| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00374/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 374
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би М.*******гийн нэхэмжлэлтэй Э.*******ээс 4240950 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* багийн *******ын ******* тоотод оршин суух иргэн ******* овогт *******ын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие М.******* нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Э.*******ийг худалдагчаар ажилд авсан. Сарын 400000 төгрөгний цалинтай, 9 сараас эхлэн 250000 төгрөгөөр цалинжуулсан. ...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил хүлээлцэхэд 30369050 төгрөг, түүн дээр 60123000 бараа, түүнээс 33624700 төгрөгний бараа доод хайрхан дэлгүүр рүү явсан. Бэлэн 25567800 төгрөгийг бэлэн тушаасан. Хүлээлгэн өгсөн барааны тооцоо 25710500 төгрөг, үүнээс 4240950 төгрөг дутаасан. Э.******* нь би төлнө надад хугацаа өгөөч гэж төлөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн....
Иймд Э.*******ээс 4240950 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн овогт ын ******* шүүхэд ирүүлсэнхариу тайлбартаа:
Миний бие Э.******* нь 2015 оны 07 дугаар сард ажилд орж цалингаа 400000 төгрөгөөр тохиролцон ажиллах болсон. Гэвч 400000 төгрөгөө өгөөгүй, мөнгөний боломж муу байна гээд 250000 төгрөг болгосон. Би эднийд ажиллах хугацаандаа хэрэглэсэн эд зүйлсээ тооцоо хийж сар бүр цалин дээрээс суутгаж өгдөг байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэнэт орж ирээд тоолж хүлээлгэж өг гэж хэлсэн. Ингээд би *******гийн нөхөр Эрдэнэцогт, хүргэн Загдбаярын хамт тоолж хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгсөнөөс хэд хоногийн дараа тооцоо хий гэж дуудсан. Надад тооллого чинь зөрсөн гээд миний тоолсон бараанаас маш их бараа хассан байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. ...******* энэ тооцоог өөрийн талд ашигтай шийдсэн гэж бодож байна. Өс хонзонгийн сэдэлтэй гэж үзэж байна. 4240950 төгрөгнөөс 1800000 нь падааны зөрүү хасагдана. Үлдэгдэл 2440950 төгрөгийн би яасан ч төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй...
Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээндээ:
М.*******гийн нэхэмжлэлтэй Э.*******ээс нь 4240950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид болох М.*******, Э.******* бид хоёр харилцан ярилцаад Э.*******ээс 2967400/ хоёр сая есөн зуун жаран долоон төгрөг дөрвөн зуу/ төгрөгийг авахаар тохиролцож, шинжээчийн ажлын хөлс болох 800000/найман зуун мянга/ төгрөгийг хувааж төлөхөөрболов гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
М.******* нь Э.*******ээс 4240950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч М.******* нь 4240950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1273550 төгрөгийг хасч, 2967400 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулахаар, шинжээчийн ажлын хөлс болох 800000 төгрөгийг зохигч нар хувааж төлөхөөр эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Мөн зохигчид шинжээчийн ажлын хөлс 800000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан шаардлагад нийцэж байх тул энэхүү эвлэрлийг батлах нь зүйтэй.
Зохигчдын дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тулэвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82300 төгрөгний41150 төгрөгийг улсын орлогын 090000941 тоот данснаас, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 41150 төгрөгийг тус тус гаргуулжнэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М.*******гийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 4240000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М.******* нь шаардлагаасаа 1273550 төгрөгийг хасч 2967400 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулахаар, шинжээчийн ажлын хөлс болох 800000 төгрөгийг зохигчид ******* ван аудит ХХК-ийн Завхан салбарт хувааж төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх хухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 82300 төгрөгнөөс 41150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын 090000941 тоот данснаас 41150 төгрөг,хариуцагчаас 41150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ