| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00300/И |
| Дугаар | 146/ШШ2016/00287 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2016/00287
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 8 дугаар баг, “Орхон” гэх газар оршин суух Луузан овогтой Готовын Уртнасангийн /РД:ЙС56121014/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Уртнасан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Уртнасан миний бие тус шүүхэд 1972 оны 06 дугаар сарын 14-нөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Энхтайван” нэгдэлд туслах малчнаар, 1978 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын Соёлын хэлтэст кино механикчаар. Мөн Хужирт рашаан сувилалд 1982 оны 11 дүгээр сарын 25-нд орсон 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тушаал гарсан байдаг боловч хөдөлмөрийн дэвтэр дээрээ зөрүүтэй бичигдсэн байдаг юм. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... Би 1972 онд илгээлтээр хөдөө Энх-Тайван нэгдэлд туслах малчин хийж байсан. 1975 оны 05 дугаар сарын 27-нд цэрэгт явсан 3 жилийн алба хаагаад 1978 онд халагдсан. 1978 оны 08 дугаар сарын 10-наас Хужирт сумын Соёлын төвд нүүдлийн кино механикч хийж эхэлсэн. Орсон тушаал байхгүй 1982 онд халагдсан тушаал байна. 1982 онд Хужиртын Рашаан сувилалд кино механикчаар ажиллаж эхэлсэн. 1994 оны 12 дугаар сарын 26 хүртэл ажилласан тэгээд ажилд орсон тушаал байхгүй. Тэр үед ажиллаж байсан цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа. Иймээс шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Уртнасан нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Г.Уртнасан нь 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд туслах малчнаар, 1978 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын Соёлын хэлтэст кино механикчаар, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын рашаан сувилалд кино механикчаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн зөвлөлийн даргын 1975 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн АДХГ захиргааны соёлын хэлтсийн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Г.Уртнасангийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэхийн хуулбар, баярын бичгийн хуулбарууд, цэргийн батлахын хуулбар, Г.Урнасангийн хөдөлмөрийн дэвтэр, болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000007855 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1972 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн илгээлтын бичиг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Шунхлай овогтой Зундуйн Болормаа нь “...Би 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Клубт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Г.Уртнасан нь намайг ажилд ороход кино механикч хийж байсан. Уртнасан 1982 оноос Хужирт сумын рашаан сувилалд кино мехникчаар шилжиж ажиллаж байсан. Бид хоёр хамт нэг сургуульд багшилдаг байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Хүрэл овогтой Дамбын Амаржаргал нь“...Би 1978 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгч, жижүүрээр ажиллж байсан. Г.Уртнасан нь 1979-1982 он хүртэл Өвөрхагай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд кино механикчаар ажиллаж байсан. Бид хоёр хамт нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Г.Уртнасан нь 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд туслах малчнаар, 1978 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын Соёлын хэлтэст кино механикчаар, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын рашаан сувилалд кино механикчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Луузан овогтой Готовын Уртнасан 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд туслах малчнаар, 1978 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын Соёлын хэлтэст кино механикчаар, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын рашаан сувилалд кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА