Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00053

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд   

          Нарийн бичгийн дарга                                Б.Ариунсанаа

          Улсын яллагч                                              Н.Дүүрэнжаргал

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Хандмаа

          Дохионы хэлмэрч                                       О.Байгалмаа

          Шүүгдэгч                                                     Р.Гб  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.Гб холбогдох эрүүгийн 1932000000048 тоотэрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй, группд байдаг, ам бүл 8 аав, ээж, дүү нарын хамт амьдрах, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Сартуул овогт Рэнцэнхандын Гб. /РД:*/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн яллах дүгнэлтэд дурьдснаар......

Шүүгдэгч Р.Гб нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэргээш” кафенаас  2019 оны 02 дугаар сарын 22-ний орой 19 цаг 40 минутын орчим иргэн Х.Өгийн “Huawei V5” /Хуавэй В5/ загварын гар утсыг хулгайлж 399.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             

Тодорхойлох нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Гб мэдүүлэхдээ:..... Цагаан сарын өмнөхөн энэ хэргийг үйлдсэн. Би тухайн үед утас авна гэж бодоогүй. Тэр өдөр мод ачаад хөлсөнд нь 10000 төгрөг авсан ба уг мөнгөөрөө архи авч уусан. Утас ширээн дээр байхаар нь архи уусандаа утсыг авчихсан. Тэгээд такси бариад явахад таксины жолооч 3000 төгрөг гарсан гээд надаас нэхэхээр нь утсыг өгсөн байгаа. Тэгээд дараа нь намайг цагдаа дээр дуудаад  байцаалтанд оролцох үед хохирогч утсаа нэхсэн. Тэгээд би утсыг нь аваад ирэх үү гээд авчирахад хохирогч миний утас биш гэсэн. Таксины жолооч болохоор энэ утсыг өгсөн гэдэг. Тэгээд надаас ямар маркийн, ямар утас авсан юм бэ гэж асуухад би маркийн мэдэхгүй байсан, гэхдээ ямарч байсан хохирлоо барагдуулна гэж хэлж хохирлоо барагдуулсан. Би Орос улсруу архины эмчилгээнд явахаар болсон. Эмчилгээндээ явж ирээд аавтайгаа хамт мужааны ажилд нь туслах болно. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Шөнө ч унтаж чадахгүй, одоо хүртэл маш их айдастай байна гэж байна  гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

     Хохирогч Х.Өгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:…Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны орой өөрийн ажилладаг Сэргээш кафе дотор буланд байрладаг ширээн дээрээс гар утсаа цэнэглэж орхиод хоол бэлтгэлийн өрөөнд ажлаа хийж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гар утсаа авах гээд ортол миний гар утас байхгүй байсан. Тэгээд хулгайд алдчихлаа гэж бодоод камерын бичлэг шүүж үзэхэд зүс таних хэлгүй, дүлий залуу кафе руу орж ирээд миний гар утсыг цэнэглэгчээс нь салгаж аваад явж байгааг мэдсэн юм. Би уг гар утсыг тухайн өдөр Мандал сумын Юнител ХХК-аас 399000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хоёр эмэгтэй үйлчлүүлэгч хоол захиалчихаад сууж байсан боловч тэр хоёр миний утсыг хулгайлж байгаа хүнийг анзаараагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09, 22 дугаар хуудас/,

           Гэрч Б.Бц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:… Манайх хашаан дотроо “Солонго” гэх хүнсний мухлагыг ажиллуулдаг юмаа. 2019 оны 02 дугаар сарын 22-ний орой 20:00 цагийн үед намайг уг дэлгүүр дотроо байж байхад дэлгүүрийн гадна суудлын автомашин ирж зогсох нь вакум хаалганы цонхоор харагдсан юм. Машины жолооч залуу Гбтэй хамт дэлгүүрт орж ирсэн. Гб орж ирээд тэр жолооч руу дайраад гар утсыг нь авах гээд баигаа бололтои дайраад байсан. Тэгсэн чинь жолооч залуу “энэ миний утсаар ярья, гээд байгаа юм уу” гэж ойлгоод байх шиг байсан. Тэгэхээр нь би Гбээс “чи хэнтэй утсаар ярих гээд байгаа юм бэ” дохиогоор асуухад Ганбилэгг “гар утсаа жолоочоос авна” гэж надад дохиогоор ойлгуулаад тэр жолооч залуугийн гарт байгаа гар утсыг нь авна гээд дайраад байсан. Энэ үед би Гбийг согтуудаа солиороод хүний гар утсыг авах гээд дайраад байгаа юм байна гэж ойлгосон. Тэр үед манай хүргэн Энхтайван хүрч ирээд “таксины жолоочоос утасных нь дугаарыг асууж байгаад залгаад үз” гэхээр нь жолоочоос дугаарыг нь асууж байгаад утсаараа залгаж үзсэн чинь тухайн жолоочийн гар утас нь мөн байсан. Тэгэнгүүт нь би Гб “чи яагаад галзуу солиотой юм шиг хүний гар утас авах гээд дайраад байгаа юм бэ, энэ хүн өөрийнхөө л гар утастай явж байна ш дээ” гэж ойлгуулахад “ үгүй ээ, энэ 3000 төгрөгийн оронд миний гар утсыг авчихсан” гээд зөрөөд байсан юм. Гбтэй хамт ирсэн жолооч залуугийн гар утас нь шаргал өнгийн “Самсунг” маркын гар утас байх шиг байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн боловч ирэхгүй удаад Гб ч сүүлдээ гараад явсан, бас тэр жолооч залуу мөнгө төгрөгөө ч Гбээс авна ч гэлгүй яваад өгсөн. Гб дараа нь орж ирээд надаас нэг хайрцаг “Улаан Вест” тамхи зээлж аваад явсан. Гб согтуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

     

            Орчуулагч, хэлмэрч томилох тухай тогтоол /хх-ийн 07 дугаар хуудас/

            Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ /хх-ийн 11 дүгээр хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тухай баримт /хх-ийн 12 дугаар хуудас/

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн хурууны хээний дардас /хх-ийн 33 дугаар хуудас/

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/

            Шүүгдэгч Р.Гб нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 38 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 39 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 36-37 дугаар хуудас/ мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Өгийн хохирол төлбөр хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр ирүүлсэн баримт зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.Гб нь 2019 оны 02 дугаар сарын 22-ний орой 19 цаг 40 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэргээш” кафеноос тус кафены ажилчин  Х.Өгийн  цэнэглэж байсан “Huawei V5” /Хуавэй В5/ загварын гар утсыг хулгайлж, хохирогч Х.Өгийн эд хөрөнгөнд 399.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

     Хохирогч Х.Өгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг...... Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны орой өөрийн ажилладаг Сэргээш кафе дотор буланд байрладаг ширээн дээрээс гар утсаа цэнэглэж орхиод хоол бэлтгэлийн өрөөнд ажлаа хийж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гар утсаа авах гээд ортол миний гар утас байхгүй байсан /хх-09, 22 дугаар хуудас/, Гэрч Б.Бцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:... Машины жолооч залуу Гбтэй хамт дэлгүүрт орж ирсэн. Гб орж ирээд тэр жолооч руу дайраад гар утсыг нь авах гээд баигаа бололтои дайраад байсан. Тэгсэн чинь жолооч залуу “энэ миний утсаар ярья, гээд байгаа юм уу” гэж ойлгоод байх шиг байсан. Тэгэхээр нь би Гбээс “чи хэнтэй утсаар ярих гээд байгаа юм бэ” дохиогоор асуухад Ганбилэгг “гар утсаа жолоочоос авна” гэж надад дохиогоор ойлгуулаад тэр жолооч залуугийн гарт байгаа гар утсыг нь авна гээд дайраад байсан. Энэ үед би Гбийг согтуудаа солиороод хүний гар утсыг авах гээд дайраад байгаа юм байна гэж ойлгосон. Тэр үед манай хүргэн Энхтайван хүрч ирээд “таксины жолоочоос утасных нь дугаарыг асууж байгаад залгаад үз” гэхээр нь жолоочоос дугаарыг нь асууж байгаад утсаараа залгаж үзсэн чинь тухайн жолоочийн гар утас нь мөн байсан. Тэгэнгүүт нь би Гб “чи яагаад галзуу солиотой юм шиг хүний гар утас авах гээд дайраад байгаа юм бэ, энэ хүн өөрийнхөө л гар утастай явж байна ш дээ” гэж ойлгуулахад “ үгүй ээ, энэ 3000 төгрөгийн оронд миний гар утсыг авчихсан” гээд зөрөөд байсан юм /хх-ийн 23 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 12 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Р.Гбийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэргээш” кафе дотроос 2019 оны 02 дугаар сарын 22-ний орой 19 цаг 40 минутын орчим иргэн Х.Өгийн “Huawei V5” /Хуавэй В5/ загварын гар утсыг хулгайлж 399.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Гб нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруутай эсэх дээр маргаагүй болно. Шүүгдэгч Р.Ганбилэг нь хэлгүй, дүлий хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг, хэрэг хянан шийдвэр ажиллагаанд дохионы хэлмэрч О.Байгальмааг оролцуулж байсан.

Иймд шүүгдэгч Р.Гб нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэргээш” кафе дотроос 2019 оны 02 дугаар сарын 22-ний орой 19 цаг 40 минутын  тус кафены бэлтгэгч ажилтай Х.Өгийн “Huawei V5” /Хуавэй В5/ загварын гар утсыг хулгайлж 399.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Гб нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн архи ууж  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ө нь хохирол төлбөрөө бүрэн авсан тул гомдол саналгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх төлбөргүй болно.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, шүүгдэгч Р.Гб өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад 

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч Сартуул овогт Рэнцэнхандын Гбийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гбийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Р.Гб нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн хугацааны шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

           4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай.

          5.Шүүгдэгч Р.Гб өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ