| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00373/И |
| Дугаар | 373 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 373
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ын нэхэмжлэлтэй хүүхдийн үрчлэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******т багт оршин суух ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин С.******* нь 2004 оны 08-р сарын 01-ний өдөр хүү *******ийг төрүүлсэн юм. Охин маань тухайн үед гэртээ хүүхэд төрүүлж, найз залуугаасаа салж хоёр тийшээ болцгоосон юм. Тэр үед нь бид ярилцаж байгаад охиноосоо гарсан хүү *******ийг өөрийн нэр дээр бүртгүүлж хамт амьдарч байсан юм. Охиноо бодож л хүүхдийг нь өргөж авсан. Ингээд охин маань 2009 онд ******* гэдэг хүнтэй гэр бүл болж одоо хүү ******* маань Улаанбаатар хотод аав, ээжтэйгээ хамт өдий болтол амьдарч байна. Бид цаашид хүүхдийнхээ ирээдүйг бодоод хойд ааваар нь овоглуулах хүсэлтэй байна.
Иймд 2005 оны 12-р сарын 02-ны өдөр хийлгэсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.*******ийг 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нэр дээр үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл ирүүлжээ.
Ц.*******ын төрсөн охин С.******* нь 2004 оны 08-р сарын 01-ний өдөр хүү С.*******ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч Ц.*******ын тайлбар болон гэрч Д.*******, Ш., Ц. нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд тэрээр хүүгээ 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн эцэг ******* овогт ******* *******, төрсөн эх овогт ын ******* нарт үрчлүүлсэн болох нь үрчлэлтийг шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн хэлтсийн Завхан аймгийн ******* сумын лавлагаа, *******ийг үрчлэхийн өмнөх болон хойшхи төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн үрчлэн авсан эцэг Ц.*******, эх Д.******* нар *******ийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж төрсөн эцэг, эхэд нь буцаан өгөхийг зөвшөөрсөн байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож хүүхдийг төрсөн эцэг Д.*******, төрсөн эх С.******* нарт буцаан өгөх боломжтой гэж үзлээ.
Мөн тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт .... Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу төрсөн эцэг Д.*******, эх С.******* нар нь хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэж хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2004оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******ын *******ийг ******* овогт ******* *******, овогт ын ******* нарт 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******ын *******ийг төрсөн эцэг Д.*******, эх С.******* нарын асрамжид буцаан өгсүгэй.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ