| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00351/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 351
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, нэхэмжлэгч С.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Завхан аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С.*******ын нэхэмжлэлтэй төрсөн он, сар, өдөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1956 оны 12-р сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэмээх газар ******* 2 дахь хүү болон төрсөн. Би сургуульд сурч байхдаа нэгдсэн журмаар иргэний үнэмлэх авсан. Миний улаан паспорт дээр миний төрсөн он хэднээр бичигдсэн байсныг би санахгүй байгаа бөгөөд би паспортоо үрэгдүүлсэн юм. Харин сүүлд улаан паспорт нэгдсэн журмаар солигдож иргэний үнэмлэх олгоход манай эхнэр Л.******* намайг 1957 оны 05-р сарын 15-ны өдөр төрсөн гэж буруу бүртгүүлсэн байгаа юм. Иймд миний иргэний үнэмлэх дээр төрсөн он, сар, өдөр маань буруу бичигдсэн байгаа учраас аймгийн архивын тасгаас төрсөний бүртгэлийн лавлагаа авахад намайг 1956 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэж бүртгэсэн байсан. Манайд нэртэй хүүхэд огт байхгүй. Тухайн үед бүртгүүлсэн хүүхдүүдийг хараад байхад дандаа нэртэй бүртгүүлсэн бүртгэл байгаа юм.
Иймд С.******* намайг 1956 оны 12-р сарын 13-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь улаан паспорт авахдаа ******* ******* нь 1957 онд 05-р сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэмээх газар төрсөн гэсэн байна. 2010 онд ******* ыг ******* ******* болгон овог нэр өөрчилсөн бүртгэл хийлгэсэн байна. Мөн онд биеийн давхцалгүйн бүргэлд ******* ******* нэрээр 1957 оны 05-р сарын 15-ны өдөр ******* сумын ******* багийн ******* хэмээх газар төрсөн гэж бүртгүүлсэн байна. ******* гэсэн хүн байхгүй бол ******* ******* гэсэн нэрээр насыг тогтоох боломжтой гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* овогт ******* ******* нь 1956 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь гэрч Р.ын ...******* 1956 онд Завхан аймгийн ******* сумын Аягын гэдэг газар төрж байсан. Би тэр үед 7 настай байсан. Манайх ******* сумын гэдэг газарт саахалт байсан. Тэгээд сүүлдээ цугтаа тоглож наадаж өслөө. гэдэг айлын хүүхэд. Айлын ганц хүү байгаа юм. Ямар ч байсан дүүтэй, дүүг нь гэдэг юм. Бусдаар сайн мэдэхгүй байна. *******ыг төрөөд угаалга хийх гэж байна гэхэд л би жаахан хүүхэд хэрэг дурлаж очиж байсан. Болохоор л тэрнийг санадаг юм. Бодвол идэж уух гэж л очиж байсан байх даа. *******ын жил нь бич, тахиа хоёрын нэг байх сайн мэдэхгүй байна. ******* сумын Аягын гэдэг чинь өвөлжөө байгаа юм. Тэнд өвөл төрж байсан. Сар, өдрийг нь сайн санахгүй байна. Хүүхэд байсан үе тод санахгүй байна. Миний байгаа үе бол гуайнхаас эрэгтэй хүүхэд төрлөө түүнийгээ угаах гэж байна гэхэд нь очиж байсныг бол санадаг юм. Бид нарыг төрүүлэх үед шууд тэр дор нь хүн амын бүртгэлд бүртгүүлдэггүй байлаа. Хүн амьтнаар л төрсөн он, сар, өдрийг нэр устай нь дайж явуулдаг байлаа шүү дээ. Түүнээс өөрөөр бүртгүүлэх зүйл байдаггүй байсан. Тийм болохоор энэ хүнийг төрсөн оныг ч гэсэн хожим л бүртгүүлсэн байх... гэсэн,
гэрч М.ийн ... *******ыг яг хэдэн сарын хэдний өдөр төрснийг мэдэхгүй. 1956 оны бичин жилийн өвөл гарч байсныг мэднэ. Манай хүү 1959 онд төрсөн, хүүгээс маань 3 насаар ах хүн байгаа юм. Манайхан айл аймаг их байдаг байсан. ******* нь гэдэг айлын хүүхэд, ганц хүү нь байгаа юм. Эхээс дөрвүүлээ шиг санагддаг юм. Хоёр нь нас барсан, одоо хоёулаа байгаа... гэсэн
гэрч А.ын ... Би нохой жилтэй, манай ээж ярихдаа миний яг дээд талын ах хоньтой, ******* ах тэр ахаас маань нэг дүү, надаас хоёр ах гэж ярьдаг байсан. Өвөл төрсөн гэж ярьдаг байсан. ******* ах бандхай гэдэг айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. Эхээс дөрвүүлээ байсан. Хоёр нь нас барсан, одоо нэг эмэгтэй түүтэйгээ байгаа. ах манай ээжийн аавтай ах дүү хоёрын хүүхэд байгаа юм. Ээжийг нь маамаа гэдэг байсан. Энэ айлд нэртэй хүүхэд байхгүй. Том ахыг нь гэдэг шиг санагдаад байна. ******* ах чинь надтай хамт 11 настайдаа сургуульд сууж бйасан юм. Бид нар сургуульд ******* л гэж дууддаг байсан... гэсэн,
гэрч У.ын ... *******ын хамгийн том ах нь гээд луу жилтэй 1952 онд төрж байсан, дараа нь ******* төрсөн. 1956 оны өвөл төрж байсан гэдгийг нь манай аав, ээж ярьдаг байсныг нь мэднэ. гээд дүү нь *******оос 4 дүү хүн байж байгаа хүнд буудуулаад нас барсан юм. Дараагаар нь бас нэг дүү нь бараан дээрээс унаад нас барсан юм. Дараа нь нэг эмэгтэй дүү нь нас барсан. Одоо нэг эмэгтэй дүүтэйгээ үлдсэн. Зовлон их үзсэн хүн байгаа юм. Эхээс зургуулаа байж байгаад дөрөв нь нас барчихсан юм. Надаас 6 насаар дүү гэхээр бич жилтэй хүн юм. Аавыг нь гийн , ээжийг нь гэдэг хүмүүс байсан. *******ыг өөр нэрээр дууддаггүй байсан. ******* л гэдэг байсан. нэртэй хүүхэд энэ айлд огт байхгүй... гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Мөн тэрээр ******* 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ...эцэгийн нэр гэсэн хэсэгт ... овогт , ...эхийн нэр гэсэн хэсэгт ... овогт нарын гэр бүлд 1956/12/13-нд ...төрөхөд .... гэсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэснээс харахад ******* *******ыг гэсэн нэрээр төрөлтийн бүртгэлд бүртгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний төрөлтийн бүртгэлийг сүүлд нь хийлгэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг 1956 онд төрсөн гэж үзсэн болно.
Гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад хоорондоо зөрүүгүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.13-т зааснаар ******* овогт ******* *******ыг 1956 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Ииргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ