Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 452

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг 4-31 тоотод оршин суух Боржигин овогт Содномдаръяагийн Баясгалангийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч С.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Баясгалан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын мал эмнэлэгт жолоочоор, 1983 оны 12 дугаар 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд сүүний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Баясгалан нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын мал эмнэлэгт жолоочоор, 1983 оны 12 дугаар 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд сүүний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1740 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 273 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16/40 дугаартай тогтоол, Өвөрхангай аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай, 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай тушаалууд, хүсэлт гаргагчид 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон 566873 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, гэрч С.Сэрээнэн, Л.Дамдинпүрэв, Л.Далайхүү нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Содномдаръяагийн Баясгаланг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын мал эмнэлэгт жолоочоор, 1983 оны 12 дугаар 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд сүүний тэрэгний жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА