| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00081/Э |
| Дугаар | 00083 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон ургийн овогт Шагдаржавын Бд холбогдох эрүүгийн 1932000000094 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1967 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны монтер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг хөнгөнийн хүндэд нь багтааж бүгд 15 жил хорих ялаар шийтгүүлж байсан. бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Шагдаржавын Б. /РД:*/
Тодорхойлох нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, Сургуулийн № 46 тоотод хамтран амьдрагч М.Счийг хардалтын улмаас зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Сч мэдүүлэхдээ: ...... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б, Бт бид гурав хамт гараад Төрийн банк ороод Бт нь группын мөнгөө авсан. Тэр үед Мэндбаяр, Ариунтүшиг нарын хүмүүс ирээд бүгдээрээ хамт Бы гэрт очоод тэндээ Бт группын мөнгөөрөө архи аваад бид нар архи ууцгаасан. Бараг 0.75 литрийн 4 шил хараа архи уусан байхаа. Тэгээд бүгдээрээ нэлээн согсон би хоол хийгээд нөгөө өрөөнд байсан болохоор бага уусан. Тэгсэн чинь орой 18 цагийн үед Б намайг найзуудтайгаа хардаж хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад намайг алгадаад мөр рүү цохиод, намайг түлхэж унагаагаад би сандал мөргөж толгой хагарч цус гарсан. Эхлээд баруун гараараа миний зүүн хацарт хоёроос гурван удаа, баруун хацарт зүүн гараараа хоёроос гурван удаа алгадаад, намайг хүчтэй түлхэж араас мөр рүү цохиж унагаасан. Аль гараараа мөр рүү цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхэд нь би сандал мөргөж унаад миний толгой хагарсан. Бас миний хөлний эрхий хуруунаас хазсан. Би хөл нүцгэн байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гч мэдүүлэхдээ: .“... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад би ээж М.Сч 99683748 дугаарын утас руу залгаад хаана байгаа юм гэсэн чинь намайг зодоод байна би хойно Бяцаахайгийнд байна гэж хэлсэн тэгэхээр нь би гэрээсээ Бяцаахай ахын гэрт очоод хаалгыг нь тогштол түгжсэн байсан тэгэхээр нь хаалгыг нь тогштол онгойлгож өгөөд гэртээ өөр бас 2 эрэгтэй хүнтэй, ээж М.Счийг хартал толгойноос нь цус гарсан араас гарч ирсэн тэгэхээр нь би Бяцаахай ахруу яагаад ээжийг зодож байгаа юм гэтэл ээж чинь өөрийгөө гэмтээсэн гэж хэлсэн тэгсэн ээж М.Сч юу яриад байгаа юм чи зодсон биздээ гээд дайраад байхаар нь аваад гаран удалгуй манай нөхөр ирээд машинтай эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт № 95
1.М.Счийн биед духны зүүн хажуу хэсэгт язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн даланд цус хуралт зүүн хөлийн эрхий хурууны 1 дүгээр үенд зулгаралт баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /04-08 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэх шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Бы хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 34 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний хуудас /хх-ийн 45-46 дугаар хуудас/, шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, Сургуулийн № 46 тоотод хамтран амьдрагч М.Счийг хардалтын улмаас зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Хохирогч М.Счийн биед духны зүүн хажуу хэсэгт язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн даланд цус хуралт зүүн хөлийн эрхий хурууны 1 дүгээр үенд зулгаралт баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Ш.Б нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 49 дугаар хуудас/-ээ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь иргэний гэр бүлийн байгуулагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулаагүй боловч хамтран амьдраад 3 жил болж байгаа, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж 7 хоногоор баривчлах шийтгэл хүлээж байсан ба Ш.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж“ гэж тодорхойлжээ. Иймд Ш.Быг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 4500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг тооцон 01 сарын хугацаанд төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч М.Сч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, Ш.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Шагдаржавын Б /РД:*/-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ш.Бг торгууль 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 01 сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй /1 нэгж х1000=15000/ тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Бд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
6.Шүүгдэгч Ш.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ