Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 350

 

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Н.*******ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Т.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.*******тэй 2013 оноос хойш үерхэж хамтран амьдарч байгаад анхны хүүхэд Х.ыг 2014 оны 03-р сарын 19-ний өдөр, удаах охин Х.ийг 2016 оны 04-р сарын 19-ний өдөр төрүүлсэн юм. Хүүхдүүд маань эрүүл саруул бойжиж байгаа. Энэ хугацаанд хүүхдүүдийн маань эцэг болох Д.******* нь 2 хүүхэд болон намайг огт хайхрахаа больж, огт ирэхээ байсан. Мөн өөр хүүхэнтэй явдаг болсон юм.

Иймд Д.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэтгэлгийг хүүхдүүдийг маань 18 нас хүртэл нь олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн тоотод оршин суух овгийн ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Т.*******тай танилцаж үерхээд хоёр хүүхэдтэй болсон. Т.******* нь хоёр хүүхдээ эрүүл саруул, сайхан өсгөж байгаа нь үнэн. Би хоёр хүүхэд, эхнэрээ орхих, өөр бусадтай явах тийм хүсэл сонирхол байхгүй. Хааяа улирлын чанартай ажил хийнэ. Наашаа цаашаа, юмтай юмгүй ирэн очиход тийм зүйл байдаг. Үүнээс болоод эхнэр маань буруугаар ойлгож гомдол гаргаж байгаа байх. Бид хоёр эв эеээ олох, цаашид биесээ ойлгож зөв амьдрах л надад чухал байна. Одоо ажил хийж, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрах л надад чухал байна. Энэ байдлыг маань зөв ойлгуулж зохицуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Д.******* нарт шүүх хуралдааны товыг биечлэн мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй ба хэн аль нь ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийгтухайн үед цугларсан нотох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.******* нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү *******гийн ыг, 2016 оны 04 дүгээр сарын 19-нд охин *******гийн нарыг төрүүлсэн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээгээр нотлогдожээ.

Т.******* нь хүү Х., Х. нарыг эцэг Д.*******гээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх хүүхдийн тэтгэлгийг тогтоох үндэслэлтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Х., Х. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг эцэгД.*******гээс гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.*******д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.*******гээс 28194 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ