| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00353/И |
| Дугаар | 353 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 353
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би *******-гийн нэхэмжлэлтэй ******* хоршоонд холбогдох 18.412.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08-р сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08-р сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сангаас Монгол мал хөтөлбөр-ийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07-р сарын 20-ны өдрийн А/132 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч ******* хоршоо нь хамрагдан 2011 оны 08-р сарын 26-ны өдөр ММХ-02/2011/45 тоот зээлийн гэрээг байгуулан 15,000,000.0 төгрөгийг 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан байна.
Хариуцагч нь зээлийн хуваарьт үндсэн зээл 2.850.000 төгрөг, хүү 3.800.000 төгрөг нийт 6.650.000 төгрөгийг тус сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн.
Иймд зээлийн гэрээний дагуу гэрээний үндсэн төлбөр 12.150.000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хүү тооцоход 187.000 төгрөг, мөн гэрээний 7.1.1-д заасны дагуу алданги тооцоход 6.075.000 төгрөг, нийт 18.412.000 төгрөгийг ******* хоршооноос нэхэмжилж байна гэжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал хагаалах сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* хоршоонд холбогдуулан 18.412.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь өөрийн санаачилгаар ирж зээл, зээлийн хүү 12,337,000.0 төгрөг төлсөн байна. Иймд бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж байна гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа ******* нь ******* хоршоонд холбогдуулан гаргасан 18.412.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталжхэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа *******-гийн нэхэмжлэлтэй ******* хоршоонд холбогдох 18.412.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106171 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Зохигчид иргэний хэргийн давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ