Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1017

 

 

 

 

 

 

 

2019          12          05                                   2019/ШЦТ/1017

 

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч С.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.О түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Баясгалангийн Отгонбаатарт  холдбогдох эрүүгийн “1909032641003” дугаартай, 185/2019/0999/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто техникийн нярав, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам ахмадын хороолол, 51-8-99-В тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Урианхай овогт Баясгалангийн Отгонбаатар /РД:УХ89122533/,  

           Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хас-32 нэртэй караокед 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө иргэн Э.Баянмөнхтэй кароакеээр үйлчүүсэний тооцоогоо төлөөгүй гэх шалгааны улмаас маргалдан, харилцан зодолдож, хохирогч Э.Баянмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Отгонбаатар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүй, эмчилгээний зардлыг төлнө гэж тохирсон байгаа гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Баянмөнхийн:.. зөөгч залуу бид хоёр хэрүүл хийсэн. Тэгээд байж байтал зөөгч залуу гараад явсан. Манай эхнэр найз Эрдэнэжаргалынхаа хамт өрөөнөөс түр гараад явсан хойгуур караокены эзэн бололтой нэг цагаан цэнхэр цамцтай, биерхүү залуу эхнэрийнхээ хамт орж ирсэн. Тэр залуу орж ирэнгүүтээ миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод намайг гэдийхэд миний хөлнөөс чирээд коридор луу гаргаад, миний ар талд гараад нүүрэн дээр гараараа дарж байснаа болиод миний хоолойг хоёр гараараа боосон. Энэ үед караокены эзэн залуугийн эхнэр, зөөгч залуу бас нэг цэнхэр цамцтай залуу хараад зогсож байсан. Миний хоолойг боогоод байсан болохоор би тэр залуугийн гарыг биеэсээ холдуулах гээд тэр залуутай ноцолдсон. Энэ үед манай эхнэр Баасанжаргал, найз Эрдэнэжаргалынхаа хамт хажууд ирээд караокены зөөгч залуу, зөөгч хүүхэн нарын хамт бид хоёрыг салгах гэж оролдсон. Намайг зөөгч залуу болох хар куртикний залуу, мөн хажууд нь зогсоод байсан цэнхэр цамцтай залуу хоёр миний хөлийн булчин хзсэг рүү хоёулаа ээлжлээд өшиглөсөн. Энэ үед манай эхнэр караокены эзэн залуугийн эхнэр мөн зөөгч хүүхэн маргалдаад байсан. Тэгээд уг зодоон дуусаад баарны тек хэсэг рүү бөөндөө явцгаасан. Тэнд очоод манай эхнэр Баасанжаргал болон караокены эзэн залуу нар хоорондоо маргалдсан. Энэ үед караокены эзэн залуу дээр би очиход намайг гараараа шанаадаад бид хоёр зууралдаж байгаад больсон, караокены эзэн залуугийн нэрийг бид хоёр зууралдаад намайг газарт унагаагаад ам руу гараараа цохиж, өшиглөсөн. Энэ үед би караокены эзэн Отгонбаатар гэх залуугаас биеэ хамгаалж түүнтэй ноцолдож, зууралдсан. Түүнээс тэр залууг санаатайгаар зодчихъё гэсэн бодол байгаагүй. Караокены эзэн залуу бололтой. Отгонбаатар гэх залуу шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг учруулсан. Харин хар куртиктай зөөгч залуу миний шанаа руу хоёр удаа цохиж, мөн түүний хажууд байсан зогсоод байсан цэнхэр цамцтай залуу миний хөл рүү өшиглөх үед миний биед гэмтэл учруулаагүй гэх мэдүүлэг. /хх 18-19/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Аминагийн:..манай нөхөр Отгонбаатар тэр залуугийн хөлнөөс зуураад коридор луу гарсан тэр хоёр хоорондоо ноцолдсон. Миний хоёр дүү болох Авицина, Сосорбурам нар бол хохирогч Баянмөнхийг сүртэй цохиж зодоогүй бөгөөд аль болохоор зодооныг салгах гэж оролдоод байсан. Хохирогч Баянмөнхийн биед учирсан гэмтлийг манай нөхөр Отгонбаатар учруулсан гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-н 38-39/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч А.Сосорбурамын:..Отгонбаатар ахтай тэр эрэгтэй ноцолдож байхдаа нада хандаж чам шиг бацаан байтугай чамаас цаадах залуучууд надтай юм ярьдаггүй шүү гээд миний хор шарыг хөдөлгөөд байсан болохоор миний уур хүрээд тэр залуугийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Намайг өшиглөхөд тэр залууд гэмтэл учраагүй байсан гэх мэдүүлэг. /хх-н 43/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Авицинагийн:.. Сүүлд ирсэн ах Отгонбаатарын хуруунаас хазаад нүд рү нь хуруугаа хийх гээд байхаар нь би салгах гэж татаад дийлэхгүй байсан. тэгээд дийлэхгүй болохоороо тэр залуугийн бөгс хэсэг рүү нэг удаа салгах зорилгоор өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-н 48/,

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Баасанжаргалын:..Манай нөхрийг цохиж зодсон учир би Отгонбаатар гэх залууг түлхэж, нэг удаа алгадсан гэх мэдүүлэг. /хх-н 76/,

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Анандагийн:..Би 1999-2009 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 10 дугаар анги төгссөн. Дараа нь радио телевизийн дээд сургуульд 2009-2014 оны хооронд суралцаж сэтгүүлч мэргэжил эзэмшиж, дээд боловсрол эзэмшсэн. Би 2019 оны 08 дугаар саын 25-ны орой нөхөр, хүүхдийн хамт гэртээ байж байхад “Хас-32” карокений зөөгч ажилтай. Миний төрсөн дүү Б.Ананда над руу утсаар ярьж, үйлчлүүлсэн хүмүүс тооцоогоо хийхгүй, зодоод байна гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхөр Отгонбаатарын хамт карокео дээрээ очоод тооцоо хийхгүй байна гэх №4  тоот вип өрөөнд үйлчлүүлсэн байсан хүмүүстэй уулзахаар өрөө рүү  орсон. Отгонбаатар бид хоёрыг өрөөнд ороход нэг залуу ганцаараа сууж байсан. Тэр залууд хандаж юу болоод байна, тамхи татаж болохгүй гэж хэлэхэд тэр залуу босож ирээд нөхөр бид хоёр луу ууж байсан пивоныхоо шилийг шидэхэд шидсэн шил нь караокены машины хажуухан талд  оносон, нөхөр бид хоёрыг оноогүй. Тэгэхээр нь манай нөхөр Отгонбаатар тэр залуугийн хөлнөөс зуураад коридорлуу гаргаад, тэр хоёр хоорондоо ноцолдсон. Энэ үед би тэр залуутай хамт явж байсан гэх 2 эмэгтэй  төлбөр тооцооны асуудлаас болж маргалдаж байсан. Баянмөнхийн эхнэр нь тооцоог чинь хийхгүй гээд согтуурхаад байсан гэх мэдүүлэг. /хх-н 38-39/,

2.7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10337 тоот актын:

1.Э.Баянмөнхийн биед баруун дээд үүдэн 2-р шүдний булгарал, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн цөгц хэсгийн хугарал, ёзоорын сулрал, дээд, доод уруулын салстад шарх, баруун эгмийн доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийй хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг'түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт. /хх-н 24/,

2.8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10334 тоот актын:

1.Б.Отгонбаатар-н биед баруун доод зовхи, баруун хөмсөг, зүүн зовхины дотор буланд зулгаралт, хүзүү цээж,  зүүн бугалганд цус хуралт, зүүн шуу баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 29/,

 

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

  3.1. хохирогч Э.Баянмөнхийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт , яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Б.Амина, А.Сосорбурам, Б.Авинацагийн мэдүүлэг, гэрч Б.Баасанжаргал, хяналтын камерийн билэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хас-32 нэртэй караокед 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө иргэн Э.Баянмөнхтэй караокеээр үйлчүүсэний тооцоогоо төлөөгүй гэх шалгааны улмаас маргалдан, харилцан зодолдож, хохирогч Э.Баянмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогч Э.Баянмөнх, гэрч Б.Амина, А.Сосорбурам, Б.Авицина, Б.Баасанжаргал нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний №10337, 10334 тоот дүгнэлтүүд, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Отгонбаатарт гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Отүүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Отгонбаатарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 660 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 660.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирогч Э.Баянмөнх нь 80000 төгрөгний хохиролыг шүүгдэгч Б.Отгонбатараас нэхэмжилсэн боловч эмчилгээ хийлгэсэн нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, тус шүүхээс Э.Баянмөнхийн эхнэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч маргааш очно гэсэн би дамжуулж хэлсэн гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл байгаа болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах,   битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Баянмөнхийн 8.000 төгрөний төлбөр төлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөрийг шүүгдэгч Б.Отгонбаяраас гаргуулж хохирогч Э.Баянмөнхөд олгохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                     

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Баясгалангийн Отгонбаатар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарыг 660 /зургаан зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт оногдуулсан торгох ялыг 3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяраас  8.000 /найман мянган/ төгрөгийг гаргуулж  хохирогч Э.Баянмөнхөд олгосугай.

 

6.  Хохирогч Э.Баянмөнх нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шүүгдэгч Б.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонбаатарт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ