Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

 

 

 

 

2019          12                 05                                2019/ШЦТ/1016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Дөлгөөнмөрөнд холбогдох эрүүгийн “1902008080307” дугаартай, 185/2019/0996/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны мэргэжилтэй, ам бүл 6, хойд эцэг, эх, эмээ, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 их  тойруу гудамж 6 дугаар байрны 15 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Д  /РД:УШ96062512/, 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд делтаЭ-тетрагидроканнабинол агууламжтай 0.4248 грамм жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73/6 дугаар байрны 15 тоот гэртээ хадгалсан, делтаЭ-тетрагидроканнабинол агууламжтай грамм тодорхойгүй шавар мэт зүйл наалдсан асаагуур, тунгалаг цаас, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гялгар уут зэрэг эд зүйлийг биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

 

    1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу маргахгүй, 2 нас 10 сартай хүүхэдтэй, эхнэр гадаадад байгаа, өөр хүнтэй болсон гэсэн. Сэтгэлээр их унасан байсан, аймар их гэмшиж байна, гэр бүлээсээ уучлалт гуйж байна, бүгдийг нь зовоож байна, дахиж хэзээ ч хэрэглэхгүй, би ганц худаг гэдэг газар өөрийгөө сууна гэж ерөөсөө бодож байгаагүй, яагаад зүгээр мөрөөрөө явж болохгүй юм бол гэж их гэмшиж байна гэв.

     Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     2.1.Мөрдөн шалгах ажиллагааны гэрч М.Хажидмаагийн:..Би Болдбаатарын Дөлгөөнмөрөнгийн төрсөн эх нь, Б.Дөлгөөнмөрөн  манай гэр бүлийн айлын том хүүхэд, 1996 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа эмээ Мөнхбатын гар дээр өссөж хүмүүжсэн. Нийслэлийн 11 жилийн Эрдэмтөгс сургуулийг 10 дугаар анги төгсөөд, үйлдвэрлэл урлалын сургуулийн компьютер графикийн мэргэжилээр төгсөөд, Сити дээд сургуулийн олон улсын худалдааны ангийг төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Одоо Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн үсчингийн ангид сурч байгаа.  Зан байдлын хувьд эмээ дээрээ өсөж, эмээгийнхээ үгнээс гардаггүй, хүний үгэнд их ордог, элдэв муу зуршилгүй, төлөв томоотой хүн байгаа, Дөлгөөнмөрөнгийн эхнэрийг нь Энэрэл гэдэг, дундаасаа 2 настай хүүтэй. Гэхдээ одоо энэ хоёр тусдаа амьдарч байна гэх мэдүүлэг. /хх-н 26-27/,     

2.25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5581 тоот  актын:

          1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

            “Б.Дөлгөөнмөрөн 2019.10.2” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

          -Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэх дүгнэлт. /хх-н 30/,

 

2.35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5582 тоот  актын:

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар уутанд хийж битүүмжилсэн “Оригинал асаагуур” гэсэн бичигтэй ногоон өнгийн асаагуурын хажуу 2 талд наалдсан хар өнгийн шавар мэт зүйл, шар өнгийн асаагуурын хажуу талд нь наалдсан хар өнгийн шавар мэт зүйл, хар өнгийн цэг мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, АН8308843 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, гялгар уут мэт зүйл тус бүрээс, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 teteahydrocannabinol/ илэрч байна.

-Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 teteahydrocannabinol/ нь НҮБ-ын  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэх дүгнэлт. /хх-н 33/,

 

2.45. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5632 тоот  актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Дөлгөөнмөрөн гэрт нэгжлэгээр илэрсэн өвс мэт зүйл 2019.10.02 х/ч М.Отгонбаатар” гэж хаягаласан 0.4248 г өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 teteahydrocannabinol/ илрэв.

-Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 teteahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын  тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах гэх дүгнэлт. /хх-н 38/,

 

           2.56. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт  №1251 тоот  актын:

1.Б.Дөлгөөнмөрөн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

 

2.Б.Дөлгөөнмөрөн нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.Б.Дөлгөөнмөрөн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4.Б.Дөлгөөнмөрөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Дөлгөөнмөрөн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.Б.Дөлгөөнмөрөн нь мансууруулах сэтгэцэд   нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

7.Б.Дөлгөөнмөрөн нь мансууруулах сэтгэцэд  нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн их эмч/, Гишүүн Д.Баттөр / ахлах зэрэгтэй сэтгэцийн их эмч/, Илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн их эмч/ гэх дүгнэлт. /хх-н 42-43/,  

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 9-10 дугаар хуудас эд мөрийн баримт, 12-13 гэрэл зургын баримт, 17-18 дугаар хуудас мэдүүлэг, 22 дугаар хуудас эд мөрийн баримт, 30 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 33 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 38 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 58 дугаар хуудас яллагдагч Б.Дөлгөөнмөрөнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 7-8 дугаар хуудас хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 12 дугаар хуудас орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, 26 дугаар хуудас гэрчийн мэдүүлэг, 42 дугаар хуудас дүгнэлт, 57 дугаар хуудас Б.Дөлгөөнмөрөнгийн мэдүүлэг, 91 дүгээр хуудас ял шийтгэл шалгах хуудас, 94 дүгээр хуудас Үйлдвэрлэл урлалын сургуулийн тодорхойлолт, 97 дугаар хуудас хүүгийн төрсний гэрчилгээ, 101-127 дугаар хуудас Б.Дөлгөөнмөрөнгийн хувийн байдлын баримт, шинээр гаргаж өгсөн 7 хуудас баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Дөлгөөнмөрөн нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд делтаЭ-

тетрагидроканнабинол агууламжтай 0.4248 грамм жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73/6 дугаар байрны 15 тоот гэртээ хадгалсан, делтаЭ-тетрагидроканнабинол агууламжтай грамм тодорхойгүй шавар мэт зүйл наалдсан асаагуур, тунгалаг цаас, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гялгар уут зэрэг эд зүйлийг хадгалсан гэмт Ким Ён Жуу /Kim Young Joo/ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 2019 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө өөрийн оршин суух Ч ингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо,10а байрны  01 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий” мансууруулах сэтгэцэд нөлөөлөх 159 гр ”Каннабис” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул Б.Дөлгөөнмөрөнг Ким-Ён-Жууг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Болдбаатарын Д-г 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бага насны хүүхэдтэй, хүүхдэд халамж хэрэгтэй, өрх толгойлсон эцэг тул гэм буруутайд тооцож, тэнсэж өгнө үү гэсэн санл, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.

          -шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг шүүхээс тогтоох, шүүгдэгч тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь  зүйтэй байна.

 

          -шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 2 талд наалдсан хар өнгийн “шавар” мэт зүйл наалдсан “Оргинал асаагуур” гэсэн бичигтэй ногоон өнгийн асаагуур, “Мазаалай” гэх логотой шаргал өнгийн асаагуур, хар өнгийн цэг мэт зүйлээр бохирлогдсон тунгалаг цаас, АН8308843 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тамхины хайрцагны гадна гялгар уут 1 ширхэг, гялгар уутны хамт 0.4248 грамм  цэвэр жинтэй өвс  мэт зүйл зэрэг эд зүйлс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх

газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа, шүүгдэгч Б.Дөлгөөнмөрөнд тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

 

              - шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 2 талд наалдсан хар өнгийн “шавар” мэт зүйл наалдсан “Оргинал асаагуур” гэсэн бичигтэй ногоон өнгийн асаагуур, “Мазаалай” гэх логотой шаргал өнгийн асаагуур, хар өнгийн цэг мэт зүйлээр бохирлогдсон тунгалаг цаас, АН8308843 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тамхины хайрцагны гадна гялгар уут 1 ширхэг, гялгар уутны хамт 0.4248 грамм  цэвэр жинтэй өвс  мэт зүйл зэрэг эд зүйлс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөнгөн дэвсгэртүүдийг зохих байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч Б.Дөлгөөнмөрөн нь шүүхийн зөвшөөрөлгүй 1/нэг/ хоног баривчлагсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт БД-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч  Боржигон овогт  Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхийг дурдсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулинд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол, мөн  шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн     1.1, 1.4-д зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 2 талд наалдсан хар өнгийн “шавар” мэт зүйл наалдсан “Оргинал асаагуур” гэсэн бичигтэй ногоон өнгийн асаагуур, “Мазаалай” гэх логотой шаргал өнгийн асаагуур, хар өнгийн цэг мэт зүйлээр бохирлогдсон тунгалаг цаас, АН8308843 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тамхины хайрцагны гадна гялгар уут 1 ширхэг, гялгар уутны хамт 0.4248 грамм  цэвэр жинтэй өвс  мэт зүйл зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөнгөн дэвсгэртүүдийг зохих байгууллага /Монгол банкинд/ шилжүүлэхийг даалгасугай.

 

5.Шүүгдэгч Б.Д нь шүүхийн зөвшөөрөлгүй 1/нэг/ хоног баривчлагдсаныг дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ