Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 687

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Н.Анхбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч:Р.Э-,

Шүүгдэгч: М.Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Р.э-, Б- овогт М.Д-нарт холбогдох эрүүгийн 1905022600000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, ах, эгч дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Толгойт 97 дугаар гудамжны0-тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Р.э-,

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо, Зүүн баян уулын 0- дугаар гудамжны 0- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн М.Д-.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ЯллагдагчР.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Х.Ц-тай эгч Ш М-ыг зодлоо хэмээн маргалдан гараараа толгой орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч М.Д-нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн М Б-той Ш.М-ыг зодлоо хэмээн маргалдан гараараа толгой орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ШүүгдэгчР.Э-, М.Д-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

ШүүгдэгчР.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Х.Ц-тай эгч Ш М-ыг зодлоо хэмээн маргалдан гараараа толгой орчим цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Д-нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн М Б-той Ш.М-ыг зодлоо хэмээн маргалдан гараараа толгой орчим цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 17-ны орой 22 цагиин орчим би найз Б-, Т-, Ц-, М-, О- нарын хамт заал авах гээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын шинэ эцсиин орчим клонкийн буудал дээр уулзацгаагаад доошоогоо такси барих гээд зам дагаад алхаж байсан чинь миний өмнө таньдаг байсан М- гэх охин замын цаанаас мэндлээд дуудсан. Би очоод мэндлээд юм ярьж байсан чинь манай найз нар цаана жаахан инээлдсэн чинь М- уурлаад тэд нартай маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад О-гын цамцнаас зуурсан чинь О- тавь гээд гараа татсан чинь М- газар уначихсан. Тэгсэн чинь М-тай хамт явсан Т- ирээд М-ыг аваад явсан. Бид нар цаашаагаа яваад заал авах гээд 28 дугаар сургууль дээр ирсэн чинь хаалттай байсан тул Ахуйн үйлчилгээний ордны орчим байрлах ПС тоглоомын газар ПС тоглох гээд цаг авчихаад ус ундаа байхгүй байсан болхоор Т-, Лувсанцэрэн, Б- О- бид нар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Ардын хоршоо төвийн автобусны буудлаас ундаа ус авах гээд ТҮЦ-рүү алхаж байсан чинь гэнэт Э- гүйж хүрч ирсэнээ ...чи яахаараа манай эгчииг зоддог юм.... гээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохиод, нэг удаа өшиглөсөн. Тэгснээ намайг машинд суу гээд суулгасан. Тэгээд машинд суулгаснаа манай эгчийг яагаад зодсон юм гээд асуугаад байж байсан чинь М- хүрч ирээд....наад хүн чинь биш машинаас буулга.... гээд намайг машинаас буулгасан...” /хх-ийн 15-16 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 17-ны орой 22 цагиин орчим найзуудтайгаа сагс тоглох гээд гэрээсээ гараад найз Ц-г, Т-, Ц-, О-, М- нартай Зурагтын шинэ эцсийн клонкийн орчим бөөнөөрөө уулзацгаагаад доошоогоо уруудаад зам дагаад явж байсан чинь Ц-гийг нэг охин дуудахаар нь бид нар Ц-гийн араас нь очсон чинь М- гэх охинтой юм ярьж байсан. Энэ үед нь бид нар хоорондоо юм яриад инээлдэж байсан чинь М- хүрч ирээд та нар яагаад хүн шоолоод байгаа юм гээд О-гийн цамцнаас нь зуураад авсан. О- хувцаснаас тавь гээд гараа татсан чинь М- газар уначихсан. Тэр үед М-тай хамт явсан нэг хүүхэд ирээд М-ыг аваад бид нар цаашаагаа 28 дугаар сургууль дээр заал авах гээд очсон чинь хаалттай байсан. Тэндээсээ Ахуйн үйлчилгээний ПС-нд очиж тоглохоор болоод очоод цаг аваад байж байсанаа ус ундаа хоол хүнсээ авцгаах гээд Ц-г бид хоёр түрүүлж гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ардын хоршоо төвийн автобусны буудлын орчим ТҮЦ-рүү алхаж байсан чинь араас О-, Т-, Л- нар араас хүрч ирээд цаашаагаа хамт явган хүний замаар алхаж байсан чинь нэг биеэрхүү залуу /Э-/ өөдөөс гүйгээд ирсэн. Тэр үед Ц- бид хоёр зогсож үлдээд манай бусад найз нар цаашаагаа зугтаачихсан. Тэгсэн чинь Э- Ц-г дээрээ очоод чи яагаад манай эгчийг зоддог юм гээд нэг удаа өшиглөсөн чинь Ц-г газар уначихаад буцаж босож ирээд Э-той барьцалдахад нь би салгах гээд хажуу талаас нь очсон чинь цаанаас гэнэт нэг нүдний шилтэй хүүхэд /Д-/ гарч ирээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод, намайг газар унагаасан Тэгээд би цохиулчихаад босоод ирсэн чинь Ц-гыг Э- машиндаа суулгасан байсан ба би араас нь очсон чинь машинаас Ц-гыг буулгачихаад яваад өгсөн. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 24 тал/,

 

Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 17-ны орой 22 цаг үед би найз Э-, Б-нартай уулзах гээд Т-, М- нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын шинэ эцсийн орчим байрлах клонкийн орчим уулзаад зогсож байтал Э-ын өмнө үерхэж байсан Ц-г гэх хүүхэд замын хажуугаар явж байхаар нь би дуудаад машинаас бууж очин мэндлээд юм ярьж байтал хамт явж байсан найз нар нь намайг шоолоод инээлдээд байсан. Би яагаад инээлдээд байгаа юм бэ гэтэл хамт явж байсан нэг найз нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тиймээс би тэр хүүхдийн цамцнаас нь зуураад чи яагаад намайг доромжилж байгаа юм гэтэл нөгөө хүүхэд гараа татаад авсан чинь би газар уначихсан. ...Тэгэхлээр нь би дүү Э- руу утсаар яриад намайг хүүхэд хэл амаар доромжлоод унагаачихлаа гэсэн чинь яваад очье гэсэн. ...Бид нар Э-ын машинд суугаад Ц-гийн найз нартай уулзах гээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Гандангийн ар талын Ардын хоршоо төвийн автобусны буудлын орчим явж байсан чинь Ц-г найз нартайгаа явж байсан. Гэтэл Э- машинаас бууж очоод Ц-гийн нүүр лүү 2-3 удаа цохиод нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл цаанаас Э-ын найз Д- гарч ирээд Ц-гийн найз Б-ийн нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон...” /хх-ийн 29 тал/

 

Р.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн үед би гэртээ унтаж байхад манай эгч М- над руу залгаад .. намайг 5-6 залуу зодчихлоо гэж хэлээд уйлаад байхаар нь би эгчийнхээ байгаа газар очиж уулзахаар гэрээс гарсан. Тэгээд би эгчээсээ юу болсон талаар асуухад М- эгчийг зодсон гэх хүүхдүүд нь явчихсан байхаар нь эгчийгээ аваад Гандан хавьцаа явж байсан чинь эгчийг зодсон 5 залуу алхаад явж байсан. Тэгээд би тэр залуучуудтай уулзах гээд машинаас буусан чинь 5 залуу тал тал тийшээгээ зугтаад Ц-г, Б- нар үлдсэн. Тэгээд би Ц-г гэх залуу дээр очоод эгчийг маань зодсон залуу гэж андуураад зодсон асуудал гарсан. Энэ асуудалд одоо маш их харамсаж байна...” /хх-ийн 63 тал/,

 

М.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн үед өөрийн найз Э-ыг хүмүүс зодох гэж байхаар нь өмөөрөх санаатай хүний биед халдсандаа маш их харамсаж байна...” /хх-ийн 66 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 620- дугаартай “...Х.Ц-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн дээд 1, доод 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлээс тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1, зүүн доод 1-р шүдний паалангийн эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 31 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6233 дугаартай “...М.Б-ийн биед тархи доргилт, баруун чихний дэлбээнд цус хуралт, бүсэлхий, хоёр өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 35 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоорР.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-46 тал/, М.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Х.Ц-ийн биед “тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн дээд 1, доод 1 шүдний паалангийн эмтрэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн 31 дэх талд авагдсан шинжээч эмчийн 620- дугаартай дүгнэлтээр,

Хохирогч М.Б-ийн биед тархи доргилт, баруун чихний дэлбээнд цус хуралт, бүсэлхий, хоёр өвдгөнд зулгаралт гэмтэл учирсан болох нь хэргийн 35 дахь талд авагдсан шинжээч эмчийн 6233 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 620- дугаартай дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6233 дугаартай дүгнэлт тус тус үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Мөн хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн гэмтлүүд шүүгдэгчР.Э-, М.Д-нарын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба тэдгээр нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна.

 

Иймд шүүгдэгчР.Э-, М.Д-нарыг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж дүгнэж, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгчР.Э-, М.Д-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчР.Э-, М.Д-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрөө барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарын хэн алинаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

ШүүгдэгчР.Э-, М.Д-нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ййучруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгчР.Э-, М.Д-нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчР.Э-, М.Д-нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т- болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овгийн Р.э-, Б- овгийн М.Д-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарР.Э-, М.Д-нарт тус бүр 650  /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчР.Э-, М.Д-нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,Р.Э-, М.Д-нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчР.Э-, М.Д-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т- болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА