Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00286

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, 3 дугаар баг, “Яргайт” гэх газар оршин суух Хүний овогтой Долгорзавыг Равжиргиваагийн /РД:ЙУ66100305/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Равжиргиваа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Д.Равжиргиваа миний бие 1982 оны 10 дугаар сарын 01-нээс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ... Миний бие нь Өлзийт суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Равжиргиваа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Д.Равжиргиваа нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 324 дугаартай, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 625 дугаартай архивын лавлагаануудын хуулбарууд, Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүдийн хуулбарууд, Д.Равжиргиваагийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Тайж овогтой Юндэндоржийн Жадамба нь “...Би 1960 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Д.Равжиргиваа нь 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оны намраас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор 1992 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Бид хоёр хамт нэг дор айл саахалт байсан тул  би сайн мэднэ...” гэж, мөн Удам боржигон овогтой Ванчинцэрэнгийн Гэлэгравжаа “...Би 1953  оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач хийдэг байсан. Д.Равжиргиваа нь 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оны намраас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор 1992 оны хүртэл ажиллаж байсан. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Равжиргиваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Д.Равжиргиваа нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүний овогтой Долгорзавын Равжиргивааг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Равжиргиваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

    ДАРГАЛАГЧ                            Б.САРАНТУЯА