Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 684

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч/хохирогч: Б.Б-,

Шүүгдэгч/хохирогч: Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д-овогт Б.Б-, Б- овогт Э.Н-нарт холбогдох эрүүгийн 1805061990000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эх хүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хороолол Дилав хутагт Жамсранжав гудамж АОС байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Д-овогт Б.Б-,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн инжинер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо За хэсэг Улиастай гудамж 0- тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /, Б- овогт Э.Н-

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

         Яллагдагч Б.Б- нь 2018 оны 0 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 2 дугаар орцны подвалд маргааны улмаас Э.Н-ыг ир үзүүртэй зүйлээр хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Яллагдагч Э.Н- нь 2018 оны 0 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 2 дугаар орцны подвалд маргааны улмаас Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-, Э.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б-, Э.Н- нар нь 2018 оны 0 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 2 дугаар орцны подвалд маргааны улмаас харилцан зодолдсон, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “2018 оны 0 сарын 31-ний орой хүүхдийн 100 гэх газрым орчим М- гэх паб бааранд сахалтай залуусын клубын гишүүдийн хамт уулзаж тэндээ 3 литрийн задгай пиво гурвуулаа хувааж уугаад согтсон учир эгч А-гийн гэрт 00 цагийн орчим дөхөж байхад орсон. Тухайн үед А- эгч нөхөр хүүхдийн хамт хороололын 32 байрны подвальд амьдарч байсан ба би унтах гээд орсон. Тэгээд яагаад уурласныг санахгүй байна. Тэгтэл Н- хамар луу мөргөөд дээрээс дэвсэж хавирга руу өшиглөсөн. ...Миний биед учирсан гэмтлийг эмнэлгийн дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Надад учирсан гэмтлийг Н- надад учруулсан. Өөр хүн надад ямар нэгэн байдлаар миний биед халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй...” /хх-ийн 21-22 тал/,

 

Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн орчим Б- манай гэрт согтуу орж ирэхээр нь гэртээ харь гэтэл газар унтаж байхад дээрээс дэвсэх гэхээр нь хажуу тал руу эргээд булттал хүү Хишигбуянгийн толгой руу дэвссэн. Би хүүхдээ аваад холдуултал миний дээр гарч суугаад нүүр лүү 4-5 удаа цохихоор нь Б-г түлхэж хажуу тийш нь унагаагаад нуруу луу нь цохиод 2 хүүхдээ аваад дүү Үүрмандахынд аваачиж үлдээгээд .... намайг цохих гэхээр нь би бултаад бүсэлхийгээр нь тэврээд газар унагаагаад нүүр лүү нь толгойгоороо мөргөчихсөн. 30-аад минутын дараа ариун цэврийн өрөө орох гэтэл Б- гүйгээд ороод ирсэн. Гартаа балиусан хутга барьчихсан над руу чичээд дайраад байхаар нь би гарыг нь цааш зөндөө түлхсэн боловч миний хавирган тус газар хатгачихаад гараад зугтчихсан. ...Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан Миний биед учирсан гэмтлийн зөв тодорхойлсон байна. Б- миний хэвлий рүү хутгаар хатгаж гэмтээсэн. Мөн гарыг нь цааш нь түлхээд хорьж байхад гуя зүссэн байсан. Б- бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 31-32 тал/,

 

Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Н-ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Н-ыг хутгалж энэ гэмтлийг учруулсан. Н- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 99 тал/,

 

Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “..Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Б-гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Б-гийн нүүр лүү мөргөхөд хамар нь хугарч тархи доргисон байх. Мөн заамдалцаж зууралдах үед бусад гэмтэл нь үүссэн байх. Б- бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” /хх-ийн 101 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

                Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14271 дугаартай “...Б.Б-гийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн чамархай, зүүн далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжгой...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 58 тал/,

 

                Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5416 дугаартай “...Э.Н-ын биед хэвлий зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 52 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78-79 тал/, Э.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Б.Б-гийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн чамархай, зүүн далны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн 58 дахь талд авагдсан шинжээч эмчийн 14271 дугаартай дүгнэлтээр,

Хохирогч Э.Н-ын биед хэвлий зүүн гуянд шарх гэмтэл учирсан болох нь хэргийн 52 дахь талд авагдсан шинжээч эмчийн 5416 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5416 дугаартай дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14271 дугаартай дүгнэлт тус тус үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Мөн хохирогч нарын биед учирсан дээрх гэмтлүүд тэдгээрийн үл ойлголцлын улмаас өөр хоорондоо харилцан зодолсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна.

 

Иймд хохирогч буюу шүүгдэгч Б.Б-, Э.Н- нарыг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.Б-, Э.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-, Э.Н- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогчоор мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарын хэн алинаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-, Э.Н- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б-, Э.Н- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б-, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Н- нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6000.000 төгрөгөөр торгох ял, Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-, Э.Н- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д-овогт Б.Б-, Б- овогт Э.Н-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 600  /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н-ыг 450  /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Э.Н- нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б-, Э.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Э.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА