| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00356/И |
| Дугаар | 354 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 354
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би П.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******т холбогдох цалингийн зөрүү 233.434 төгрөг гаргуулах, уг төгрөгөөс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03-р сарын 14-ний өдрийн 06 дугаартай шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 18-ны өдрийн 221/МА2016/0308 тоот магадлалаар ******* сумын ******* ажлын байрандаа эгүүлэн тогтоолгохоор шийдвэрлүүлсэн боловч одоог хүртэл хариуцагч Н.******* уг асуудлыг шийдвэрлээгүй байгаа тул тус материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн. Үүний дагуу 2016 оны 03-р сарын 14-нөөс 2016 оны 07-р сарын 25-ны өдрийн хооронд үүссэн цалингийн зөрүү болох 233.434 төгрөгнөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэж, гарт олгох цалингийн зөрүү 189.081 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.*******гийн 2016 оны 03-р сарын 14-нөөс 07-р сарын 25-ны өдрийн хооронд үүссэн цалингийн зөрүү 233.434 төгрөгнөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж, хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийлгэж, гарт олгох цалингийн зөрүү 189.081 төгрөгийг олгуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сард багтаан шийдвэрлэе гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
П.******* нь Завхан аймгийн ******* сумын *******т холбогдуулан цалингийн зөрүү 233.434 төгрөг гаргуулах, уг төгрөгнөөс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл ирүүлжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* нь П.*******гийн 2016 оны 03-р сарын 14-нөөс 07-р сарын 25-ны өдрийн хооронд үүссэн цалингийн зөрүү 233.434 төгрөгнөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж, хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийлгэж, гарт олгох цалингийн зөрүү 189.081 төгрөгийг олгуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сард багтаан шийдвэрлэе гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. П.*******гийн нэхэмжлэлийн шаардлага цалингийн зөрүү 233.434 төгрөг гаргуулах, уг төгрөгнөөс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага Завхан аймгийн ******* сумын ******* Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 3826 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ