Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1277

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Орон сууц, дугуй засварын газрын үнээс оногдох хэсгийг гаргуулж, автомашины үнэ 5 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч ХХХХ үндэслэлгүй хөрөнгөжсөн 24 548 689 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХ

 

ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс ХХХХ , ХХХХХ, ХХХХ нарыг хасаж, өмчлөгчөөр ХХХХХг бүртгэхийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Зохигч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                            ХХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                     ХХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                                                               ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ХХХХХ нь ХХХХ тэй 2009 онд танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдарч 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү ХХХХ ийг төрүүлсэн. Энэ үедээ ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХХ байрны ХХХ тоотод хадам эх ХХХХХ, түүний нөхөр ХХХХ нартай хамт амьдардаг байсан. Бид орчин нөхцлөө сайжруулж, шинэ байранд амьдралаа эхлүүлье гэж байраа зарсан. Үүний дараа ХХХХ-д байр захиалсан. Хүүгээ төрснөөс хойш шинэ байранд орсон. Хадмууд манайд ирж бэр гуйж бид байрандаа тохижиж жил гаруйн хугацаанд хамт амьдарсан. ХХХХ бид хоёр шинэ байрныхаа бичиг баримтаа бүрдүүлээд Үл хөдлөхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан. Хүүтэйгээ би энэ байрны өмчлөгч ХХХХХ уг байрыг миний байр хуурамч бичиг баримт бүрдүүлж байрыг авсан гэж маргасан байдаг. Бид ямар ч хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Амьдрах хугацаанд ХХХХ архи ууж ирэх бүрдээ хүү бид хоёрыг хөөж туух, гар хүрч зодох тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Надтай хэрэлдэн хүүхдээ цонхоор гаргаж хаяна гэж байх үед хадам эх, миний хажууд сонсоод байж байсан. Энэ байдлыг ээж, ах дүү нарт нь хэлэхэд таарахгүй бол сал гэж хэлдэг. ХХХХ гийн зан авирыг тэвчих аргагүй болсон тул тус тусдаа амьдарсан. 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдрахад хүүхдээ эргэж ганц ч ирээгүй. Бид хамт амьдарч байхдаа Чингэлтэй дүүрэг Тасганы овооны уулзварт байршилтай дугуй засварын газрыг ажиллуулж хоолоо залгуулдаг байсан. Өмнө нь би компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. ХХХХ намайг оройтдог гэж ажлаас гаргасан. ХХХХ миний өөрийн өмч байсан тоёота автомашиныг өөрийн дүү ХХХХ-тэй үгсэн хуйвалдаж зарсан. Тухайн үед ХХХХ намайг нэрээ шилжүүлчих урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өгч байгаа чи битгий муу санаад бай гээд над руу дайралт хийсний үндсэн дээр би шилжүүлсэн. Одоо болтол тэр автомашины мөнгийг би олж аваагүй. Өнөөдрийг хүртэл оронд нь авсан автомашинаа өөрөө унаж байна. Дугуй засварын газарт 2010 оноос контейнер авч доторх тоног төхөөрөмжөөр тоноглож 2012 он хүртэл ажиллуулсан бөгөөд одоо хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед би нялх хүүхэдтэй байсан тул дугуй засварын газрыг ажиллуулж чадаагүй, манай аав ажиллуулж байсан. Дугуй засварын газрыг ХХХХ нь эгч ХХХХ-тай үгсэн хуйвалдаж авсан. Орон сууцтай холбоотой улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн болох нотлох баримт хэрэгт авагдаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор би бүртгэгдсэн. Иймд орон сууц, засварын газраас ногдох хэсгийг гаргуулж, автомашины үнэ 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2009 онд танилцсан. ХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооллын байранд цуг амьдарсан. 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү ХХХХ төрсөн. Би өмнө нь Сопонгос Улсад ажиллаж байгаад авсан орон сууцаа өөрийн хүүд өгсөн тул өөрийн гэсэн орон сууцтай болж чадалгүй ээжтэйгээ 10 дугаар хорооллын байранд нь амьдардаг байсан. Энэ үед ээж орон сууцаа зарж “ХХХХХ” ХХК-ийн шинэ байранд захиалга хийж уг 2 өрөө байр ашиглалтанд орж ХХХХХ бид хамт орж амьдарсан. Би 2012 оны 4 дүгээр сард “ХХХХХ” ХХК-нд ажилд орсон. Говь-Алтай аймгийн Цээл сумын Таян нуурын хүдрийн уурхайд ажиллаж 40 хоног ажиллаад 20 хоног амардаг байсан.ХХХХХХ дүүргийн ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууц нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Миний ээж ХХХХХгийн орон сууц юм. Манай ээж ХХХ байрны ХХ тоот 2 өрөө орон сууцаа 2012 оны 6 дугаар сард зарж дээрх орон сууцыг захиалж авсан. Иймд 2 өрөө орон сууцны оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ орон сууцыг авахад ХХХХХ ямар ч хувь хөрөнгө оруулаагүй, өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. ХХХХХ автомашинаа өөрөө зармаар байна гэхэд нь манай дүү зуучилж зарж өгсөн. Автомашины мөнгийг ХХХХХ өөрөө авсан. Дугуй засварын газрын доторх тоног төхөөрөмжийг ХХХХХд өгөхийг зөвшөөрч байна. Бусдыг нь өгөх боломжгүй. Газар нь түр зөвшөөрөлтэй улсын өмч. Контейнерийг биднийг танилцахаас өмнө манай эгч ХХХХ-д худалдаж авсан гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХХХХ, ХХХХ нар 2010-2013 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд ХХХХХ ажил хийж байгаагүй бөгөөд ХХХХ 2012 оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар cap хүртэл “ХХХХХ” ХХК-нд ажилласан. Энэ хугацаанд нийт 49.097.379 төгрөгийн цалин авсан. Энэ нь ХХХХ гийн цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. Энэ хоёр хүний хооронд гэрлэгчдийн харилцаа байхгүй учир хэн алинд нь тэжээн тэтгэх үүрэг үүсэхгүй. Цалингийн карт хамтран амьдрагч ХХХХ-ын мэдэлд байдаг байснаас тэрээр цалингийн бүх мөнгийг дангаараа захиран зарцуулсан болох нь баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч ч хүлээн зөвшөөрдөг. ХХХХ гийн цалин хэдэн өдрийн дараа орлого болоод ХХХХ-ын дансанд ордог байсан талаарх баримтыг шүүхэд өгсөн. ХХХХХ үндэслэлгүй хөрөнгөжсөн тул түүнээс цалингийн 50 хувь болох 24.548.689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХХХ 2012 оны 5 дугаар сард “ХХХХХ” ХХК-нд ажилд орсон. Ингэж их мөнгө авч байсанг нь мэдэхгүй. Би нялх хүүхэдтэй ажилгүй тул түүний өөрийнх нь зөвшөөрлөөр картнаас нь хоол унд, ойр зуурын хэрэглээнд зарцуулах мөнгийг авч байсан. ХХХХ өөрөө хөдөөнөөс ирээд картаа аваад гардаг байсан. Энэ хүн өнөөдөр гэрлэлтээ батлуулахаас эрс татгалзаж байснаа ашиглан гэрлэлтийн баталгаа байхгүйг далимдуулж хамтран амьдарч байсан мэтээр дурьдаж, бие биеэ тэжээн тэтгэх үүрэггүй гэж хэлжээ. Би хүүхдээ гаргаад ажил хийж чадахгүй нь тодорхой байсан. Бид хамтдаа хүүхдийн төлөө хариуцлага хүлээх ёстой. Би ч хүүхдээ эрүүл саруул өсгөсөн. Энэ хугацаанд хүүхдийн хэрэгцээ болон өөрсдийн өмсөж зүүх, хоол унд, орон байр, унаа машины зардал гэж гарч байсан. Үүнийг төлөхийн тулд ХХХХ гийн картнаас өөрийнх нь зөвшөөрлөөр мөнгө авч байсан. Мөнгө авахад ХХХХ юу авав гэж шалгаан дургүйлхдэг байсан. Иймд би өөрийн өрхийн орлого, зарлагыг хөтлөн харуулж танилцуулдаг байсан. Манай дүү Ирландад ажилладаг байсан учраас их хэмжээний мөнгө явуулж, түүнийг нь би гуйвуулдаг байсан. Түүнийг ХХХХ өөрийнх нь цалин гэж бодоод байх шиг байна. Би 2010 оны 1 дүгээр сараас эхлээд тооцооны нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан. Хамт амьдарч байх хугацаанд ХХХХ өөрийгөө болон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХХХХ орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэ байр худалдаж авах зорилгоор барилга орон сууц барьж байсан нилээд олон газрыг судлан үзээд “ХХХХ” ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг орон сууцыг авахын тулд ХХХХХХ дүүрэг ХХХ байрны ХХ тоот 2 өрөө орон сууцыг иргэн ХХХ-д худалдаж, уг мөнгөөр маргаан бүхий ХХ байр ХХ тоот 2 өрөө орон сууцыг авсан. ХХХХХ, ХХХХ , ХХХХ нар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэхэд ХХХХХ өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж мэдсэн. ХХХХХ. ХХХХ нар хамтын амьдралтай байсан. Энэ орон сууцыг бий болоход ХХХХХ нэг ч төгрөг оруулаагүй. Иймд ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХ байрны ХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 2,өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс ХХХХ , ХХХХХ, ХХХХ нарыг хасаж уг орон сууцны өмчлөгчөөр ХХХХХг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХХ бие даасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг байрыг худалдан авсан эх үүсвэр нь 2007 онд ХХХХ Солонгос улсад ажил хийж цуглуулж ирсэн мөнгөөрөө 3 өрөө байр авсан байдаг. Энэ байраа иргэн ХХХХ-д 47.500.000 төгрөгөөр зарж ХХХХХ дүүрэг ХХХ байр ХХ тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч ХХХХХг хамтран өмчлөгчөөр оруулж дараа нь өөрөө сайн дураараа нэрээ хасуулсан. ХХХХ , ХХХХХ нар хүүтэй болсон тул шинээр амьдралаа эхлэхээр ярилцаж ХХХ байрны ХХ тоот 2 өрөө орон сууцыг худалдаж, ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. ХХХХ орон сууцны гэрээг хийж мөнгийг шилжүүлж төлсөн. Хариуцагч тал гэрчилгээний асуудлаар Захиргааны шүүхэд хандаж улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн, байрны өмчлөгч ХХХХХ, ХХХХ , ХХХХ болохыг тогтоосон. ХХХХХ өөрт нь мэдэгдэлгүй өөрсдийн нэрийг улсын бүртгэлд бүртгүүлж миний эрх ашгийг зөрчсөн гэж бичсэн боловч энэ байдлыг анхнаас нь мэдэж байсан. Орон сууцны үнэ 49.900.000 төгрөгийг ХХХХХ өөрөөсөө гаргасан гэсэн баримт байхгүй. Энэ хэмжээний мөнгөтэй болох баримт ч байхгүй. Насаараа худалдагч хийж олон хүүхэдтэй эрт тэтгэвэрт гарсан хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв

 

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар ХХХХ-ын нэхэмжлэл орон сууц, дугуй засварын газрын чингэлэгний үнээс оногдох хэсгийг, автомашины үнэ 5.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ХХХХ гээс дугуй засварын газрын тоног төхөөрөмжийн үнэ 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 505.550 төгрөгийг нөхөн гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч ХХХХ гээс 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХд олгох, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар цалин 24.548.689 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХХаас гаргуулах хариуцагч ХХХХ гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д зааснаар ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэлээс ХХХХ , ХХХХХ, ХХХХ нарыг хасаж, уг орон сууцны өмчлөгчөөр ХХХХХг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 дугаа 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ гийн төлсөн 280.693 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХгийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын өмгөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2010 оноос 2013 он хүртэлх хугацаанд хамтран амьдрахдаа 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “ХХХХ” ХХК-тай орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ХХХХХХХ Дүүргийн ХХ дугаар хороо ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл, мэдүүлэг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хх-48 /2012.12.27/, гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл ХХХХХ, ХХХХ ийг гарын үсэгтэй хх-49 /2012.12.27/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2012.12.27-ны өдрийн хххххххххх улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр ХХХХ , ХХХХХ, ХХХХ нарын нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй байсаар байхад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүсээгүй тул, ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй байна"гэсэн нь үндэслэлгүй болно. Үл хөдлөх хөрөнгийн хувьд иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцэлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэнээр өмчлөх эрх үүснэ. Дээрх хууль зүйн үндэслэлээр орон сууцны өмчлөх эрх нь ХХХХХ, ХХХХ нарын нэр дээр үүссэн байхад, өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэж иргэний хуулийн 108 дугаар зүйлээр зүйлчилсэн нь хууль бус болно. Мөн хавтаст хэргийн материалын /хх-48, хх-49/ 2012.12.27-ны өдрийн ХХХХХ, ХХХХ ийг гарын үсэгтэй эд хөрөнгө өмчлөх эрх. түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. гэрчилгээ зэрэг байсаар байхад дээрх байдлаар зүйлчилж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг болно. Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөл бүртгэл дээр тухайн үед ХХХХ нь огт маргаагүй байсан учир хамтран өмчлөгчөөр ХХХХХ, ХХХХ нарын нэр дээр гэрчилгээ гарсан болно. Харин гэрчилгээ гарснаас хойш 2 жилийн дараа ХХХХ Захиргааны хэргийн шүүхэд зөвхөн өөрийн нэрний бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан хэдий ч ХХХХХХХ Дүүргийн ХХ дугаар хороо ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий ХХХХ гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 241 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад ХХХХХ, ХХХХ нарт өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь хууль бус болно. Гэр бүлийн хуулийн 21 дүтээр зүйлийн 21.5, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “...хүүхэд нь орон байрны халдашгүй эрхээ хамгаалуулах эрхтэй” гэж заасан байхад эцэг болох ХХХХХХ хүүхдээ орон байраар хангах үүргийг хүлээлгээгүй хүүхдийн эрхийг зөрчиж хассан үйлдэл нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасан болно. Мөн иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү ХХХХ ийн нэр бүртгэлтэй байхад өмчлөх эрхгүй. ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй гэсэн нь хүүхдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаагын илрэл болно. Дээрх шүүхийн шийдвэр нь хүүхдийн өмчлөх эрхийг хуулийн зохицуулалтаас гадуур үлдээж орон байрны халдашгүй дархан эрхийг нь хөндсөн, орон байраар хангагдах эрхийг нь хассан шийдвэр болсон байна. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “...гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийг тодорхойлохдоо, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно. Гэсэн заалтуудыг удирдлага болгон ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ байрны ХХХ тоот 42.9 м.кв 2 өрөө орон сууцнаас ХХХХХХ ийн хүүхэд болох ХХХХ өд ногдох хувийг тодорхойлон гаргаж шүүхийн шийдвэрт өрчлөлт оруулан гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн. Хамтран амьдарсан хугацааг буруу тооцсон. Хүүг төрөхөөс өмнө 2 гэрээр орж гарч байснаас хамт амьдраагүй. Аав минь хүндээр өвдөж хэвтэрт орсон тул би бүтэн жил яг хажууд нь сахиж асарсан. 10 дугаар хороололд байсан ээжийн байранд ХХХХХ огт амьдраагүй, би ч тэнд амьдардаггүй, Багануурт хувийн бизнесээ эрхэлдэг байсан. Учир нь би Солонгос Улсад ажиллаж бий болгосон 3 өрөө орон сууцаа ээж нь өөр хүнтэй амьдарсан байснаас хүүдээ өгсөн. Гэтэл шүүх ХХХХХХ-ыг ээжийн байранд амьдарч байсан болгоод цаашдын амьдралаа үргэлжлүүлэх зорилгоор гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Энэ хэрэгт эхнээсээ миний хэлээд байгаа болсон бодит үйл баримтыг шүүх ХХХХ-ын зохиомол үгээр хөтлөгдөөд байгаа нь туйлын харамсалтай. ХХХХХ хүнтэй хүний ёсоор амьдрах гэж бус эд хөрөнгөжих мөнгө олох зорилгоор үр хүүхэд хань ижил хүсч явсан намайг ашигласан. Захиргааны ХХШАжиллагаагаар улсын бүртгэлийг буруу гэж үзээгүй үйл баримт бий болгосон. Энд ХХХХХ төрөл садантайгаа нийлж хийсэн хуйвалдаанаар бий болгосон хэдий ч ХХХХ-ийн хүсэл зориг байгаагүй нь бүрэн илэрхийлэгдсэн. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн аав ээжийн минь голомт амьдралын түүхээр бүтсэн ээжийн минь 2 өрөө 10 дугаар хороололд байсан орон сууцны гэрчилгээний хуулбарыг ХХХХХ хулгайлж шүүхэд өгснөөр ХХХХХ тэнд амьдарсан гэсэн үг огт биш. Би бизнесийн зээл авахдаа ээжээсээ гуйж нэрээ түр оруулаад зээлээ төлж барьцаанаас чөлөөлөхдөө нэрээ авсан асуудал бидний гэр бүлийн асуудал бөгөөд ХХХХХтай танилцахаас өмнө бүр эртний явдал. Ээж минь өндөр настай олон газраар яваад хөөцөлдөөд байж чадахгүй учраас “ХХХХХХХ” ХХК дээр өөрөө явж очиж үзэж сонгосон орон сууцаа авах ажлыг хүүгээрээ хөөцөлдүүлнэ гэдгээ борлуулагчид нь хэлж тохиролцоод намайг явуулж гэрээ байгуулж мөнгөө тушаалгасан. Ээж байраа зарсан урьдчилгааны мөнгө нь орсон тэр цаг мөчдөө тэр дор нь данснаасаа мөнгө авч тушаалгасан байгаа нь дансны хуулгуудаар цаг минутаараа тохирч харагддаг. Харин орон сууц авах үед надад ямар ч мөнгө орлого байгаагүй гэдгээ шүүхэд Монгол Улсад байгаа бүх банкны харилцах баримтуудыг авч өгч нотлосон. Энэ нь маргаж буй орон сууцны эх үүсвэр нотлогдож энэ талаар ХХХХХ ч хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэл хийлгэхээс өмнө маргаж буй өмчийг бий болгосон эх үүсвэрээр шүүх өмчлөлийн маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл өмчлөх эрхийн асуудлаар маргасныг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу. Гэр бүлийн гишүүд биш хүмүүс сүүлд бий болсон өмчийг хуваалгана гэж байгаа бол хувь хөрөнгөө оруулах, оруулсан дүнгээрээ дундын өмч үүсгэх, дундын өмчөөс ногдох хэсэг хуваалгах хуулийн зарчим байгаа гэж ойлгодог. Миний дүүгээс авсан засварын хуучин тоног төхөөрөмжийг ХХХХХ амаараа 1 000 000 төгрөг гэсэн үнэ зохиосноор надаас 1 000 000 төгрөг гаргуулсныг үндэсгүй тул зөвшөөрөхгүй. ХХХХХын өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр /хурлын тэмдэглэлд ч бичигдсэн байгаа миний орлого болох цалин 49 097 378 төгрөгийг надаас зөвшөөрөлгүй авсан картаар минь гаргуулан авч өөртөө зөвхөн авсан, бүр нэг ширхэг талханд ч зарцуулаагүй хадгалсан тул хүүгээ бодож хагасыг нь гаргуулахаар шаардсаныг картаа өгсөн гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээ хангуулан, ээжийг минь орон сууцны өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэж шийдвэрийг өөрчлөн шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ байрны ХХ тоотын 2 өрөө орон сууц нь манай гэр бүлийн голомт бөгөөд миний ганцаар өмчлөх хөрөнгө юм. ХХХХ түр хугацаагаар хамтран өмчлөгчөөр бүртгүүлж байгаад 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ХХХХ уг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсанаар би орон сууцыг дангаар өмчлөх болсон юм. Орон сууцны өмчлөгөөс ХХХХ хасагдах, би ганцаар өмчлөгч болсон үйл явдал нь хүү ХХХХ , ХХХХХтай хамтран амьдрахаас өмнө болсон бөгөөд, би орон сууцны нөхцлөө сайжруулахаар хуучин орон сууцаа 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн ХХХХХ-д 54 000 000 төгрөгөөр худалдаж, орон сууц худалдсан мөнгөөр маргааны зүйл болсон нь ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо. ХХХХХХХ байрны ХХХ тоотод хаягтай, 2 өрөө орон сууцыг "ХХХХ" ХХК-аас худалдан авсан юм. Тухайн үед миний бие "ХХХХ" ХХК руу очиж худалдан авах орон сууцны сонголтоо хийгээд, захиалгын гэрээ байгуулахдаа ХХХХ г явулахад. тэрээр өөрийн нэрээр орон сууцны захиалгын гэрээг байгуулсан байсан. Орон сууц захиалгын гэрээ ХХХХ гийн нэр дээр хийгдсэн байдлыг түүний хамтран амьдрагч байсан ХХХХХ ашиглаж, надад мэдэгдэлгүйгээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахдаа ХХХХ гийн өмнөөс Улсын бүртгэлд өргөдөл гарган, түүний гарын үсгийг дурайлган зурж, орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон юм. Энэ маргаж буй орон сууцыг худалдан авахад хүү ХХХХ , түүний хамтран амьдрагч байсан ХХХХХ нарын хэн аль нь хөрөнгө оруулаагүй, харин би өөрийн өмч хөрөнгө болох хуучин орон сууцыг худалдаж, уг мөнгөөр ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХ байрны ХХ тоотод хаягтай, 2 өрөө  орон сууцыг худалдан авсан болох нь мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч ХХХХХ-ийн тайлбараар маргаж буй орон сууц миний өмч хөрөнгө болох нь нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ байрны ХХ тоотод хаягтай. 2 өрөө орон сууцны өмчлөгч нь ХХХХХ мөн болохыг тогтоож. Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХ байрны ХХХ тоотод хаягтай. 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс ХХХХХ, ХХХХ нарыг хасаж, уг орон сууцны өмчлөгчөөр ХХХХХг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

            Нэхэмжлэгч ХХХХХ хариуцагч ХХХХ-д холбогдуулан орон сууц болон дугуй засварын газраас ногдох хэсгийг хүүдээ болон өөртөө гаргуулах, мөн автомашины үнэ 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч дугуй засвар үйл ажиллагаа явуулж байгаа газрын тоног төхөөрөмжийн үнэнээс 1 000 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “маргааны зүйл болж буй орон сууц нь миний ээж ХХХХХгийн өмчлөлийн орон сууц, автомашиныг худалдаад мөнгийг ХХХХХд өгсөн” гэж тайлбарласан байна.

 

            Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 267 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр ХХХХ гийн ххххххххххх эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоот 44.2 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.  

 

            Хэргийн 6 дугаар талд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан байх бөгөөд ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ  тоот 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр ХХХХ , ХХХХХ, ХХХХ нар бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан байх бөгөөд ХХХХ , ХХХХХ, ХХХХ нар нь ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоот 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч нар байна.

 

            “Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход оруулсан хувь нэмрээ тодорхойлж чадаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч ХХХХХ нь өөрт болон хүү ХХХХ өд ногдох хэсгээ гаргуулахаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

            Зохигчид тусдаа амьдарч байгаа, цаашид уг орон сууцанд хамтран амьдрахгүй нөхцөл байдал бий болсон байх тул дундаа хамтран өмчилж байгаа ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоот 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч ХХХХХ, хүү ХХХХ нарын шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “ХХХХХ” ХХК нь маргаан бүхий орон сууцны үнийг 119 041 700 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнэлгээг үндэслэн дундын өмчлөлийн зүйлээс нэг хүнд ногдох хэсгийг 39 680 566 төгрөгөөр тодорхойлж, ХХХХХ, хүү ХХХХ нарт ногдох хэсэгт хариуцагчаас 79 361 132 төгрөгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэгт гаргуулж олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч автомашины үнэд 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч ХХХХХ нь 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ХХХХ-тай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, “Тоёото греста” маркийн 55-83 УБП дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдаж, автомашины үнэ бүрэн төлөгдсөн гэж гэрээндээ тусгасан байх тул хариуцагч ХХХХ-д уг автомашины үнийг хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

                                                     /хэргийн 1 дүгээр хавтас 14 дүгээр тал/

 

            Хэрэгт контейнерийг 2 000 000 төгрөгөөр худалдсан гэсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагчийн дугуй засварын газар ажиллуулж байсан контейнерийг 2 000 000 төгрөгөөр зарсан гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч дугуй засварын тоног төхөөрөмжөөс нэхэмжлэгч өөрт болон хүү ХХХХ өд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг 1 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

/хэргийн 1 дүгээр хавтас 213 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХХд холбогдуулан цалингийн 24 584 689 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “ХХХХХ" ХХК-д ажиллах 14 сарын хугацаанд ажиллаж 49 097 379 төгрөгийн цалин авсан, бүх цалингаар ХХХХХ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн сөрөг шаардлагаа нотлохоор 2012 оны 4 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг нотолсон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн байна. 

                                            /хэргийн 2 дугаар хавтас 55 дугаар тал/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байдаг бөгөөд хариуцагч ХХХХ гийн цалинг нэхэмжлэгч ХХХХХ хүлээн авч байсан гэх байдлаа нотлоогүй, хэргийн үйл баримтаар уг байдал тогтоогдоогүй тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар:

 

Гуравдагч этгээд ХХХХХ ХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай бие даасан шаардлагаа “ …өөрийн орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор “ХХХХ” ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, уг орон сууцыг авахын тулд өмнөх орон сууцаа худалдсан” гэж тайлбарлан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “Эрхийг хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн агуулга бүхий бие даасан шаардлага гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХХХХХХХ дүүрэгт байрлах ХХ дүгээр байр ХХХ тоот 3 өрөө орон сууцыг 47 500 000 төгрөгөөр худалдаж, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХ дугаар хороолол ХХХ байр ХХ тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч, хамтран өмчлөгчөөр ХХХХХ бүртгэгдсэн, 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ХХХХ өөрийн хүсэлтээр орон сууцны өмчлөлөөс хасагдсан байх бөгөөд уг орон сууцыг 54 000 000 төгрөгөөр худалдаж, байрны мөнгө ХХХХХгийн дансанд орсон баримт байгаа боловч маргаж буй орон сууцыг түүний хөрөнгөөр бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 2 дугаар хавтасны 91 дүгээр тал, хэргийн 1 дүгээр хавтасны 105-106 дугаар тал/

 

Иймд өмчлөх эрхээ хүлээн зөвшөөрүүлэхээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХгийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч иргэний эрх зүйн харилцаанд “өмчлөгч”-өөр байж болох этгээдийн хүрээг тодорхойлсон, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримталсан нь оновчтой бус болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ХХХХ-ын өмгөөлөгч ХХХХХын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч ханган, хариуцагч ХХХХ , бие даасан гуравдагч этгээд ХХХХХ нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч ХХХХ гийн давж заалдах гомдлыг дэмжихгүй гэсэн тайлбар гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл гомдлоосоо татгалзаагүй тул гомдол гаргаагүйгээр тооцох боломжгүй юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03448 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ гээс 79 361 132 төгрөг, дугуй засварын газрын тоног төхөөрөмжийн үнэд 1 000 000 төгрөгийг гаргуулж ХХХХХ, ХХХХ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “…хариуцагч ХХХХ гээс 28 550 төгрөг гаргуулж ХХХХХд олгох” гэснийг “…ХХХХ гээс 559 750 төгрөг гаргуулж ХХХХХд олгосугай” гэж,

 

Шийдвэрийн 4 дэх заалтын “…Иргэний хуулийн 100 дугаар зүйлин 100.1 дэх хэсэг ..” гэснийг “… Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4…” гэж тус тус өөрчлөн хариуцагч ХХХХ , бие даасан шаардлга гаргасан ХХХХХ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид ХХХХХаас төлсөн 217 700 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХын төлсөн 70 200 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 693 төгрөг, ХХХХХгаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                          ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА  

 

                                                                                          Ц.ИЧИНХОРЛОО