Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 363

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 1705200 /нэг сая долоон зуун таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын ******* нь 2011 оноос эхлэн с*******ийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Н.******* нь анх 2013 оны 05-р сарын 30-ны өдөр с*******аас цайны газар ажиллуулахаар 3 сая төгрөгийн төслийн зээлийг авч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч төслийн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 3 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 1705200 төгрөгийг төлүүлж с*******ийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн ******* ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие с*******аас авсан зээлийн үлдэгдэл 1705200 төгрөгийг 2017 оны 06-р сар хүртэл бололцоогоороо төлж барагдуулья гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

******* сумын ******* нь Н.*******гаас 1705200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ... Миний бие с*******аас авсан зээлийн үлдэгдэл 1705200 төгрөгийг 2017 оны 06-р сар хүртэл бололцоогоороо төлж дуусгая... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 1705200 /нэг сая долоон зуун таван мянга хоёр зуу / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21116 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ