| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00367/И |
| Дугаар | 367 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 367
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би *******-ын нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох 5684000 /таван сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн******* сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Х.******* нь 2013 оны 04-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Үхрийн фермер ажиллуулахаар 10 сая төгрөгийн төслийн зээлийг авч тодорхой хугацаанд фермер ажиллуулж байсан боловч төслийн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 10 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 5684000 төгрөгийг төлүүлж сум хөгжүүлэх сангийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн******* сумын ******* багийн иргэн ******* овгийн *******ын ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2013 оны 04-р сарын 19-ний өдөр *******-ын сум хөгжүүлэх сангаас үхрийн фермер ажиллуулахаар 10 сая төгрөгний зээл авсан. Зээлийг хугацаанд нь төлж байсан. Энэ жил малын үнэ буурсан, зах зээлийн нөхцөл тааруу байгаад хугагаа хожимдсон. Зээлийн үлдэгдэл 5684000 төгрөгийг 2016 оны 11-12-р сард багтаан төлнө... гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
******* нь Х.*******ээс 5684000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...Би 2013 оны 04-р сарын 19-ний өдөр *******-ын сум хөгжүүлэх сангаас үхрийн фермер ажиллуулахаар 10 сая төгрөгний зээл авсан. Зээлийг хугацаанд нь төлж байсан. Энэ жил малын үнэ буурсан, зах зээлийн нөхцөл тааруу байгаад хугагаа хожимдсон. Зээлийн үлдэгдэл 5684000 төгрөгийг 2016 оны 11-12-р сард багтаан төлнө... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ын нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох 5684000 /таван сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52947 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай
3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ