| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00356/И |
| Дугаар | 356 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 356
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* сумын Хөнгөвчилсөн сургалттай ******* жилийн дунд сургуульд *******аар 1993 оны 10-р сарын 13-наас 1996 оны 08-р сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм.
Тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан тушаалын хуулбар авахыг хүссэн боловч тус байгууллагын баримт архивт шилжин ирээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.
Иймд Б.******* намайг ******* сумын Хөнгөвчилсөн сургалттай ******* жилийн дунд сургуульд 1993 оны 10-р сарын 13-наас 1996 оны 08-р сарын 15-ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Мөн би Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байдлыг харгалзан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын Хөнгөвчилсөн сургалттай ******* жилийн дунд сургуульд 1993 оны 10-р сарын 13-наас 1996 оны 08-р сарын 15-ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б.******* нь Завхан аймгийн ******* сумын хөнгөвчилсөн сургалттай ******* жилийн дунд сургуульд 1993 оны 10-р сарын 13-наас 1996 оны 08-р сарын 15-ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан болох нь 1981 оны 05-р сарын 03-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч О.*******н .... Би хөдөөнөөс орж ирээд 1993 оноос 1994 онд 2 дугаар ******* жилийн сургуульд *******аар ажиллаж байгаад Хөнгөвчилсэн сургалттай тусгай сургуульд 1994 оны 11-р сард *******аар орж ажиллахад ******* энэ сургуульд *******аар ажиллаж байсан. Уг сургууль маань одоогийн Халамжийн байр байгаа газарт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Манай сургууль 1997 онд татан буугдсан юм. Би 1997 онд 3-р сургууль руу шилжсэн юм. ******* ******* болохоор 1996 он хүртэл ажиллаад Улаанбаатар хот руу шилжээд явсан юм. ******* ******* 1996 оны хавар сургуулийн хүүхдүүд тараагаад явахад би үлдсэн байсан. Манай сургууль тухайн үедээ хүмүүст хэрэгтэй сургууль байсан. Ажлын дадлага, туршлага их зааж өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их байдаг байсан учраас нэг ******* бүх хичээлийг заагаад явдаг байсан. Хөдөлмөрийн хичээл их түлхүү ордог байсан. ...сургуулийн захирлаар Б.******* ******* байсан... гэсэн,
гэрч Б.*******гийн ... Би 1983 оны 9-р сарын 01-нээс ******* сум дахь хөнгөвчилсөн сургалттай тусгай сургуулийн захирлаар томилогдон ажилласан юм. ******* 1993 онд манай сургуульд *******аар орж, 1996 оны үед гарч, шилжээд явсан юм. Сар өдрийг нарийн хэлж мэдэхгүй байна. *******ааг ажилд авсан сар, өдөр болон гарсан сар өдрийг нарийн хэлж мэдэхгүй ч манай сургуульд ажилласан байсныг сайн мэднэ. ...намар ажилд л орж байсан байлгүй. Халагдахдаа харин хавар халагдаж байлуудаа сайн санаж өгөхгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтийг би хийсэн байх ёстой гээд... хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтийг үзээд энэ миний гарын үсэг мөн байна. Манай сургуульд чинь оюун ухааны хөнгөн хомсдолтой гэсэн ангилалттай хүүхдүүдэд хичээл заадаг байлаа шүү дээ... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******г Завхан аймгийн ******* сумын Хөнгөвчилсөн сургалттай ******* жилийн дунд сургуульд 1993 оны 10 дугаар сарын 13-наас 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ