Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 368

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох 2842000 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын ******* нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Ц.******* нь 2013 оны 04-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Дугуй засвар, гагнуур ажиллуулахаар 5 сая төгрөгийн төслийн зээлийг авч дугуй засвар ажиллуулж байгаа боловч төслийн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 5 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 2842000 төгрөгийг төлүүлж сум хөгжүүлэх сангийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.******* би 2013 оны 04-р сард сум хөгжүүлэх сангаас дугуй засвар ажиллуулахаар 5 сая төгрөгний зээл авч ажиллаж байна. Хоёр хүүхэд маань оюутан учир зээлийн эргэн төлөлтөө бүрэн хийж чадаагүй бөгөөд зээлийг 2016 он дуусахаас өмнө зээлийг төлж дуусгана... гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

******* сумын ******* нь Ц.*******гээс 2842000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ... Ц.******* би 2013 оны 04-р сард сум хөгжүүлэх сангаас дугуй засвар ажиллуулахаар 5 сая төгрөгний зээл авч ажиллаж байна. Хоёр хүүхэд маань оюутан учир зээлийн эргэн төлөлтөө бүрэн хийж чадаагүй бөгөөд зээлийг 2016 он дуусахаас өмнө зээлийг төлж дуусгана... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох 2842000 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30211 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ