| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00358/И |
| Дугаар | 358 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 358
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ч.*******ын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 1500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн *******ын хэсгийн ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний хүү ******* нь сумд ажил хийж байсан юм. Гэтэл сумын багийн иргэн гийн ******* нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай хүүхдийг зодож нэг нүдийг нь ташуураар цохиж сохолсон юм. Миний хүү өөрийн эрүүл мэндээрээ хохирсон юм. Бид хоорондоо тохиролцон 7 сард 1500000 төгрөг өгч авалцахаар болсон. Гэтэл одоог хүртэл мөнгө өгөөгүй. Аав, ээжтэй нь утсаар ярих гэхээр утсаа авдаггүй. Бид нар гомдолгүй гэсэн. Гэтэл хүний сайхан сэтгэлийг бодохгүй юм.
Иймд Г.*******ээс 1500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн сумын багын харьяат Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүмүүжигч овогт гийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор А.*******гийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 4 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлээд одоо ялаа эдэлж байгаа болно. Хохирогч А.*******гийн эмчилгээнд зориулж 3700000 төгрөгийг бэлнээр төлж хагалгаанд оруулсан. Нийт 7168000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан. Цаашид бодит байдал дээр нэмж эмчилгээний зардал гараагүй. А.*******гийн нүд хараагүй болчихоогүй эмчилгээ нь үр дүн өгсөн болох нь хотод 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үзүүлсэн нарийн мэргэжлийн 3 эмч болон ШШҮХ 2 эмчийн үзлэгээр Ү-025 боломжийн хэвийн харж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Би өөрөө одоо ял эдэлж байгаа бөгөөд ар гэрийн амьдрал миний төлбөрийг төлж барагдуулахад санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа. Аав группэд бие нь тааруу дүү оюутан, ээж асрагч ажилтай 5 ам бүл тэжээж байгаа. Цалингийн зээлтэй учраас төлбөр төлөх боломжгүй. Би А.*******д 5268000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсны дараа 3000000 төгрөг төлнө гэж нотариатаар батлуулсан. Учир нь ял шийтгэл авалгүй гарчихвал ажил төрөл хийж байгаад ар гэрт нь туслалцаа үзүүлнэ гэж бодсон. Одоогоор би олон жилийн ялаа эдэлж байгаа учир нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрийн гэрээнд: Ч.*******ийн нэхэмжилсэн 1500000 төгрөг гаргуулах тухай иргэнийхэргийн зохигчид харилцан ярилцаж 900000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож эвлэрлээ гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ч.******* нь Г.*******ээс 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Зохигчид 900000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тулэвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 26150 төгрөгийн тал хувь 13075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ч.*******ын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 1500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 900000/есөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүйболгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1- дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 13075 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.
4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ