| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00345/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 345
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.*******цэцэг, нэхэмжлэгч М.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэ й хийж, М.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Завхан аймгийн ******* сумын ******* бригадад 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1980 оныг дуустал тоо бүртгэгч, 1981 оноос 1982 оны 02 дугаар сарын 12-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгт рентгэн техникч, 1983 оны 02 дугаар сарын 12-ноос 1984 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл дежурын сувилагч, 1984 оны 06 дугаар сарын08-наас 1985 он 02 дугаар сарын 01-нийг хүртэл ариутгалын сувилагч, 1985 оны 02 дугаар сарын 01-нээс 1987 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэл аж ахуйн нярав, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* хэсгийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
М.******* нь 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1980 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх Завхан аймгийн ******* сумын ******* бригадад тоо бүртгэгчээр, 1980 оны 09 дүгээр сарын 01-нээс 1987 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгт рентгэн техникч, ээлжийн сувилагч, аж ахуйн нярваар, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* хэсгийн даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
*******ын ******* нь 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1980 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх Завхан аймгийн ******* сумын ******* бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/1637 дугаартай Завхан аймгийн архивын тасгийн лавлагаагаар, 1980 оны 09 дүгээр сарын 01-нээс 1987 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгт рентгэн техникч, ээлжийн сувилагч, аж ахуйн нярваар ажиллаж байсан болох нь Шилүүстэй сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1983 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай, 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай, 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тушаалуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд авч байсан цалин хөлс хураалгасан татварыг бичиж тэмдэглэсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 733075 дугаартай бат илэрхийлэхээр тухайн жилүүдэд ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын ******* нь 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1980 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бригадад тоо бүртгэгчээр, 1980 оны 09 дүгээр сарын 01-нээс 1987 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгт рентгэн техникч, ээлжийн сувилагч, аж ахуйн нярваар, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* хэсгийн даргаар ажиллаж байсанболохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ