| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00365/И |
| Дугаар | 365 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 365
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* сумын *******-ыннэхэмжлэлтэй Ж.*******эд холбогдох 5684000 /таван сая зургаан зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын ******* нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Ж.******* нь анх 2013 оны 04-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Тахианы фермер ажиллуулахаар 10 сая төгрөгийн төслийн зээлийг авч энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилгүй төслийн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 10 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 5684000 төгрөгийг төлүүлж сум хөгжүүлэх сангийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасантайлбартаа: Миний бие 2013 оны 05-р сард Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан. 2014 онд 2000000, 2015 онд 3000000 төгрөг хийсэн. Үлдэгдэл болох 5684000 төгрөгийг 2017 оны 3-р сард төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* сумын ******* нь Ж.*******ээс 5684000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...2013 оны 05-р сард Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан. 2014 онд 2000000, 2015 онд 3000000 төгрөг хийсэн. Үлдэгдэл болох 5684000 төгрөгийг 2017 оны 3 сард төлөх хүсэлтэй байна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаасчөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ж.*******эд холбогдох 5684000 /таван сая зургаан зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52947 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ