| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00361/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 361
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* сумын*******-ыннэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 4120000 /дөрвөн сая нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын******* нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн Н.******* нь анх 2013 оны 05-р сарын 30-ны өдөр сум хөгжүүлэх сангаас гэрэл зургийн студи байгуулахаар 5 сая төгрөгийн төслийн зээлийг авч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, төслийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 5 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 4120000 төгрөгийг төлүүлж сум хөгжүүлэх сангийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******ын ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2013 оны 05-р сарын 30-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн төслийн зээл авч гэрэл зургийн үйл ажиллагаа явуулсан боловч эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй билээ. /2 хүүхэд оюутан, охин хурим хийсэн шалтгаанаар/ 2016 оны 11-р сард 1000000 төгрөг, 2017 оны 01-р сард 1500000 төгрөг, 2017 оны 04-р сард 1620000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* сумын******* нь Н.*******аас 4120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...******* миний бие 2013 оны 05-р сарын 30-ныөдөр сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн төслийн зээл авч гэрэл зургийн үйл ажиллагаа явуулсан боловч эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй билээ. /2 хүүхэд оюутан, охин хурим хийсэн шалтгаанаар/ 2016 оны 11-р сард 1000000 төгрөг, 2017 оны 01-р сард 1500000 төгрөг, 2017 оны 04-р сард 1620000 төгрөг төлөх хүсэлтэй байна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэйбайна.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаасчөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* сумын*******-ын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 4120000 /дөрвөн сая нэг зуун хорин мянган / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40435 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ