| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00377/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 377
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Л.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1957 онд төгсөн.Одоо 59 настай удахгүй өндөр насны тэтгэвэрт орох юм. Нийгмийн даатгалын хэлтэс ажилласан жилээ шүүхээр заавал тогтоолгох шаардлагатай гэсэн. 1973 оноос 1989 онуудад ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан. Миний мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:
Л.******* нь 1973 оны 07-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь 1973 оны 07-р сарын 01-нээс 1975 оны 05-р сарын 15, 1978 оны 10-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2013 оны 05-р сарын 31-ний өдрийн А/2618 дугаартай лавлагаа, *******ийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Г.*******ын ”... ******* ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баяннуур бригадад 1978 оноос 1990 оныг дуустал мал маллаж байсан. Нэгдэл хувчлагдаад компани байгуулагдах хүртэл л ажилласан. Дандаа бог мал маллаж байсан....” гэсэн мэдүүлгүүдээр Л.*******ийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын *******ийг 1973 оны 07-р сарын 01-нээс 1975 оны 05-р сарын 15, 1978 оны 10-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ