Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 375

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 10 сарын 21                                          Дугаар 375                                        Баруун-Урт

                                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
                                                            хүлээн зөвшөөрснийг баталж,
                                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа  би Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах “Бага-Өлгий” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 6644270 /зургаан сая зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг “Бага-Өлгий” ХХК-ны санхүүгийн баримтанд үндэслэн шалгахад 2015 оны жилийн эцсийн авлага, 2016 оны эхний 2 сарын шимтгэл ногдуулалт хугацаандаа төлөгдөөгүй зөрчил илэрсэн болно. Иймд уг зөрчлөөр илэрсэн дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй 5419840 төгрөг,  алданги 1224430 төгрөг, нийт 6644270 /зургаан сая зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг  ХААН банкин дахь Нийгмийн даатгалын хэлтсийн 5630082185 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “Бага-Өлгий” ХХК-ны захирал О.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын хэлтсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 6644270 /зургаан сая зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь дутуу төлөгдсөн болон хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 6644270 /зургаан сая зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг хариуцагч “Бага-Өлгий” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч“Бага-Өлгий” ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Бага-Өлгий” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 60629 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
    
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 6644270 /зургаан сая зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Бага-Өлгий” ХХКомпани төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч “Бага-Өлгий” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 60629 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                П.БОЛОРМАА