Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 56

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

                                   Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                       Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                           Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч   М.Гансүх

Шүүгдэгч                           Д.Батбаатар     

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  200 дугаартай “Хэрэг бүртгэлтэнд буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэмт хэрэгт Их мэргэд овогт Дашцэцрэнгийн Батбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000336 дугаартай, 148/2017/0064/Э индекстэй, 5 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 12 дугаар байрны 11 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харьяа Алтанбулаг салбарын эрхлэгч ажилтай, улсаас “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хүндэт гаальчин” тэмдэгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Их мэргэд овогт Дашцэцрэнгийн Батбаатар /РД:РЭ63030932/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Яллагдагч Д.Батбаатар нь 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллах байх хугацаандаа Монгол Улсын Хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Гүн мөрөн” ХХК, “Орхон харбин” ХХК болон

2.

 

“Тайгын шанд” ХХК-ниудаар гаалийн хяналтын бүсэд бараа импортлон оруулж ирж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт буулгалт хийж түүний төлбөр хэмээн нэг тээврийн хэрэгслээс 20.000 төгрөг бэлнээр хураан авч өөрийн охины компанийн харилцах дансанд тушаалгаж хөрөнгө төвлөрүүлэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж хэмжээний хохирол буюу бусдад нийт 15.247.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 200 дугаартай “Хэрэг бүртгэлтэд буцаах” тухай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д зааснаар Д.Батбаатарт холбогдох 201618000336 тоот эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцааж,

-Шүүгдэгч Д.Батбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компанийн тамга тэмдэг, орлогын баримт, дугаарлагч машин, бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, диск зэргийг буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

…Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрхи хэргийг хянан хэлэцээд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 201618000336 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна.Үүнд:

  1. Эрүүгийн 201618000366 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бүх компаниудын санхүүгийн бичиг баримтанд үзлэг хийж санхүүгийн баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах ажиллагааг хийж гүйцэтгэсэн, Орхон харбин ХХК, Тайгын шанд ХХК, Гүн мөрөн ХХК-ниудын санхүүгийн баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргах ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дүгээр зүйлд шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэж болохоор заасан ба хавтаст хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан санхүүгийн баримтуудад шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байхад шүүхээс дээрх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй байна.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Д.Батбаатарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар дууссан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байхад шүүхээс хэрэгт

 

3.

 

нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй, шүүгчийн захирамж үндэслэл бүхий гараагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив...”  гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа:

  Эсэргүүцлийн үндэслэл нь анхан шатны шүүхийн шүүгчийн 200 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан хохирлын хэмжээг хэрэгт хураагдсан санхүүгийн баримт болон шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэж тогтоосон байгаа.

Д.Батбаатарт холбогдох эрүүгийн хэрэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хэргийг шүүхэд шилжүүлэх явцад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Энэ байдлаас харгалзаад шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлтэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Байцаан шийтгэх ажиллагаа хийж болохгүй үндэслэл байхад дахиж ажиллагаа хийлгэхээр нь буцаасан. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэж өгнө үү гэв.

 

 Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би энэ шүүх хуралд гэмт хэрэгт хэлсээр гүтгэгдэж байгаа учраас орж байна. Шинжээч томилох гэж ярьж байна. Шүүгч нарт шинжээч томилох үндэслэл миний хувьд байхгүй гэж бодож байна. Хавтаст хэрэгт авагдсан материал анхнаасаа хуурамчаар үйлдсэн, хууран мэхлэх замаар янз бүрийн шантаачлах замаар, айлган сүрдүүлж авсан материалууд байгаа гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 …Прокурорын эсэргүүцэл нь үндэслэл агуулга муутай, хууль зөрчсөн эсэргүүцэл болсон. …Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг анхнаасаа прокурорын газар тогтоож чадаагүй, 2015 оны хэдэн сараас үйлдэл нь эхэлсэн, хэдэн сард дууссан, хамгийн сүүлийн үйлдэл нь хэзээ дууссан зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхэд бодитой дүгнэлт хийсэн, гэхдээ саналын зөрүү байгаа, бид нар цагаатгаж өгөөч гэсэн саналыг анхан шатны шүүхэд тавьсан. Өнөөдөр мөн энэхүү саналаа дэмжиж байна гэв. 

Тодорхойлох нь:

 

Д.Батбаатар нь 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллах байх хугацаандаа Монгол Улсын Хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Гүн мөрөн” ХХК, “Орхон харбин” ХХК болон “Тайгын шанд” ХХК-иудаар гаалийн хяналтын бүсэд бараа импортлон оруулж ирж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт буулгалт хийж, түүний төлбөр хэмээн нэг тээврийн хэрэгслээс 20.000 төгрөг бэлнээр хураан авч өөрийн охины компанийн харилцах дансанд тушаалгаж хөрөнгө төвлөрүүлэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж

4.

 

хэмжээний хохирол буюу бусдад нийт 15.247.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх Д.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 200 дугаартай “Хэрэг бүртгэлтэд буцаах” тухай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д зааснаар Д.Батбаатарт холбогдох 201618000336 тоот эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцааж,

-Шүүгдэгч Д.Батбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компанийн тамга тэмдэг, орлогын баримт, дугаарлагч машин, бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, диск зэргийг буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  Д.Батбаатарт холбгдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянахад  анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан “ Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”  гэмт хэрэг нь тухайн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг билээ.

 

Гэтэл эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад санхүүгийн шинжээч томилж, иргэний нэхэмжлэгч команиудын санхүүгийн баримтанд шинжилгээ хийлгэж, албан ёсны дүгнэлт гаргуулалгүйгээр тухайн команиудын санхүүгийн баримтанд үзлэг хийж, хураан авсан ордер гэх баримтуудын үнийн дүнг нэмж нэгтгэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож ирүүлсэн нь тухайн үед үйлчилж байсан буюу 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “…80.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг нотолно…”, 80.1.5 дахь хэсэгт “…80.1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ…”, гэсэн заалтыг зөрчсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааны шатанд  шүүх шинжээч томилон шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах  эрхтэй боловч тухайн дүгнэлтээс шалтгаалан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өсөх,  хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой  бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авах боломжгүй байна.

5.

 

Түүнчлэн Д.Батбаатарт холбогдох хэрэг нь 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий  17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр  мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 200 дугаартай шийдвэрийг гаргасан байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрийг хэвээр үдээж, улсын яллагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэргийг  прокурорт очтол Д.Батбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

               ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                         Д.БУЯНЖАРГАЛ