Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа нэхэмжлэгч Б.А******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.А***********ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А********** шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 01-р сараас 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ********* эх эцгийн хамт мал маллаж байсан боловч өрхийн тэргүүний нэр дээр хөдөлмөр хөлс бодогдож байсан учир хөдөлмөрийн дэвтэр нээлгэж хөдөлмөрийн хөлсөө тусдаа гараагүй. Тэр үед надад 15 эмнэг гунж сургаж саалгахаар өгч байсан. Би ээжтэйгээ үнээ саадаг манай дүү аавтай цуг мал маллаж байсан. Манай гэрт байсан номын сан шатахад бичиг баримт хамт шатсан. Иймд миний ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.А********* нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын ********** нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.А******** 1981 онд ерөнхий боловсорлын сургуулийн 8-р анги төгссөн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул 1981 оны 01-р сараас эхэлж мал малласан гэж үзэх боломжгүй байна. Харин түүнийг 1981 онд сургууль төгссөнийхөө дараа малчин болсон гэж үндэстэй.

Б.А******* нь 1981 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2015 оны 01-р сарын А/52, 2015 оны 10-р сарын 14-ний өдрийн А/829 тоот лавлагаанууд төлчин эмэгтэйчүүдийн чуулганаар авахуулсан гэх гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Я.З*********ын... Би 1980 онд Б***** багт агент болсон. Б********* баг болохоор миний төрсөн баг. 1980 оны 08-р сард тарваганы арьс цуглуулж Б********** ороход илгээлтээр гарсан гээд жижигхэн охин тарвага өвчөөд байж байсан. Тэгээд эцэг нь илгээлтээр энэ жил гарсан л гэж ярьж байсан. Тэгээд 1986 оны үед би аймгийн депутат болоод аймагт ирсэн байхад сумын аварга саальчин гээд мөн энд ирчихсэн хурал чуулганд оролцоод явж байсан. Эвлэлийн шугамаар хуралд оролцсон байх. Тэгээд нэг машинаар хамт сумруугаа буцаж байсан... гэсэн, гэрч Р.Б***********ын...Би 1982 онд Отгон сумын Б********** бригадад тоо бүртгэгчээр очсон тэгэхэд А********* аав ээжтэйгээ мал маллаж байсан. Эднийх бог мал маллаж байгаад сүүлрүүгээ үнээ саадаг байсан. Хувьчлал тартал О********* сумын Б******** бригадад мал малласан...гэсэн, гэрч Я.Ц**********ийн ...А******** манай дээд ангид байсан. Би 1982 онд 8-*р анги төгссөн. А********** 1981 онд 8-р анги төгсөөд аав ээжийн хамт О****** сумын Б********* бригадад мал малласан. Манайхан нэг бригадад байдаг байсан би тэгээд Буянт бригадруу хүнтэй суугаад явсан. А******* 1990 он хүртэл нэгдлийн мал малласан... гэсэн мэдүүлгүүдээр А*********ийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан бусад нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

Харин нэхэмжлэгч нь 1981 оны манлай төлчин Б.А********* дурсгав гэсэн бичиг бүхий авдарны зургийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд А********нь 1981 онд мал төллөж дууссан хугацаанаас хойш малчин болсон байна.

Үүнээс үзэхэд дээрхи нотлох баримт эргэлзээтэй байсан бөгөөд уг нотлох баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хуурамч болох нь нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б**********ын А*********** 1981 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл ****** сумын ******** нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай Завхан аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ