Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 376

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт алж, нарийн бичгийн а Т.Чулуунхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Миний бие анх ажил хөдөлмөрийн гараагаа 1979 оны 06-р саөрын 06-нд Б.Б. М Ү Яамны харьяа Завхан аймгийн *******ын ын ын 1979 оны 06-р сарын 14-ний өдрийн 90 дугаартай тушаалаар атай бригадад нормчноор ажилд орж 1990 оны 12-р сарын 29-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан болно. Би хөдөлмөрийн дэвтрээ морьтой голоор гарах гэж яваад усанд унагаж гээчихсэн, бусад баримт байхгүй архивын лавлагаагаар олдохгүй байна.

1979 оны 06-р сарын 06-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн ын нэгдсэн бригадад нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр Д.******* 1979 онд цэргээс ирээд Завхан аймгийн *******ын т норомчноор ажилд орж 1990 он хүртэл ажилласан юм. Бүх бичиг баримтуудаа морьтой голоор гарах гэж байгаад усанд автуулаад алдчихсан учраас ажиллаж байсан байдлаа тогтооолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.******* нь 1979 оны 06-р сарын 06-наас 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 1979 оны 06-р сарын 06-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн *******ын болонэд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Б.Б.М.Ү Яамны харьяа Завхан аймгийн *******ын ын ын 1979 оны 06-р сарын 14-ний өдрийн 90 дугаартай ажилд томилох тухай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийнийн ын 1990 оны 12-р сарын 29-ний өдрийн 220 дугаартай нэмэгдэл цалин олгох тухай тушаалуудаар тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.ы ... Би 1978 онд Завхан аймгийн БУК-т өрлөгчинөөр ажилд орж ажиллаж байхад 1979 онд ******* цэргээс халагдаж ирээд ажилд орж байсан. Түүнээс хойш *******тай Дагварэнчингийн бригадад хамт ажиллаж байсан. ... гэсэн мэдүүлгээр Д.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1979 оны 06-р сарын 06-наас 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Б.Б.М.Ү Яамны харьяа Завхан аймгийн *******ын болонэд туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ