Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Х.Сэргэлэнбат

                         Шүүгдэгч                                          П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Салжууд ургийн овогт Пүрэвийн Ад холбогдох эрүүгийн 1832001940055 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, * 16 тоотод оршин суух хаягтай, урьд 2000 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн №70 дугаартай таслан шийдвэрлэх тоггоолоор эрүүгийн хуулийн 240 дугээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Салжууд овогтой Пүрэвийн А. /РД: */

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 16 тоотод өөрийн төрсөн ээж Н.Пгтай маргалдаж, улмаар түүний тулж явдаг таягийг нь булаацалдаж, зодож цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: ........Би хийсэн хэрэгтээ маш их харуусаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ос мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... Хохирогч миний ээж даралт ихтэй мөн зүрх их муу хүн байсан ба зүрх даралтны эмийг тогтмол хэрэглэдэг хүн байсан болохоор миний бодлоор би ээжийгээ даралтаар уу аль эсвэл зүрхээр үү энэ хоёрын аль нэгээр нь өнгөрсөн байх гэж бодож байна. Миний ээж талийгаач Пг нь ер нь асаргаанд болон хэдэн хүүхдүүдийнхээрээ ээлжилж явж асруулдаг хүн байсан. Нас барах үедээ миний яг дээд талын эгч П.Агийн гэрт байхдаа нас барсан... Надад нэмж ярих зүйл болон нэмж шалгуулах зүйл байхгүй, мөн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/

 Насанд хүрээгүй гэрч Г.Шц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...  “...би ээж Ад архи уулаа гэж уурлаж гэрээ цэвэрлэх үед эмээ зурагт үзээд хзвтэж байсан. Тухайн үед ээж А, эмээ Пг хоёр хоорондоо маргалдсан байдалтай эмээ ууртай орон дээрээ хэвтэж наад ээж чинь архи уугаад байна гэхээр нь би өнөөх ахыг гэрээсээ хөөж гаргаад ээж Аг орон дээр хэвт гээд хэвтүүлсэн. Тэр үед ээж надад эмээдээ шөл хийж өг гэсэн. Тэгээд би эмээд шөл хийж өгөх үед эмээ уурлаж Нхгийнхруу явна гзэд хувцасаа цүнхэнд хийж бэлдсэн. Тэгээд миний хийж өгсөн шөлийг уухгүй гээд нилээн ууртай байхаар нь би ээж Агийн төрсөн том ах Нх ахруу өөрийнхөө 99760655 дугаарын утсаар залгах үед орой 20 цаг өнгөрч байсан. Тэгээд би Нх ахруу залгаж эмээ ээж хоёр хоорондоо хэрэлдээд байна та аавыг иртэл эмээг гэртээ байлгаж байгаач гэж хэлэхэд Нх ах за өглөө очоод авъя гээд утсаа салгасан. Тэгээд би эмээд таныг Нх ах өглөө ирж авъя гэж байна гэхэд эмээ тайвширч шөлөө уугаад орон дээрээ хэвтсэн... Тэгээд унтаж байх үед үүрийн 04-05 цагийн үед намайг сэрээгээд эмээ чинь нас барчихсан байна гэсэн. Тэгээд би эмээг босоод харахад эмээ амьсгалахгүй болон хөдөлгөөнгүй болчихсон байсан... Эмээгийн аль ч билээ гарынх нь алганы ар хэсэгт хөхөрчихсөн байсан. Би ээж Агаас эмээгийн гар яагаад хөхөрчихсөн юм бэ гэж асуусан чинь эмээ хажуунаас ээж бид хоёр чинь жоохон маргалдсан юм тэгээд ийм болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41, 55 дугаар хуудас/

 

   2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт № 60  дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

 

              1.Талийгаач Н.Пгын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээд уруулын дотор талд язралт, баруун алганы ар хэсэгт язарсан шарх, толгойн хуйхны дотор тал, дээд доод уруулын дотор тал, цээж, баруун гарын бугалга, шуу, алганы ар хэсэг, зүүн мөрний дээд хэсэг, зүүн бугалга, шуу, дунд хуруу, зүүн гарын алганы ар хэсэг бугуй хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдсон.

              2.Дээрх гэмтэл шарх нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

              3.Дээрх гэмтэл шархыг нас барагч Н.Пг өөртөө учруулах боломжтой.

              4.Дээрх гэмтэл шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              5.Нас барагч Н.Пгын биед учирсан дээрх гэмтэл шарх нь талийгаачийг амьд байхад үүссэн байх боломжтой.

              6.Нас барагч Н.Пг нь элэг болон бөөрний сувганцрын архаг үрэвсэлт өвчинтэй байжээ.

              7.Нас барагч Н.Пг нь тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас нас баржээ.

            8.Нас барагч Н.Пг нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

            9.Нас барагч Н.Пгын цус А/2/ бүлгийн харъяалалтай байжээ гэх дүгнэлт /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14 дүгээр хуудас/

           Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-78 дугаар хуудас/                 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 92 дугаар хуудас/,  шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 91 дугаар хуудас/, шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-97 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107 дугаар хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 16 тоотод өөрийн төрсөн ээж 85 настай  Н.Пгтай маргалдаж, улмаар түүний тулж явдаг таягийг нь булаацалдаж, зодож цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ос мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... Хохирогч миний ээж даралт ихтэй мөн зүрх их муу хүн байсан ба зүрх даралтны эмийг тогтмол хэрэглэдэг хүн байсан болохоор миний бодлоор би ээжийгээ даралтаар уу аль эсвэл зүрхээр үү энэ хоёрын аль нэгээр нь өнгөрсөн байх гэж бодож байна. Миний ээж талийгаач Пг нь ер нь асаргаанд болон хэдэн хүүхдүүдийнхээрээ ээлжилж явж асруулдаг хүн байсан. Нас барах үедээ миний яг дээд талын эгч П.Агийн гэрт байхдаа нас барсан... Надад нэмж ярих зүйл болон нэмж шалгуулах зүйл байхгүй, мөн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Шц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...  “...би ээж Ад архи уулаа гэж уурлаж гэрээ цэвэрлэх үед эмээ зурагт үзээд хзвтэж байсан. Тухайн үед ээж А, эмээ Пг хоёр хоорондоо маргалдсан байдалтай эмээ ууртай орон дээрээ хэвтэж наад ээж чинь архи уугаад байна гэхээр нь би өнөөх ахыг гэрээсээ хөөж гаргаад ээж Аг орон дээр хэвт гээд хэвтүүлсэн. Тэр үед ээж надад эмээдээ шөл хийж өг гэсэн. Тэгээд би эмээд шөл хийж өгөх үед эмээ уурлаж Нхгийнхруу явна гзэд хувцасаа цүнхэнд хийж бэлдсэн. Тэгээд миний хийж өгсөн шөлийг уухгүй гээд нилээн ууртай байхаар нь би ээж Агийн төрсөн том ах Нх ахруу өөрийнхөө 99760655 дугаарын утсаар залгах үед орой 20 цаг өнгөрч байсан. Тэгээд би Нх ахруу залгаж эмээ ээж хоёр хоорондоо хэрэлдээд байна та аавыг иртэл эмээг гэртээ байлгаж байгаач гэж хэлэхэд Нх ах за өглөө очоод авъя гээд утсаа салгасан. Тэгээд би эмээд таныг Нх ах өглөө ирж авъя гэж байна гэхэд эмээ тайвширч шөлөө уугаад орон дээрээ хэвтсэн... Тэгээд унтаж байх үед үүрийн 04-05 цагийн үед намайг сэрээгээд эмээ чинь нас барчихсан байна гэсэн. Тэгээд би эмээг босоод харахад эмээ амьсгалахгүй болон хөдөлгөөнгүй болчихсон байсан... Эмээгийн аль ч билээ гарынх нь алганы ар хэсэгт хөхөрчихсөн байсан. Би ээж Агаас эмээгийн гар яагаад хөхөрчихсөн юм бэ гэж асуусан чинь эмээ хажуунаас ээж бид хоёр чинь жоохон маргалдсан юм тэгээд ийм болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41, 55 дугаар хуудас/,2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт № 60  дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

              1.Талийгаач Н.Пгын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээд уруулын дотор талд язралт, баруун алганы ар хэсэгт язарсан шарх, толгойн хуйхны дотор тал, дээд доод уруулын дотор тал, цээж, баруун гарын бугалга, шуу, алганы ар хэсэг, зүүн мөрний дээд хэсэг, зүүн бугалга, шуу, дунд хуруу, зүүн гарын алганы ар хэсэг бугуй хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдсон.

              2.Дээрх гэмтэл шарх нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

              3.Дээрх гэмтэл шархыг нас барагч Н.Пг өөртөө учруулах боломжтой.

              4.Дээрх гэмтэл шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              5.Нас барагч Н.Пгын биед учирсан дээрх гэмтэл шарх нь талийгаачийг амьд байхад үүссэн байх боломжтой.

              6.Нас барагч Н.Пг нь элэг болон бөөрний сувганцрын архаг үрэвсэлт өвчинтэй байжээ.

              7.Нас барагч Н.Пг нь тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас нас баржээ.

            8.Нас барагч Н.Пг нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

            9.Нас барагч Н.Пгын цус А/2/ бүлгийн харъяалалтай байжээ гэх дүгнэлт /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/, шүүгдэгч П.Агийн мөрдөн байцаалтанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 16 тоотод өөрийн төрсөн ээж 85 настай  Н.Пгтай маргалдаж, улмаар түүний тулж явдаг таягийг нь булаацалдаж, зодож цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  П.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Иймд шүүгдэгч П.Аг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд буюу сард 200.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ос нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг угсардаг таягийг буцаан олгох, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, П.Ад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Салжууд овогтой Пүрэвийн Аг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд буюу нэг сард 200.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч П.Ад даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ирсэн 1 ширхэг угсардаг таягийг шүүгдэгч П.Ад буцаан олгох, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.