| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00370/И |
| Дугаар | 370 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга П.Г***********ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, П.М************ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.М********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие 1982 онд**********сумын ********** дунд сургуулийн *********** төгсөөд МХЗЭ-ийн илгээлээр *******сумын Х****** бригадад малчнаар хуваарилагдаж 1982 оны 07-р сарын 01-нээс 1985 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэр бичигдээгүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Миний дээрхи хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Зам харгуй муу, алс зайдуу нутагт амьдарч байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байдлаа дурдаад хэргийг өөрийгөө оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
П.М********** нь 1982 оны 07-р сарын 01-нээс 1985 оныг дуустал ******** сумын ********** бригадад мал маллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч П.М******* нь 1982 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Я* нэгдлийн *********** бригадад мал маллаж байсан болох нь МХЗЭ-ийн 18-р их хурал угтсан социалист уралдаанд шалгарч авсан 1983 оны 05-р сарын 23-ны өдрийн 183 дугаартай мандаат, 7-р таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлж Гавшгайч залуу медалиар шагнуулсан 1985 оны 12-р сарын 26-ны өдрийн үнэмлэх зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ю.Д*********ын ... М*********1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр ******** сумын ********** бригадад аав ээжтэйгээ мал маллаж байсан. Одоо хүртэл хөдөө малтайгаа байгаа. Дандаа бог мал маллаж байсан. Аав нь аймгийн аварга малчин хүн байсан. Аавыгаа залгамжлаад мал малласан... гэсэн, гэрч Л.Б**********ын...Мягмарсүрэнгийн аав ээж нь малчин байсан. 1982 он шиг санагдаж байна ******** гуайн охин илгээлтээр гарч гэнэ гэж яригдаж байсан. Түүнээс хойш л мал малласан... гэсэн, гэрч Ц.Д**********гийн...Мягмарсүрэн 1982 онд мал дээр гарч байсан. ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад мал маллаж байсан. Аав нь аймгийн аварга малчин ******** гэдэг хүн байсан. Манай сумын нэгдэл 1990 онд хувьчлагдсан түүнээс хойш хувийн малаа маллаж байгаа. ... гэсэн мэдүүлгүүдээр П.М***********ийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гөрөөч овогт П*******ийн М********* 1982 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын *********** нэгдлийн ************ бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ