бөгжийг ломбарднаас авчихлаа. Ингээд эхнэр бид 2-н 3 бөгж байна надад ааваас минь улдсэн алтан бөгжийг алдчихлаа гэж цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,

           Гэрч С.Ан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:…Би нөхөр Б.Осгийн хамт шүүх хуралд орох гээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны шөнийн галт тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн тэгээд төмөр замын вокзалын урд байрлалтай Х зочид буудалд өрөө аваад тэндээ хоноод 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх дээр очсон чинь шүүх хурал 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болно гэхээр нь эргээд Х зочид буудалд очсон тэндээ хоночхоод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 12 цагийн үед хажуу талын өрөөнөөс хүүхэн залуу 2 орж ирээд бид хоёртой танилцаад тэгсэн нэг шил архи идэж уух юм гаргаад ирсэн. Тэгээд бид 4 нөгөө нэг шил архиа уугаад Х, Ча гэх 2 хүнтэй хамт ломбард ороод нөхрийнхөө бөгжийг,барьцаанд тавиад. Дэлгүүрээс 2 шил архи, идэж уух юм аваад эргээд Х зочид буудалд очоод тэндээ авсан юмаа ууж идсэн. Тэгээд архи ууж байхдаа гар цүнхээ өөрийнхөө хажууд байлгаж байгаад нөхөр муудаад хэвтээд өгөхөөр нь толгойн доор нь цүнхээ хийсэн. Нэг мэдсэн цуг ууж байсан Х, Ча 2 гарахаар болсон тэгсэн цүнх байхгүй байсан. Тэгсэн буудлын ажилчин цүнх чинь буудлын өрөөний чинь 00-ын өрөөнд байна гэсэн тэгээд цүнх нь дотор байсан юмнуудаа үзэхэд гар утас, миний өөрийн хар хөх шиптээтэй ээмэг нэг хос, манай нөхрийн бөгж нэг ширхэг эд зүйл байхгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

            Гэрч Б.Мз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн үед байхаа би Л.Х эгчтэй утсаар ярьсан чинь Х нэртэй зочид буудалд байна гэсэн тэгэхээр нь би яваад очтол нэг ах, эгч 2 болон Л.Х эгч, Ча нар нэг шил Х нэртэй 0.75 граммын архи тавьчихсан ууж байсан ба нийлээд цуг архи уусан. Архиа ууж дуусаад Л.Х эгч өөрийн хүү Байвуул хочтой залууг дуудаад нэг шил архи аваад ир гэсэн удалгүй 0.5 литрийн Х нэртэй архи авчирч өгсөн. Тэгээд ууж байтал нөгөө танихгүй ах хөл нь гэмтсэн бие засаж чадахгүй байна 00-ийн өрөөтэй өрөөнд орно гээд бид нар өрөөгөө сольсон тэгсэн С.Аринуаа эгч надад нэг товчлууртай гар утас, нэг самсунг галакси эс-2 загварын гар утас, нэг цэнэглэгчтэй хадгалуулаад эгч нь марааш авъя гэсэн. Тэгээд байж байтал миний таньдаг Байвуул бид 2 буудлаас гараад би Байвуулд С.Ас эгчийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг өгөөд явуулсан. Байвуул гар утасгүй гээд байсан юм. Би Ванчигтэй уулзаад Ванчиг ах Х эгчтэй уулзана цалин буусан дуудаад өг гэхээр нь дуудсан чинь Л.Х эгч явахгүй гэсэн тэгсэн Ванчиг ах 2 шил архи авч өгье гээд бид 2 спиртын байрны тэндээс 2 шил архи аваад Х зочид буудалд ороод Л.Х эгчид нэг шил архи өгтөл тэд нар цүнх алга болчихлоо гээд бөөн юм болоод байж байсан тэгсэн цүнх нь 00-ийн өрөөнд онгорхой байж байсан. Тэгсэн С.Ас эгч алтан бөгж алга болчихлоо гэсэн тэгээд би жоохон сууж байгаад харьяа гэж бодоод байж байтал Л.Х эгч, Ча нар зөөлхөн юм байна гээд яриад хоорондоо шивнэлдээд байсан тэгээд гадаа сууж байсан Ванчиг ах дуудаад байхаар нь би гараад Ванчиг ахтай гэрт нь очиж ганц шил архи уучхаад эргээд Х зочид буудал дээр ирэхэд хаалгаа барьсан байсан тэгэхээр нь би ногоон Гм хочтой эгчийнд очиж хоносон. Х эгч авсан байхаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

           Гэрч С.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Б.Ос гэх хүний барьцаалсан эд зүйлийг шүүгээд үзэхэд Б.Ос нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр эхнэр С.Асгийн бичиг баримтаар 3 граммын монет бөгжийг 100.000 төгрөгөөр, С.Ас нь 2018 оны 11 сарын 26-ны өдөр 1.7 граммын бөгжийн 85.000 төгрөгөөр барьцаалсан байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар тухайн хүний өөрийн бичиг баримтыг үндэслэж зээл олгодог Б.Ос нь өнөөдөр буюу 2018 оны 12 сарын 26-ны өдөр дээрх 2 бөгжийг мөнгийг нь төлж буцааж авсан. Би тухайн үед ямар хүмүүстэй орж ирснийг санахгүй байна манай барьцаалан зээлдүүлэх газар тухайн иргэний бичиг баримтыг үндэслэж зээл олгодог тэгэхээр тухайн иргэн өөрөө заавал байсан гэсэн үг. 2018 оны 11 сарын 25-ны өдөр Отгон, Оюун гэх 2 хүн алтан бөгж тавьсан байх боловч таны мэдээллэж байгаа 3.5 граммын хэмжээтэй алтан бөгж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

             Гэрч Д.Ат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 11 сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад Б.Ос, С.Ас нар согтуу байдалтай манай зочид буудалд ирсэн тэгээд №204 дугаартай өрөөнд орсон маргааш нь шүүх хуралтай гэж байсан тэгээд шүүх хуралдаа согтуу очоод хойшилсон байсан. 2018 оны 11 сарын 23,24- ний өдөр манай буудлын өрөөнд тэр 2 архи ууж өнжсөн манай нөгөө үйлчлэгч нар уурлаад хөөж явуулъя эсвэл цагдаад өгье гэхээр нь би яаж жирэмсэн эмэгтэй, хөлгүй эрэгтэй хүнийг хөөж явуулхав ядаж гэгээтэйд явуулъя гэж хэлсэн. Ингээд 2018 оны 11 сарын 25-ны өдрийн өглөө манай ээлжийн хүүхэн С.Ас, Б.Ос нарыг хөөгөөд гаргасан юм байна лээ тэгээд эд зүйлээ яах юм гэхээр нь гал тэргээр явахдаа аваарай гэж хэлээд үлдээсэн юм байна лээ тэгээд тухайн өдөр би 15 цагаас ажил дээрээ ирэхэд буудлын үүдэнд С.Ас, Б.Ос нар Л.Х, Ча гэх хүмүүстэй таксинаас буусан тэгэхээр нь би уурлаад та нарыг буудалд оруулахгүй гэсэн чинь эд зүйлээ аваадхъя гэсэн тэгэхээр нь би Л.Хд чи манайд өмнөх өрөө өгөөгүй байж яах гэж байгаа юм гэсэн чинь би удахгүй өгнө гэхээр нь тэр 4-г оруулаад Л.Х, Ча нарыг №202 дугаартай өрөөнд оруулаад С.Ас, Б.Ос нарыг №204 дугаартай өрөөнд оруулсан тэгсэн тэд нар бөөнөөрөө нийлээд №204 дугаартай өрөөнд орчихоор нь би №205 дугаартай өрөөнд оруулсан тэгээд С.Ас, Б.Ос нараас буудлын мөнгөө нэхсэн чинь С.Ас нь надад хуримын бөгжөө тайлаад түр барьцаалсан. Тэгээд тус өдрийн 18 цагийн үед байхаа Ча нь би өрөөндөө ороогүй юм чинь мөнгөө авъя гэхээр нь би мөнгийг нь өгөөд гар гэсэн чинь С.Ас нь би Чааг гаргахгүй гээд нөхрийнхөө хажууд татаж чангаагаад байсан тэгэхээр нь би ажлаа хийхээр явсан. Тэгээд N2201 дугаартай өрөөнд даавуу индүүдээд өөр өрөөнд оруулаад хатаагаад эргээд өрөөндөө иртэл Л.Х нэг бор цүнх барьчихсан доторхыг нь ухаж байхаар нь би хүүе юу болж байна Л.Х гэсэн чинь энэ муу авгайд юу байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм чи наад цүнхийг нь өг гээд Л.Хг цүнхтэй нь оруулсан чинь Б.Ос гэх залуу унтаж байсан харин С.Ас гэх хүүхэн нь Чатай архи ууж байсан тэгсэн Л.Х нөгөө цүнхийг нь орлуу шидсэн тэгэхээр нь би гараад явсан тэгээд байж байтал хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь би яваад ортол Л.Х С.Астай маргалдаад чам мууд юу байдаг юм чи төлбөрөө өөрөө өгөөрэй гэхээр нь би та нар больж үз гээд болиулсан тэгсэн Л.Х энэ муу намайг бөгж авсан гээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би Л.Хг чи цүнхийг нь ухаж байсан биздээ гэж хэлсэн. С.Ас хэлэхдээ уг цүнхэнд би бүх юмаа хийгээд нөхрийнхөө толгой доор дэрлүүлсэн тэгсэн алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Хг хөөгөөд гаргасан чинь шөнө 2 цагийн үед Оргоотой орж ирээд С.Ас, Б.Ос нартай 1 шил архи уугаад гарсан байсан. Ча харин цуг хоносон... 2018 оны 11 сарын 25-ны өдрийн орой 22 цагийн үед байхаа Л.Х миний өрөөнд цүнх оруулчихсан ухаж байсан тэгэхээр нь би болиулаад өрөөнд нь оруулсан удалгүй бөгж алга болчихлоо гээд тэд нар маргалдаад байсан. Л.Х ганцаараа байсан. Намайг харахад ухаж байсан яг эд зүйл авч байгааг Хгүй гэхдээ намайг орохоос өмнө нь авсан эсэхийг нь би мэдэхгүй байна цүнхийг нь Л.Х ухаж байна шүү гээд Л.Хг цүнхтэй нь оруулж өгсөн юм тэгээд С.Ас, монет бөгжтэй байсан нэг нь хуримын бөгжгэй тэр хуримын бөгжөө надад барьцаалаад дараа нь С.Ас, Б.Ос нар цуг ирж авсан. Нөхөр нь болох Б.Ос нь лав гартаа нэг хуримын бөгжтэй байсан харин алтан бөгж байсан эсэхийг нь би анзаараагүй ээ. Мөн С.Ас 1 хос цэнхэр билүү, хөх өнгийн шигтгээтэй монет ээмэгтэй байсан. Мөн гар утсаа алдсан гэж байсан гэхдээ ямар загварын гар утас байсныг нь анзаараагүй ээ. Б.Мз 2018 оны 11 сарын 25-ны өдрийн 19-20 цагийн үед байхаа тортой мах барьчихсан орж ирсэн тэгээд архи уухгүй гээд байгаа бололтой байж байснаа Ваанчиг гэсэн байхаа ах залгаад байна гээд явсан явахдаа надад хэлчхээд яваад өгсөн дараа нь эргэж ирсэн юм байна лээ би тухайн үед унтаж амарч байсан манай нөгөө Сч тэгж ярьж байсан мөн Л.Хгийн хүүхэд О.Баасанбаяр ирсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

            Гэрч Б.Сч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би хоног хугацааг нь сайн санахгүй байна С.Ас, Б.Ос гэх эхнэр нөхөр манай зочид 2-3 хонож байсан. 2018 оны 11 сарын 25-ны орой 19-20 цагийн үед байхаа би усанд орж байхад хажуу өрөөнд байсан надтай цуг ажилладаг АптантУяа эгч “хүний цүнх өрөөнд оруулж ирж ухлаа яагаад хүний цүнх ухдаг юм” гэж загнаж байсан тэгэхээр нь би уснаас гараад Ат эгчтэй уулзаад юу болсон юм гээд асуусан чинь Л.Х балай юм чинь нөгөө жирэмсэн С.Ас гэх эмэгтэйгийн цүнхийг өрөөнд оруулж ирсэн ухаж байсан харсан чинь аягүй сандарсан ухаж байсан тэгэхээр нь цүнхийг чинь ухаж байна шүү гээд Л.Хтай цуг өрөөнд нь оруулж өгсөн гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа тэд нар өрөөндөө маргалдаад байсан Ат эгч өрөөнд орж маргалдахгүй байх талаар хэлээд байсан санагдаж байна. 2018 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө 02 цагийн үед Л.Х эгч нөгөө С.Астай маргалдаад байсан тэгээд гараад явсан санагдаж байна өглөө нь бөгж алдагдсан талаар С.Ас гэх хүүхэн хэлсэн санагдаж байна тэгэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн талаар:

           Хохирогч Д.Бн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …  “...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн хооронд Voice /воисе/ караокед барменаар ажилласан. Энэ өдрийн манай үйлчилгээний газрын нийтийн зааланд 22 цагийн үед үл таних эмэгтэй хүн 2 шил шар айраг аваад ширээнд ганцаараа сууж ууж байгаад гэнэт өөрийнхөө ширээн дээр байсан пивоны хоосон шилээ шидэж хананд өлгөөтэй байсан том зурагтын дэлгэцийг цохиж хагалсан. Би очоод тэр эмэгтэйд та манай зурагтыг хагалчихлаа гэж хэлэхэд юу ч хэлэхгүй суугаад байсан. Ингээд би цагдаа дуудаж өгсөн. Нийтийн заалны 5 ширээ хүнтэй байсан. Тэнд гаднаас ирж үйлчлүүлж байсан 8-9 хүн байсан. Манай байгууллагын үйлчлэгч Нч, зөөгч Бм 2 энэ эмэгтэйг уусан пивоны шилээ шидэж зурагт хагалсныг харсан...” гэсэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/

          Гэрч Х.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед найз Орхонтуяагийн хамт Войсе караокед очиж 2 шил пиво авч дуу захиалаад ширээнд суусан. Ингээд бид 2 захиалсан дуугаа хүлээгээд хоорондоо ярьж суусан. Тэгэхэд Орхонтуяа бид 2-ын суусан ширээний хажуу талын ширээнд ганцаараа пиво ууж сууж байсан эмэгтэй гэнэт пивоны шилээ зурагт руу шидэж зурагт хагалсан. Ингээд бармень тэр эмэгтэй хүн дээр очоод яагаад зурагт хагалж байгаа юм бэ гэж сонсогдсон. Ингээд удахгүй цагдаа ирж аваад явсан /хх-ийн 122 дугаар хуудас/

             Гэрч Ц.Нч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ажил дээр байхад 22 цагийн үед нийтий заалны зурагтыг үл таних эмэгтэй хүн ууж байсан пивоны шилээрээ шидэж хагалсан шилийг цэвэрлэсэн. Манай бармень Д.Бн уг эмэгтэй хүнд яагаад зурагт хагалж байгаа юм бэ гэж асуухад юу ч хэлэгүй суугаад байсан. Тэр үед нийтийн зааланы 5 ширхээ хүнтэй байсан ба манай бармень Д.Бн, зөөгч Бм бид нар уг эмэгтэйг пивоны шил шидэж зурагт хагалсанг харж байсан. Тэр эмэгтэй юунаас болоод ийм асуудал гаргасанг мэдэхгүй. Тэр үед хүмүүс зааланд дуу дуулаад сууж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би тэр эмэгтэйг урьд өмнө харж байгаагүй. Анх энэ эмэгтэй орж ирэхдээ.2-3 эрэгтэй хүнтэй ирээд архи уусан. Би тэр улсуудыг нь танихгүй. Дараа нь тэр эмэгтэй ганцаараа үлдээд хамт ирсэн хүмүүс нь явсан. Манай байгууллагын зурагтыг энэ эмэгтэй хагалсныг зааланд үйлчлүүлж байсан гадны улсууд харсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 124 дүгээр хуудас/

            Гэрч Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед нийтийн зааланы зурагтыг үл таних эмэгтэй хүн ууж байсан пивоны шилээрээ шидэж өлгөөтэй байсан зураТтыг хагалсан. Энэ эмэгтэй анх 18 цагийн үед 2-3 эрэгтэй хүнтэй хамт орж ирээд нэг шил архи хувааж уусан. Дараа нь тэр эмэгтэй ганцаараа үлдээд хамт ирсэн хүмүүс нь явсан хойгуур ганцаараа ширээнд сууж байгаад гэнэт зурагт руу ууж дууссан пивоны шилээ шидэж хананд өлгөөтэй байсан 4 зурагтын нэгийг хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-6, 94-97 дугаар хуудас/

            Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 7-8-р хуудас/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 9, 16 дугаар хуудас/

            Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх/ийн 11-15, 100-101 дүгээр хуудас/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 108-110 дугаар хуудас/

            Есөн-Эрдэнэ барьцаат зээлийн үйлчилгээний №1963 дугаартай баримт /Хх-ийн 25 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 53 дугаар хуудас/

            Ашид билгүүн ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ТХҮ/118 121 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 128 дугаар хуудас/  

            Шүүгдэгч Л.Хгийн эзэмшилд байгаа Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 145 дугаар хуудас/

            Шүүгдэгч Л.Х нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 68 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 65 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 64 дүгээр хуудас/

            Шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 66 дугаар хуудас/ мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Осгийн хохирол төлбөр хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр ирүүлсэн баримт, шүүгдэгч Л.Хгийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бнэд хохирол 1.665.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийсэн тухай бичгээр гаргаж ирүүлсэн баримт зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” зочид буудлын 205 тоот өрөөнөөс цуг архи ууж байсан иргэн Б.Осгийн 925-н сорьцтой, 3.5 грамм жинтэй алтан бөгж, эмэгтэй хүний 1 хос ээмэг зэргийг хулгайлж 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Voice /воисе/ нэртэй караоке баарны “Панасоник” маркийн 52 инчийн хавтгай дэлгэцтэй телевизорыг пивоны шил шидэж хагалж 1.665.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

     Хулгайлах гэмт хэргийн талаар:

     Хохирогч Б.Осгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/, Гэрч С.Ангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Гэрч Б.Мзын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, Гэрч С.Эбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, Гэрч Д.Атгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Гэрч Б.Счийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн талаар:

          Хохирогч Д.Бнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/, Гэрч Х.Бдгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/, Гэрч Ц.Нчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/, Гэрч Бм мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-6, 94-97 дугаар хуудас/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 7-8-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 9, 16 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх/ийн 11-15, 100-101 дүгээр хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 108-110 дугаар хуудас/, Есөн-Эрдэнэ барьцаат зээлийн үйлчилгээний №1963 дугаартай баримт /Хх-ийн 25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 53 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ТХҮ/118 121 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 128 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Л.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” зочид буудлын 205 тоот өрөөнөөс цуг архи ууж байсан иргэн Б.Осгийн 925-н сорьцтой, 3.5 грамм жинтэй алтан бөгж, эмэгтэй хүний 1 хос ээмэг зэргийг хулгайлж 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Voice /воисе/ нэртэй караоке баарны “Панасоник” маркийн 52 инчийн хавтгай дэлгэцтэй телевизорыг пивоны шил шидэж хагалж 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Л.Хд  ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуульд заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн бүгд 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ос нь хохирол төлбөрөө бүрэн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хгаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.665.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оргих 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг № 109 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Даваахүүгийн Бнэд олгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас Л.Хгийн нэр дээр бүртгэлтэй байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, 2-09 тоотод байрлах 64.9мкв талбай бүхий байшинг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Panasonic /панасоник/ гэх бичиглэл бүхий хар өнгийн 54 инчийн телевизорыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, шүүгдэгч Л.Хд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад 

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч Бичээч овогт Лхагвасүрэнгийн Х /РД:*/-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Шүүгдэгч Л.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Шүүгдэгч Л.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн бүгд 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хгаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.665.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Voice” бааранд буюу /хохирогчийн  төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оргих 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг № 109 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Даваахүүгийн Бнэд/  олгосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.665.000 төгрөгийг 06 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

          8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Panasonic /панасоник/ гэх бичиглэл бүхий хар өнгийн  дэлгэц нь  хагархай 54 инчийн телевизорыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.         

9.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас  Л.Хгийн нэр дээр бүртгэлтэй байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, 2-09 тоотод байрлах 64.9мкв талбай бүхий байшинг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          10.Шүүгдэгч Л.Хд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ