Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 355

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би У.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох ажилгүйдлийн тэтгэмж 995,000 /есөн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Завхан аймгийн ******* ТББ-д ажиллаж байгаад 2016 оны 04-р сарын 01-нээс ажлаасаа халагдсан юм. Миний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг ажил олгогч маань буруу оруулсан байсан бөгөөд 14 хоногт багтаагаад буюу 2016 оны 04-р сарын 13-ны өдөр ******* *******д өгөх гэсэн боловч танай байгууллагын баталгаажуулалт байхгүй байна, та 3-р сард 1.500.000 төгрөг авсан юм бол түүнийгээ байгууллагаараа тайлангаа засуулж зөв болгож ирсэний дараа материалыг чинь авна гэсний дагуу дээрх шаардлагыг хангаад материалаа өгсөн боловч тус хэлтсийн даргын албан бичигт та 14 хоногийн дотор материалаа өгөөгүй байна. Тиймээс ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байна.

Миний зүгээс шалтгаалж холбогдох материалыг удаасан зүйл байхгүй, Нийгмийн даатгалын тайлангаа засуулах гэж байгууллагадаа хүсэлт өгөхөд Нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч шивж оруулах ёстой, манай нягтлан бодогч эмнэлэгт хэвтсэн гээд хүлээлгээд байсан юм. Мөн ажил олгогч маань Нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийлгүй хот яваад удсан.

Иймд Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж 995.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь 2016 оны 3-р сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажилгүйдлийн тэтгэмж авах тухай баримт материалыг шалгахад:

1. Нийгмийн даатгалын сангаас холгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлтийг хугацаа хэтрүүлэн нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн.

2. Завхан бэлчээр ашиглалтын холбоо нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дах заалтыг тус тус зөрчиж, 2016 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын нийгмийн даатгалын шиймтгэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаа хэтрүүлж нийгмийн даатаглын санд шилжүүлсэн байсан. Иймд дээрх зөрчил дутагдал байгаа тул ажилгүйдлийн тэтгэмжийг олгох эрх үүсэхгүй гэсэн хариу өгсөн болно.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.*******гийн гаргасан хүсэлтийг манай байгууллага хүлээн авч ажилгүйлдлийн тэтгэмжийг нь олгоё. Харин У.*******г авч ажиллуулж байхдаа дээрх зөрчлүүдийг гаргаж байсан байгууллагад нь торгууль ногдуулах болно гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

У.******* нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж 995.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллга болох ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч ажилгүйдлийн тэтгэмжийг олгоё гэж шүүх хуралдааны үед тайлбарлаж байх тул тэдгээрийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. У.*******гийн нэхэмжлэлтэй ажилгүйдлийн тэтгэмж 995.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Завхан аймгийн ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ