Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 691

 

  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Уранбайгаль

Хохирогч: Т.Г-,

шүүгдэгч Ж.Х-, түүний өмгөөлөгч Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Ж.Х-т холбогдох эрүүгийн 1903003020000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой. мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 21 гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, өмнө Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 332 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 762 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлсөн, А- овогт Ж.Х-.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Х- нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн хойд замд Г.А-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн 00-улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай, эрэгтэй Т.Г-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Х-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

Шүүгдэгч Ж.Х- нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн хойд замд “Toyota Prius” маркийн 00-улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Т.Г-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ нь хохирогч Т.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө “Алтан төгрөг” худалдааны төвийн урд замд осол гарсан. Осол гарсны дараа шүүгдэгч авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Эхнэртэйгээ хамт дагуулж яваад эмчилгээ хийлгээд томографикийн зураг авахуулсан. Осолд орсноос хойш 2 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй, цалингаа аваагүй. Намайг цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай талаар хэлсэн. Би 2 сарын цалин болох 1 сая төгрөг болон цаашид гарах эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “Би тухайн үед иймэрхүү зүйл болно гэж мэдээгүй. Хохирогчийн эхийн зүгээс 7 сая төгрөг нэхэмжилж байсан. Миний зүгээс өөрийн бололцоогоороо хохирол төлбөр өгөөд хохирол төлбөрийг шүүхээр тогтоож өгөх байх гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн "Алтан төгрөг” худалдааны төвийн хажуухан талд нэрийг нь сайн санахгүй нэг караокед найз Баяржаргалтай тус бүр 4 шил пиво уусан юм. Тэгээд тэндээс 00 цагийн үед гараад гэртээ харих гээд бид 2 тийшээгээ салаад явсан юм Тэгээд би “Алтан төгрөг" худалдааны төвийн урд талын замаар явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарсан юм. Тухайн үед эхлээд замын зүүнээс баруун чиглэлийн урсгалыг гарчихаад замын голын хөвөөгөөр явж байгаад баруунаас зүүн чиглэлийн 2 дугаар эгнээнд явж байхад миний баруун гар талаас биеийн баруун өвдөг хэсэг рүү Тоёото Приус маркийн сааран өнгийн автомашин ирж мөргөхөд нь би салхины шилийг нь толгойгоороо мөргөөд газар унасан. Мөргөсөн машинаа ирж байгааг харсан зогсчих байх гэж бодсон чинь урд талынх нь машин зогсоод өгсөн чинь хажуугаар нь гүйцэж түрүүлж орж ирээд мөргөсөн юм. Гомдолтой байна 2 сар ажилдаа явж чадаагүй, мөн хөлийг 4 сарын 20 хүртэл хараад зүгээр болохгүй байвал 1.200.000 төгрөгний үнэтэй хагалгаанд орно...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Шүүгдэгч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 03-ны орой 00 цаг 20 минутын орчимд би өөрийн эхнэр Г.А-гийн нэр дээр бүртгэлтэй 00-улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн хойд талын замаар таксины хүн авчихсан Дарь-Эх рүү баруунаас зүүн чиглэлд 20-30 орчим км цагийн хурдтай явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган зорчигч согтуу утсаар яриад гүйж гарч ирээд миний авто машины зүүн урд хаалгыг мөргөөд газар унах үед нь тоормос гишгэж би авто машинаа зогсоосон. Тэгтэл мөргүүлсэн явган зорчигч би зүгээр намайг гэрт хүргээд өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр би өөрийнхөө утсаар 102, 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Явган зорчигчийг гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлэхэд яс хугарсан зүйлгүй гэж хэлсэн. Маргааш нь Мөнгөн гүүр эмнэлэгт очиж явган зорчигчийн баруун өвдгөнд MRI зураг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/ гэх мэдүүлгүүд,

 

2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Уг зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Баянгол дуүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, “Нар” хүүхдийн их дэлгүүрийн арын замд гарсан байв. Уг зам нь ... зохицуулдаггүй явган хүний гарцтай,... зам байв. Хэргийн газрын үзлэгт явган зорчигч, жолооч нарыг оролцуулав. Анх мөргөсөн газрыг 'А' үсгээр тэмдэглэж явган зорчигч, жолооч нараар заалгав. Явган зорчигч атомашинд мөргүүлж газар унасан газрыг “Б” үсгээр тэмдэглэж явган зорчигчоор заалгав. Явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарсан байв. Явган хүний гарцны тэмдэглэлийн өргөн 4.0 метр, Зорчих хэсгийн урд хэсэгт 5.19 тэмдэгтэй байв” гэх тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3817 дугаартай “Т.Г-ын биед баруун өвдөгний үений жийргэвч мөгөөрсний арын эврийн дотор холбоосын бүрэн бус урагдал, зүүн чамархайд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 26 тал/

 

Мөрдөгчийн “Жолооч Ж.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Т.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх магадлагаа /хх-ийн 36 тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэг учрал болсон өдөр жолооч Ж.Х- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Х- нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн хойд замд Г.А-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн 00-улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх ба уг ослын улмаас хохирогч буюу явган зорчигч Т.Г-ын биед нь баруун өвдөгний үений жийргэвч мөгөөрсний арын эврийн дотор холбоосын бүрэн бус урагдал, зүүн чамархайд сорви гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хохирогч Т.Г-ын биед учирсан дээрх гэмтэл хэргийн 26 дахь талд авагдсан шинжээч эмчийн 3817 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь нотлогдсон бөгөөд хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч Ж.Х-ын Замын хөдөлгөөний хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ж.Х-ыг 2019 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн хойд замд Г.А-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн 00-улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган зорчигч Т.Г-ыг мөргөж, биед нь баруун өвдөгний үений жийргэвч мөгөөрсний арын эврийн дотор холбоосын бүрэн бус урагдал. зүүн чамархайд сорви гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Х-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж гэм буруугийн хэлбэрийг заасан.

Шүүгдэгч Ж.Х- нь жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүрэгтэй, уг үүргийг биелээгүй тохиолдолд хохирол, хор уршиг учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, мэдэж байгаа боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож өөрийн үйлдэлд хөнгөмсгөөр найдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж.Х-, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хувьд хохирол хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, харин шүүгдэгч Ж.Х-аас хохирол төлсөнтэй холбоотой нийт 548.522 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

Хохирогч Т.Г- нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн би 2 сар ажилдаа явж чадаагүй тул нэг сая төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.  

Хэрэгт хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэр, ямар хугацаанд өвчтэй байсан талаарх эмнэлэгийн акт, магадлагаа, лист зэрэг хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт авагдаагүй тул 1 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэж, хохирогч Т.Г- нь уг шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг тайлбарлаж байна.  

Шүүгдэгч Ж.Х- нотлох баримтаар тогтоогдсон хохирол болох 548,522 төгрөгийг төлж барагдуулсан учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах, хохирол төлбөргүй гэж дүгнэсэн болно.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Х- нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Ж.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 332 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 33-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х- нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжин 21 гудамж, 0 тоотод оршин суудаг, эрхийн улсын бүртгэлийн ү2204022138 дугаартай Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 3 гудамж, 22 тоот хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ү2204077314 дугаартай Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Шархад хилчний гудамж, 407 дугаар байр, 59 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэлтэй, тогтмол эрхэлсэн ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 332 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, ялаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн шинж болон шүүгдэгчийн хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500.00 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Х-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А- овогт овогт Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Т.Г- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ж.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 548.552 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А- овогт овогт Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар....... /....../ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Г- нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

5. Шүүгдэгч Ж.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА