Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 362

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

**************

зөвшөөрснийг батлах тухай

**************

 

**************

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* сумын*******-ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 4044000 /дөрвөн сая дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

**************

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын******* нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Б.******* нь 2015 оны 05-р сарын 30-ны өдөр сум хөгжүүлэх сангаас Гахай үржүүлэх 6 сая төгрөгийн төслийн зээлийг авч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй төслийн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 6 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 1705200 төгрөгийг төлүүлж сум хөгжүүлэх сангийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.

**************

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Бор-Өндөр багийн иргэн ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би ******* сумын*******-ын сум хөгжүүлэх сангаас 6000000 төгрөг авсан. Үүнээс төлөөгүй үлдсэн 4044000 төгрөгийг 2017 оны 04-р сард төлж барагдуулна гэжээ.

**************

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

**************

******* сумын******* нь Б.*******аас 4044000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

**************

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ... Би ******* сумын*******-ын сум хөгжүүлэх сангаас 6000000 төгрөг авсан. Үүнээс төлөөгүй үлдсэн 4044000 төгрөгийг 2017 оны 04-р сард төлж барагдуулна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

**************

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.

**************

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

**************

1. ******* сумын*******-ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 4044000 /дөрвөн сая дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

**************

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39827 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

**************

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

**************

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

**************

 

**************

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ

*******