| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00016/Э |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч С.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон ургийн овогт Сосорын Үд холбогдох эрүүгийн 1832002540009 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1976 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө 1 удаа ял шийтгэгдэж байсан, Боржигон овогт Сосорын Ү. /РД:*/
Тодорхойлох нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч С.Ү нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын № 08 тоот өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч В.Дггийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ү мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн байцаалтанд хохирогч В.Дг мэдүүлэхдээ: ...... “2018 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим би ажлаа тараад гэртээ харихад манай нөхөр С.Ү нь гэртээ согтуу байхаар нь би С.Үг унтаж амар гэж дахин дахин хэлсэн. Би ажлаа орой тарсан болохоор эртхэн унтаж амармаар байна гэж хэлэхэд С.Ү унтаж амрахгүй өөрсдөө амар би унтаж чадахгүй гэсэн хүнийг яах юм бэ гэж хэлээд над руу дайраад миний хоолойноос боож унагаагаад миний баруун хацар руу алгадаад миний цээж рүү гараараа нэг удаа цохиход нь би боль одоо болцон гэж хэлэхэд С.Ү нь намайг зодохоо больсон. Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Аб мэдүүлэхдээ: .“...Би гэртээ орж ирчээд эргэж гараад машиндаа газан клонк ороод газ хийчээд ирсэн чинь манай ээж хацраа барьчихсан уйлчихсан орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би ээжээсээ яасан юу болсон гээд чанга асуусан чинь ээж, Ү хоёр хоёулаа юу ч дугархгүй байгаад байсан. Тэгээд ээж өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр хэрүүл маргаан хийсэн шалтгаан нь Үг байнга архи уудагаас болсон алгадсан юм шиг байна лээ. Баруун хацар нь маргааш өглөө нь хөхөрч хавдсан хоолоо идэж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт № 11
1.Дггийн биед дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, баруун хацрын доод хэсэг эрүүний баруун хэсэг, цээж, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, дээд уруул, баруун хацар, эрүүний баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэх шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Үгийн хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 27 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 2930 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасял /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч С.Ү нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын № 08 тоот өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч В.Дггийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Хохирогч В.Дггийн биед дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, баруун хацрын доод хэсэг эрүүний баруун хэсэг, цээж, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, дээд уруул, баруун хацар, эрүүний баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг С.Ү нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/-ээ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь иргэний гэр бүлийн байгуулагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулаагүй боловч хамтран амьдраад 12 жил болж байгаа, 2018 оны 7 дугаар сар, 11 дүгээр саруудад “ согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж 7-14 хоногоор баривчлах шийтгэл хүлээж байсан ба С.Үгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ. Иймд С.Үг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг тооцон 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч В.Дг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, С.Үд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сосорын Үг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үйиүмэнг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 төгрөгөөр торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Ү нь торгууль 700000 /долоон зуун мянган/ төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй /1 нэгж х1000=15000/ тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Ү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
6.Шүүгдэгч С.Үд өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ