| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00296/И |
| Дугаар | 146/ШШ2016/00285 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 146/ШШ2016/00285
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцатын 21-12 тоотод оршин суух Шуугуур овогтой Дашзэвэгийн Наранмандахын /РД:ЙЖ89042219/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Одын 2-17 тоотод оршин суух Болдбаатарын Рагчаасүрэнд /РД:ЙР83062476/ холбогдох,
200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранмандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Рагчаасүрэнтэй 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хамт самарт яваад 8 сарын 29-ний өдөр ирсэн. Энэ хугацаанд 400 кг самар түүж ирээд 400 кг самраа 400 000 төгрөгөөр тушаасан. Энэ тухайгаа надад хэлэхгүй самраа тушаагаад одоо болтол надаа миний 200 000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд Рагчаасүрэнгээс 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Наранмандах миний бие Рагчаасүрэнгийн гаргасан тайлбартай танилцлаа. Надад татгалзах зүйл байхгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Рагчаасүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Наранмандахын гаргасан 200 0000 төгрөгөөс 70 000 төгрөгийг одоогийн байдлаар төлсөн байгаа үлдэгдэл болох 130 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранмандах нь хариуцагч Б.Рагчаасүрэнд холбогдуулан 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Наранмандахын нэхэмжилсэн 200 000 төгрөгийг хариуцагч Б.Рагчаасүрэн нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Наранмандахын нэхэмжилсэн 200 000 төгрөгийг хариуцагч Б.Рагчаасүрэн нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 650 төгрөгөөс 3 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 3 325 төгрөг, хариуцагч Б.Рагчаасүрэнгээс 3 325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Наранмандахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА