Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 54

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                         Д.Буянжаргал

                      Оролцогчид:

Шүүгдэгчийн өмгөөлөгч    Э.Лхамсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харнууд овогт Үнэнбатын Баярмагнай, Боржигон овогт Амарцэцэгийн Зулцэцэг нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618010106 дугаартай, 150/2017/0033/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, Булган аймгийн харьяат, 1985 оны 08-р сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, боловсрол дээд, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 25-р хороо, Одонт 25 гудамжны 129А тоотод оршин суух, өөрт ногдох хөрөнгөтэй, төрөөс авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, Харнууд овгийн Үнэнбатын Баярмагнай, /РД:ЖТ85080410/

 

2. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 1981 оны 11-р сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15-р хороо, Ар хустай 03 тоотод оршин суух, өөрт ногдох 5 ханатай гэртэй, төрөөс авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овгийн Амарцэцэгийн Зулцэцэг /РД:ЧЕ81111900/,

2.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

  1. Яллагдагч Ү.Баярмагнай нь 2016 оны 07 дугаарсарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Эко” зочид буудалд найз Г.Батболд, Л.Тэрбиш, М.Атартулга, А.Зулцэцэг нарын хамт үйлчлүүлж байхдаа шунахайн сэдэлтээр Г.Батболдын 2.168.000 төгрөг байрлуулсан ХААН банкны виза картыг болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг А.Зулцэцэгтэй бүлэглэн хулгайлж, виза картнаас дээрх мөнгийг авч ашиглан бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн хэрэгт шалгагдаж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ А.Зулцэцэгтэй бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, прокурорын хяналтаас оргосон,
  2. Яллагдагч  А.Зулцэцэг  нь  2016  оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Эко” зочид буудалд найз Г.Батболд, Л.Тэрбиш, М.Атартулга, Ү.Баярмагнай нарын хамт үйлчлүүлж байхдаа шунахайн сэдэлтээр Г.Батболдын 2.168.000 төгрөг байрлуулсан ХААН банкны виза картыг болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг Ү.Баярмагнайтай бүлэглэн хулгайлж, виза картнаас дээрх мөнгийг авч ашиглан бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн хэрэгт шалгагдаж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ Ү.Баярмагнайтай бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 16 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ү.Баярмагнай, шүүгдэгч А.Зулцэцэг нарт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус бүр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Харнууд овгийн Үнэнбатын Баярмагнайг, А.Зулцэцэгтэй бүлэглэн Бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүгдэгч А.Зулцэцэгтэй бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Амарцэцэгийн Зулцэцэгийг Ү.Баярмагнайтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүгдэгч Ү.Баярмагнайтай бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Зулцэцэгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зулцэцэгийг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүгдэгч Ү.Баярмагнайд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 03 жил 04 сарын 10 хоногийн ялд, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 145

3.

 

дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүгдэгч А.Зулцэцэгт Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 03 жил 04 сарын 10 хоногийн ялд, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоон,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан энэ хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайд оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн ялыг, шүүгдэгч А.Зулцэцэгт оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайн цагдан хоригдсон 73 хоногийг, шүүгдэгч А.Зулцэцэгийн цагдан хоригдсон 60 хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оролцуулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зулцэцэгийн 5 настай охин Б.Ялгуунсаранг эмэг эх О.Амарцэцэгийн асрамжид шилжүүлэн,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй зэргийг дурдаж,

-Шүүгдэгч Ү.Баярмагнайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Зулцэцэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдлод шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Зулцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие А.Зулцэцэг нь 2017оны 04 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145.2, 261.2 зүйл ангиар яллагдаж 3 жил 04 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Тус шүүхээс гаргасан шийдвэрт миний бие нь гомдолтой байна. Учир нь хохирогч гэрчийн мэдүүлэг зөрүүтэй мөн би оргон зайлах санаа огт агуулаагүй зэрэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн хохирогч хууль мэдүүлж өгсөн мэдүүлэгтээ хүртэл худал мэдүүлэг өгч байна. Иймд дараах зүйлсийг үнэн зөвөөр шалган тогтоож өгнө үү гэж эрхэм шүүгч нараас хичээнгүйлэн хүсье.

  1. Хохирогч Батболд нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ удаа дараа талийгаач найзынхаа ажил явдал дээр ирээд Баярмагнай, Зулцэцэг нартай таарсан

4.

 

гэж мэдүүлсэн байдаг. Мөн шийтгэх тогтоолын 09 дүгээр хуудсанд бичигдсэн шүүхийн шийдвэрт “Шүүгдэгч Баярмагнай хохирогч Батболдтой сайн найзууд мөнгө зээлэх талаар ярилцаж байсан надад мөнгө зээлнэ гэж байсан. Манай эхнэр Зулцэцэгт коридорт таараад өөрөө картаа хадгалуулсан” гэж мэдүүлж байгааг хохирогч   Батболдын мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан “Би нэг их харьцаад байдаггүй зүгээр зүс таних төдий. Би талийгаачийн ажил явдал таараад ийм зүйл болчихлоо. Зулцэцэгт бэлэн мөнгөний картаа юу боллоо гэж хадгалуулахав би өгөөгүй миний бичиг баримт цамцны энгэрийн карманд байсан тэрнээс би Зулцэцэгт өгөөгүй” гэх мэдүүлгээр няцаагдаж байна, мөн гэрч Тэрбишийн мэдүүлгээр ч Батболд банкны картаа Зулцэцэгт хадгалуулаагүй болох нь нотлогдож байна гэж үзсэн байдаг.

-Гэтэл гэрч Тэрбиш, Атартулга нарын өгсөн мэдүүлэгт “Улаанбаатар хотоос би Баярмагнай, Тэрбиш, Батболд, Зулцэцэг нарын хамт Сайхан сумд найзынхаа ажил явдалд туслах гэж ирцгээсэн”-гэх мэдүүлгээр Батболд нь Баярмагнай, Зулцэцэг нартай ажил явдал дээр таарсан зүс таних төдий гэж худал мэдүүлсэн нь нотлогдож байгаа ба бид хамтдаа Улаанбаатараас Хөтөлд ирснийг дээрх гэрчийн мэдүүлэг нотолж байгаа.

-Мөн хохирогч Батболдын 2 дахь удаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт “нилээн хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан биеэ авч явах чадвартай байсан, картаа Зулцэцэгт өгөөгүй” гэж мэдүүлсэн байдаг гэтэл гэрч Тэрбишийн мэдүүлэгт: Буудалд хонохдоо бид нилээд хэмжээний согтууруулах ундаа уусан бараг 8-9 шил архи уусан гэсэн мэдүүлгээр хохирогч Батболдын өөрийн гэсэн ухаантай байсан гэсэн мэдүүлэг няцаагдаж хохирогч Батболд нь тухайн үед их хэмжээний архи уусан нь гэрчийн дээрх мэдүүлгээр нотлогдож байгаа.

-Мөн гэрч Тэрбишийн мэдүүлэгт: “Өглөө нь Батболдын хавтастай бичиг баримт алга болсон гээд Батболд өөрөө миний бичиг баримтыг Баярмагнай, Зулцэцэг нар аваад явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлгээр Батболд нь надад картаа өгсөн байсныг гэрчилж байгаа.

  1. Миний бие нь Баярмагнайтай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүйг мөрдөн байцаалтанд цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа ба би тухайн үед оргон зайлах санаа агуулаагүй Баярмагнайтай муудалцсан байсан учир би өөрийн төрсөн эх Амарцэцэгийн Баянхошуунд байх гэрт өөрийн охин Ялгуунсаран болон эх Амарцэцэгийн хамт амьдарч байсан. Мөн  миний барьж байсан 99924364 гэсэн дугаар нь Баярмагнайн нэр дээр эзэмшилтэй байсан учир би тэр дугаарыг сэргээж чадаагүй тул өөрийн төрсөн эх Атарцэцэгийн нэр дээрхи 85982270 гэсэн дугаарыг ашиглаж байсан. Би өөрийн төрсөн эхтэй хамт амьдарч түүний нэр дээрхи дугаарыг ашиглаж байсан зэрэг нь намайг оргон зайлаагүйг хангалттай нотолж байгаа.
  2. Миний бие нь 5 настай охинтой анхан шатны шүүх миний охин Ялгуунсаранг эмэг эх Амарцэцэгийн асрамжинд шилжүүлсэн. Миний эх Амарцэцэг нь 53 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн байдал муу хүнд өвчтэй, өрхийн орлогогүй, өөрийн хяналтаа алдан архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг бага насны хүүхдийг асран халамжлах чадваргүй өөрийн мэдэлгүй ухаан алдаж унадаг сэтгэцийн өвчтэй хүн байдаг. Эх Амарцэцэгийн дээрхи байдлыг гэрчилсэн тодорхойлолтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.

-Дээрх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн үнэн зөвийг нэмэлт мөрдөн байцаалтаар тодруулж өгнө үү!

-Миний ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж насанд хүрээгүй хүүхэдтэй, надаас өөр асран халамжлагч  миний охин Б.Ялгуунсаранд байхгүй,

5.

 

охин минь бие муутай зэргийг харгалзан үзэж хуулийн дагуу ялыг хойшлуулж өгнө үү гэж эрхэм шүүгч та бүгдээс хичээнгүйлэн гуйя. Давж заалдах шатны шүүх хуралд өөрсдийн биеэр оролцох хүсэлтэй байна...” гэжээ.

 

Өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017оны 04 сарын    13-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 34-р зүйл, 35-р зүйл, 36-р зүйл хэсэгт зааснаар ямар хэлбэрээр  нэгдсэн, хамтран гэмт хэрэг үйлдсэн бэ? А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарын хэн нь зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч гэдгийг тогтоогоогүй байдаг. …Иймд А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 152-р зүйлээр зүйлчилж шийдвэрлэж өгнө үү!

2.Шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарт Эрүүгийн хуулийн 261-р зүйлийн 261.2-т зааснаар ял халдаасан нь учир дутагдалтай байдаг. …Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 80-р зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байхад ял оноосон байдаг.

…Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлд заасны дагуу шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нар холбогдох хэргийг зөв зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261-р зүйлийн 261.1-т зааснаар зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Лхамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шинэ Эрүүгийн хуулиар бүгд хэрэгсэхгүй болсон тул өнөөдрөөс эхлэн шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарыг гэм буруугүйд тооцож, ял шийтгэлээс чөлөөлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэв.

 

Тодорхойлох нь:

 

Хэргийн материалыг судлан үзэхэд Ү.Баярмагнай нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Эко” зочид буудалд найз Г.Батболд, Л.Тэрбиш, М.Атартулга, А.Зулцэцэг нарын хамт үйлчлүүлж байхдаа шунахайн сэдэлтээр Г.Батболдын 2.168.000 төгрөг байрлуулсан ХААН банкны виза картыг болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг А.Зулцэцэгтэй бүлэглэн хулгайлж, виза картнаас дээрх мөнгийг авч ашиглан бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн хэрэгт шалгагдаж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ А.Зулцэцэгтэй бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, прокурорын хяналтаас оргосон,

 А.Зулцэцэг  нь  2016  оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Эко” зочид буудалд найз Г.Батболд, Л.Тэрбиш, М.Атартулга, Ү.Баярмагнай нарын хамт үйлчлүүлж байхдаа шунахайн сэдэлтээр Г.Батболдын 2.168.000 төгрөг байрлуулсан ХААН банкны виза картыг болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг Ү.Баярмагнайтай бүлэглэн хулгайлж, виза картнаас дээрх мөнгийг авч ашиглан бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн хэрэгт шалгагдаж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ Ү.Баярмагнайтай бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт холбогдуулан

6.

 

Ү.Баярмагнай А.Зулцэцэг нарт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт зааснаар яллах ддүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 16 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.Баярмагнай, шүүгдэгч А.Зулцэцэг нарт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус бүр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Харнууд овгийн Үнэнбатын Баярмагнайг, А.Зулцэцэгтэй бүлэглэн Бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүгдэгч А.Зулцэцэгтэй бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Амарцэцэгийн Зулцэцэгийг Ү.Баярмагнайтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүгдэгч Ү.Баярмагнайтай бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Зулцэцэгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зулцэцэгийг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүгдэгч Ү.Баярмагнайд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 03 жил 04 сарын 10 хоногийн ялд, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүгдэгч А.Зулцэцэгт Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 03 жил 04 сарын 10 хоногийн ялд, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоохоор...тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд шүүгдэгч нар нь дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн үйл баримт, зүйлчлэл, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан ”оргон зайлах” гэмт хэрэгт шүүгдэгч нарын батлан даалтанд өгөх таслан

7.

 

сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийсэн үйлдлийг хамруулаагүй, энэхүү үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 1.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргээр зүйлчлэх боломжтой, Эрүүгийн хуулиар /шинэчлэн найруулсан/ оногдуулах ял нь хөнгөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, цагдан хоригдсон хугацааг нь эдлэх ялд нь оруулан ял эдэлсэнд тооцож, нэн даруй суллахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн           1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Сэлэнгэ амйгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугааар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарыг бусдын хөрөнгийг хүч хэрглэхгүйгээр нууцаар авсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”  гэж,

4 дүгээр заалтыг:

“Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэж,

 

5 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Ү.Баярмагнайгийн цагдан хоригдсон 125 хоног, А.Зулцэцэгийн урьдчилан хоригдсон 112 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, уг ялыг эдэлсэнд тооцон нэн даруй сулласугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                   Д.БУЯНЖАРГАЛ