Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 679

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Д.Ч-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У- овогт Д.Ч-т холбогдох эрүүгийн 1905025430000 дугаартай хэргийг 209 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн 35 настай эрэгтэй, дээд боловсролтой аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “А-" ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хороолол 0 тоотод оршин суух, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр ангийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгг зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, У- овогт Д.Ч-

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Ч-нь 209 оны 6 дугаар сарын 0-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууц байрны 0тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж хамтран амьдрагч Б.О-ийг маргааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Д.Ч-нь 209 оны 6 дугаар сарын 0-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууц байрны 0тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Б.О-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “209 оны 6 дугаар сарын 0-ний өглөө 08 цагт эх Д-г бид 2 Санзайн сувилалд хүргэж өгөх байсан юм. Гэтэл Ч- урд өдөр нь архи уусан байсан учир архи нь гараагүй байна гээд намайг хүргээд өгчих гэхээр нь би ээжийгээ хүргэж өгчихөөд 15 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны дэвсгэрт байрлах АОС 35-р байрнь 0 тоотод гэртээ ирэхэд нөхөр Ч- дахиад архи уучихсан согтуу сууж байхаар нь би сална, хүүхдээ авахуулна  гээд бид маргасан. Тэгтэл Ч- намайг яв зайл гээд үснээс зулгааж чирч гараад хацрын зүүн талд 5-6 удаа алгадчихаад хаалгаа хаагаад гэр лүүгээ орсон. Ч- миний нүүр лүү гараараа 5-6 удаа алгадаж уг гэмтлийг учруүлсан. ...208 онд нэг удаа хацар луу алгадаж байсан. Согтуу үедээ гэрээсээ байнга хөөдөг. Би олон удаа хөөгдөж гэртээ очиж байсан. Бид хоёр 207 оноос эхлэн хамт амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Одоо анхны хүүхэд маань гарах гэж байна. Би 7 сартай жирэмсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...209 оны 6 дугаар сарын 0-ний өдөр 17 цагийн үед төрсөн дүү О- над руу залгаад нөхөр Ч- намайг алгадаж зодлоо намайг ирж ав гэхээр нь Баянгол дүүргиин 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС-ын 35 дугаар байрны 0 тоотод гэрт нь ирэхэд О- надад хаалгаа тайлж өгсөн ба уйлчихсан зүүн талын хацар нь хавдаад хөх туяа татчихсан байсан. Яасан юу болсон гэтэл Ч- намайг загнаад яв зайл гэж хөөгөөд алгадсан гэж хэлсэн. ...Намайг очиход О-ийн зүүн талын хацар нь хавдаад хөх туяа татчихсан байсан. 208 оны намар шиг санагдаж байна. О- над руу яриад намайг яв гээд хөөгөөд алгадлаа гэж байсан. Би тухайн үед бас очиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

Шүүгдэгч Д.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Б.О-ийн биед гэмтзл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би О-ийн нүүр лүү гараараа алгадаж, дээрх гэмтлийг учруулсан. Сална хүүхдийг чинь ална гэснээс болж бид хоёр маргасан...” /хх-ийн 41-42 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 209 оны 6 дугаар сарын 5-ны өдрийнй 6782 дугаартай “Б.О-иин биед зүүн хацар. чихний орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтсогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтсох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээзх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 29 тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9-10 тал/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар /хх-ийн 48-58 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.О- нь шүүгдэгч Д.Ч-нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хохирогч “...архи уулаа, сална, хүүхдээ авахуулна...” гэж хэлснээс үүдэж хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар 5-6 удаа алгадаж, үснээс нь зулгааж чирж гаргасан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Ч-ийн хохирогч Б.О-ийг зодсон үйлдлийн улмаас  хохирогчийн биед нь зүүн хацар, чихний орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн 29 дэх талд авагдсан шинжээч эмчийн 6782 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д “хохирогчийг ...жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заасан.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Ч-, хохирогч Б.О- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч сүүлийн 2 жил эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа, хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч Б.О- нь 7 сартай жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ч-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Б.О-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Д.Ч-ийг хамтран амьдрагч буюу хохирогч Б.О-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Ч-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гарган өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч Д.Ч-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ч-нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Д.Ч-ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32-36 тал/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч-нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хороолол АОС 0тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр ангийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгг зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ч-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У- овогт Д. Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Д.Ч-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА