| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0343/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/368 |
| Огноо | 2019-12-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пхолбогдох эрүүгийн 1938004360407 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаан дотроос хохирогч Д.Бмустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 480.000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 24-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд оршин суух Б.Жхашаанаас Тэнхлэг маркийн улбар шар өнгийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаан дотроос хохирогч Д.Бмустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 480.000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 07 дугаар сарын 24-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд оршин суух Б.Жхашаанаас Тэнхлэг маркийн улбар шар өнгийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004360407 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Д.Б ахынд очиход Д.Б ах гэртээ ганцаараа согтуу тасраад уначихсан унтаж байсан. Тэгэхээр нь хашааных нь үүдэнд байсан хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нь асаагаад 10 дугаар хороо руу чиглэлтэй явж байсан бензин нь дуусчихсан. Тэгэхээр нь мотоциклио хаяад бензинд яваад иртэл мотоцикль алга болсон байсан...Тосонцэнгэл суманд айлын хашаан дотор улбар шар өнгийн мотоцикль түлхүүр нь зоолттой байхаар нь мотоциклийг түлхүүрээр нь асааж унаад гэртээ харьсан. Тэгээд тэр мотоциклийг аймгийн төв рүү унаж ирээд танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Жмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07-р сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5-р багийн нутаг сумын төвийн Баянголын ... тоотод байрлах хашаанаас миний эзэмшлийн Тэнхлэг маркийн улсын дугааргүй улбар шар өнгийн мотоцикль хулгайд алдагдсан. Сумын төвөөр хайж сураглаж явж байтал Пүүдээ гэх залуу сумын төвөөр архи уугаад яваад байсан сураг гарсан…Тэгээд би Түнэл сумын “Зуны гол” гэх газарт оршин суух Алтангэрэл гэх айлд очоод мотоцикль хулгайд алдагдсан талаараа ярихад Алтангэрэл надад чиний хулгайд алдсан мотоцикльтой өнгө төстэй мотоциклийг Пүүдээ гэх залуу унаад гэр лүүгээ явж байхыг манай охин харсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл охиныгоо дуудаад Пүүдээ ямар мотоцикль унаж гэртээ ирсэн гэлээ гэж асуухад Алтангэрэлийн охин нь намайг үхрээ саагаад зогсож байхад Пүүдээ улбар шар өнгийн урдаа болон хойноо цагаан өнгийн никль ачаатай мотоцикль унаж гэртээ хариад гэрийнхээ гадаа ахтайгаа барилцаж аваад буцаад мотоциклио унаад явсан гэж хэлсэн...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,
Хохирогч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашааны үүднээс хар өнгийн мустанг-5 маркын мотоцикль хулгайд алдсан...Миний мотоциклийг миний найзын дүү Б.П гэх залуу хулгай хийж авсан байна...Миний хохирлыг Б.Пгийн ээж нь барагдуулж 500.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
Гэрч Д.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын эхээр яг цаг хугацааг нь сайн санахгүй байна. Үдээс хойш худгаас ус авахаар гэрээсээ гараад явж байтал манай урд талд байдаг Түвшин гэх залуугийн хар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг Пүүжий гэх залуу хашааны үүднээс нь баруун тийш түрж холдуулаад асаагаад унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07-р сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад Б.Ж гэх хүн манай гэрт очоод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс улбар шар өнгийн Тэнхлэг маркийн мотоцикль алдсан. Мотоциклийг Б.П гэх хүн унаад явсан сурагтай байна. Танд үзсэн харсан зүйл байна уу гэж асуусан. Тэгэхээр нь манайхтай ойролцоо зусдаг Б.П гэх залууг таны алдсан мотоциклийн өнгөтэй төстэй мотоцикль унаад гэртээ харьж байхыг нь манай охин үхэр сааж байгаад харсан байсан гээд охиноо дуудаад Б.П ямар мотоцикль унаж явсан гэлээ гэхэд манай охин хэлэхдээ улбар шар өнгийн мотоцикль унаад гэр лүүгээ явж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57, 61-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938004360407 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн
хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаан дотроос хохирогч Д.Бмустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 480.000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 24-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд оршин суух Б.Жхашаанаас Тэнхлэг маркийн улбар шар өнгийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Ж/хх-ийн 23-26-р хуудас/, хохирогч Д.Б/хх-ийн 29-31-р хуудас/, гэрч Д.Цэнд-Аюушийн /хх-ийн 33-34-р хуудас/ гэрч С.Алтангэрэлийн /хх-ийн 37-38-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57, 61-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.П нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.П нь Д.Бмустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 480.000 төгрөгний хохирол, Б.Жмотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол тус тус учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Пгийн цагдан хоригдсон 42 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 336 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938004360407 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 336 /гурван зуун гучин зургаа/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1938004360407 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР