Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 375

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням лж, нарийн бичгийн Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 оны 08 сард цэргээс халагдаж ирээд 1978 онд худалдаа бэлтгэлийн ангид мал маллаж байсан. Тухайн үед ******* ******* гэдэг хүн байсан. Ерөнхий нягтлан бодогч нь ******* гэдэг хүн байсан. Би Худалдаа бэлтгэлийн ангид 1980 он хүртэл ажилласан. Тэгээд малаа маллаж байгаад сумын төв ороход Холбоо монтёргүй болсон гэхээр нь би Холбооны *******д өргөдөл бичиж өгөөд, аймгийн төв орж ирээд Холбооны газрын өргөдөл бичиж өгч ******* сумын холбоонд анх 1981 онд монтёроор ажилласан. Тухайн үед би 250 төгрөгийн цалин авдаг байсан. Тэгээд мэргэжлийн курст суралцаж 2 билүү 3 дугаар зэргийн үнэмлэх авсан. Би 1985 он хүртэл монтёроор ажилласан. 1985 оноос Салбарын эрхлэгчээр томилогдож 1987 он хүртэл ажиллаж байсан. Тэгээд байж байтал 1987 онд шинэ төгссөн залуу ирж миний ажлыг авсан. Гэтэл 1 сар орчим ажиллаж байгаад нөгөө залуу цэрэгт явсан. Би эргээд салбарын эрхлэгчийн ажлаа хийж байгаад 1989 онд нөгөө залуу цэргээс халагдаж ирээд би салбарын эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгөөд холбоондоо монтёроор ажиллаж байгаад 1992 онд Холбооноос гарсан. Салбарын эрхлэгчийн ажил хийж байхдаа монтёрын ажлаа давхар хийдэг байсан. Тэгээд Холбооноос гараад ******* сумын Засаг даргын тамгын газарын мэдэлд шилжиж тус сумын бригадын аар ажилд орж 1994 оныг дуустал бригадад аар ажилласан. Иймд намайг дээрх газарт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь 1978 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 02-р сарын 10-н хүртэл Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн малчнаар, 1981 оны 02-р сарын 11-нээс 1985 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Холбооны салбарт монтёроор, 1985 оны 10-р сарын 01-нээс 1987 оны 09-р сарын 01-н хүртэл тус салбарын эрхлэгчээр, 1987 оны 09-р сарын 01-нээс 1987 оны 10-р сарын 22-н хүртэл тус салбарт барьцааны монтёроор, 1987 оны 10-р сарын 22-ноос 1989 оны 11-р сарын 15-н хүртэл мөн салбарт салбарын эрхлэгчээр, 1989 оны 11-р сарын 15-наас 1992 оны 06-р сарын 01-н хүртэл тус салбарт монтёроор, 1992 оны 07-р сарын 03-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт аар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

Ж.******* 1978 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 02-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн малчнаар ажиллаж байсан гэх боловч энэ талаар холбогдох бичиг, баримт байхгүй байна.

Гэвч нэхэмжлэгчийг тухайн үед ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.*******батын ... ******* ахынх 1978 онд манайхтай айлсаж мал малладаг байсан. Манай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн малыг маллаж байсан. Тэгээд 1981 онд сумын төврүү орлоо гэсэн чинь холбооны газарт монтёроор орчихсон шахуу хүн л явдаг байсан... гэсэн,

гэрч Д.ийн ... Бид нэг дор айл саахалт байдаг байсан, сумын төвд бол хамар хашаанд байсан хүмүүс байгаа юм. ******* 1977 онд цэргээс халагдаж ирээд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 он хүртэл мал маллаж байгаад холбооны газарт монтёр хийсэн. Энэ ажлыг олон жил хийгээд хамгийн сүүлд манай сумын хийж байсан... гэсэн,

гэрч С.ын ...1978 онд ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид мал маллаж байсан. Тэр үед би мал туудаг. Тууварт их явдаг байсан. Намайг тууварт явдаг байхад тууварт оруулах малаа гэрээ хийж өгдөг байсан. Манай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ******* гэдэг хүн байсан... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Ж.******* нь 1981 оны 02-р сарын 11-нээс эхлэн Завхан аймгийн ******* сумын Холбооны салбарт монтёроор ажилд орсон болох нь Завхан аймгийн Холбооны газрын даргын 1981 оны 03-р сарын 14-ний өдрийн 34 дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тогтоогджээ.

Түүнчлэн Ж.Чимэгдрэгзэн монтёроор ажиллаж байх хугацаандаа 1985 оны 10-р сарын 01-ний өдөр тус салбарын эрхлэгчээр дэвшүүлэн ажиллуулсан гэх боловч энэ талаар тухайн үед авагдсан ямар нэг тушаал байхгүй ч 1980 оны 04-р сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байхдаа 1987 оны 09-р сарын 01-ний өдөр ******* сумын холбооны салбарын эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс барьцааны монтёроор томилогдон ажиллаж байгаад 1987 оны 10-р сарын 22-ноос эргээд тус салбарын эрхлэгчээр томилогдон 1989 оны 11-р сарын 15-н хүртэл, мөн 1989 оны 11-р сарын 15-наас тус салбарт монтёроор томилогдон 1992 оны 06-р сарын 01-н хүртэл ажиллаж байсан нь Завхан аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 09-р сарын 01-ний өдрийн 93, 1987 оны 11-р сарын 04-ний өдрийн 103, 1989 оны 11-р сарын 15-ны өдрийн 105 дугаартай тушаалуудаар тогтоогджээ. 

Харин 1992 оны 07-р сарын 03-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт аар ажиллаж байсан нь 1980 оны 04-р сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1994-1995 оны хооронд хүчинтэй гэж бичиж тэмдгэлсэн ийн байцаагчийн үнэмлэх зэргээр нотлогдож байх тул түүний шүүхэд гаргарсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэстэй.

Нэхэмжлэгчийн дээрх жилүүдэд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.*******бат, С., Д., Р., Ц. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. 

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1978 оны 01-р сарын 01-нээс 1981 оны 02-р сарын 10-н хүртэл Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн малчнаар, 1981 оны 02-р сарын 11-нээс 1985 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Холбооны салбарт монтёроор, 1985 оны 10-р сарын 01-нээс 1987 оны 09-р сарын 01-н хүртэл тус салбарын эрхлэгчээр, 1987 оны 09-р сарын 01-нээс 1987 оны 10-р сарын 22-н хүртэл тус салбарт барьцааны монтёроор, 1987 оны 10-р сарын 22-ноос 1989 оны 11-р сарын 15-н хүртэл мөн салбарын эрхлэгчээр, 1989 оны 11-р сарын 15-наас 1992 оны 06-р сарын 01-н хүртэл тус салбарт монтёроор, 1992 оны 07-р сарын 03-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт аар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 08-р сарын 22-ны өдрийн 974 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ